Жо Байден:Үхлийн аюултай вирусыг бид эв нэгдлийн хүчээр ялж чадна

2021-01-22
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ардчилсан засаглалын үлгэр дуурайлал, хөгжил, дэвшлээрээ дэлхийг манлайлж яваа их гүрэн Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгч энэ сарын 20-нд тангарагаа өргөлөө. Ийн албан ёсоор ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Цагаан ордондоо заларсан Жо Байдены тангараг өргөх ёслолын илтгэлийг бүрэн эхээр орчуулан хүргэж байна.

-Ерөнхий шүүгч Жон Робертс, Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси  Пелоси, эрхэм хүндэт зочид болон миний элэг нэгт Америкчууд минээ. Өнөөдөр бол Америк гүрэн, ардчилал, итгэл найдвар, шинэчлэлт, шийдвэрлэлтийн түүхэн өдөр юм. Бүх цаг үед биднийг сорьсон сорилт бүрийг давж,  Америк өсөн дэвжсээр ирсэн. Бид ялалт байгуулсан нэр дэвшигчийн бус ард иргэдийнхээ хүсэл зоригийг  сонсож, анхаарал хандуулдаг ардчилсан засаглалын ялалтыг тэмдэглэхээр энд цуглажээ.

-Ардчилал ямар их үнэ цэнэтэй бас хэврэг зүйл гэдгийг бид  саяхан дахин мэдэрсэн. Гэхдээ энэ мөч бол ардчилал ялсны баталгаа юм. Хэдхэн өдрийн өмнө Капитолын ордныг доргиосон хүчирхийлэл болсон  энэ ариун нандин газар бид хоёр зуу гаруй жилийн турш эрх мэдлээ  тайван замаар шилжүүлж, хуваагдашгүй нэг үндэстэн болон хамтдаа нэгдэж ирсэн. Өөдрөг, зоригтой, үргэлж урагш тэмүүлсэн өвөрмөц Америк үзлийг үргэлжлүүлэхийн төлөө хичээх ёстой. Бид чадна.

-Энд хүрэлцэн ирсэн хоёр намын өмнөх удирдлагууддаа зүрх сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа. Манай үндэстний хүч чадал, үндсэн хуулийн уян хатан чанарыг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгч асан Картер өнөөдөр ирж чадахгүй гэдгээ өчигдөр орой утсаар мэдэгдсэн. Гэвч бүх амьдралаа ерөнхийлөгчийн албан тушаалд зориулсан түүнд би хүндэтгэл илэрхийлж байна. Хамгийн анхны ерөнхийлөгчийн ариун тангарагийг Жорж Вашингтон өргөж байлаа. Гэхдээ Америкийн түүх бидний хэн нэгнээс нь эсвэл хэсэг бүлгээс нь бус бүгдийн үйл хэргээс шалтгаалж байгаа билээ. Бид нэгдмэл байдлыг улам бататгахыг хичээдэг хүмүүс. Учир нь Америк бол сайн иргэдтэй их гүрэн юм.

-Олон зууны туршид бид энх тайван ба дайн, маргаан, зөрчил, шуурга гэсэн олон зүйлтэй тулгарсан. Гэхдээ одоо бидэнд хийх зүйл их байна. Энэ өвлийг боломжоороо аюул багатай давахын тулд бид илүү хурдацтай, яаралтай ажиллах шаардлагатай. Илүү их зүйлийг засварлаж, дахин шинэчлэж, бүтээж, эдгээх болно.

-Түүхэн дэх хамгийн хэцүү, хүнд сорилттой бид нүүр тулаад байна. Зуунд ганцхан удаа тохиолддог вирусын аюул улс орныг минь чимээгүйхэн нөмөрч, дэлхийн II дайнаас ч олон Америк иргэнээ нэг жилийн дотор алдлаа. Хэдэн мянган бизнесийн байгууллага үүдээ хааж, олон сая хүн ажилгүй боллоо. 400 жил үргэлжилж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл биднийг өөр шатанд хүргэлээ. Бүх хүнд шударга ханддаг нийгэм бүтээх мөрөөдлөө бид хойшлуулахгүй ээ.

-Одоо бид улс төрийн туйлшрал, хэт эрх мэдэл, дотоод зөрчлөө ялах хэрэгтэй. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд зүгээр нэг ярихаас илүү Америкийн аюулгүй ирээдүйг бодож, тийм амар олдоггүй ардчилалаа авч үлдэхийн тулд зүрх сэтгэлээрээ бид нэгдэх нь хамгаас чухал юм.

-Абрахам Линколин  Чөлөөлөлтийн тунхагт гарын үсгээ зурсан 1863 оны нэгдүгээр сар Вашингтон хотын хувьд онцгой өдөр байсан. Гарын үсгээ зурах үедээ эрхэм ерөнхийлөгч “Хэрэв энэ тунхаг бичигт гарын үсэг зурснаар миний нэр түүхэнд үлдэх юм бол бүхий л зүрх сэтгэл минь үүнд шингэсэн юм шүү” гэж хэлж байсан. Харин өнөөдрийн нэгдүгээр сард бид үндэстнээрээ нэгдэж, нэгдмэл Америкийг бий болгох хүсэл миний сэтгэл зүрхэнд оршиж байна.

-Уур хилэн, дургүйцэл, үзэн ядалт, туйлшрал, хүчирхийлэл, хууль бус явдал, халдварт өвчин, ажилгүйдэлтэй тулгарч, итгэлээ алдсан ч бид энэ бүхнийг эсрэг надтай нэгдэж, хамтдаа тэмцэх үү хэмээн Америк хүн бүрээс асуумаар байна. Эв нэгдлийн хүчээр бид агуу, чухал зүйлсийг бүтээж чадна. Тухайлбал,  бид чанартай ажлын байрыг бий болгож,    аюулгүй орчинд сурагчдад боловсрол олгож, үхлийн аюултай вирусыг ч ялж чадна. Бид дундаж давхаргыг сэргээж, баталгаатай эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүргэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг зогсоож, дэлхийд тэргүүлэгч Америк гүрнийг эв нэгдлийн хүчээр цогцлоож чадна.

-Эв нэгдлийн тухай ярих нь зарим хүнд бүтэшгүй зүйл мэт санагдаж магадгүй. Биднийг хувааж байгаа хүчин зүйлүүд гүн гүнзгий, бодит  боловч шинэ зүйл биш гэдгийг би мэднэ. Америкчууд тэгш эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бодит муухай, ширүүн дүр зураг, айдас, эх оронч үзлийн эсрэг олон жилийн туршид тасралтгүй тэмцсээр ирсэн түүхтэй.

-Тулаан байнга үргэлжилдэг тул ялагч гэж байдаггүй. Иргэний дайн, Дэлхийн I, II дайн, Их хямрал, есдүгээр сарын 11-ний үйл явдалд тэмцэл, золиос, бэрхшээл л давамгайлж байсан. Эдгээр  мөчүүдийг бид хамтын хүчээр даван туулж чадсан. Тиймээс одоо ч гэсэн чадна. Түүх болон итгэл үнэмшил эв нэгдлийн хүчийг харуулж байна. Бид бусдыгаа өрсөлдөгч бус хөршийн нүдээр харж, хүндэлж харьцаж чадна. Хүчээ нэгтгэж чадвал үймээний галыг унтрааж, зогсоож чадна. Эв нэгдэл байхгүй газар энх тайван байхгүй. Харин уй гашуу, уур хилэн л оршиж хөгжил дэвшил үгүй байх болно.  Уур хилэн нь бадарсан оронд зөвхөн эмх замбараагүй байдал л зонхилдог.

-Хямрал, сорилтын түүхэн мөчид эв нэгдэл бол бидний урагшлах зам юм. Бид үүнийг даван туулж чадна гэдгийг би баталж чадна. Учир нь хамтдаа хийсэн үйл хэрэг нь бүтэлгүйтэж байсан удаа Америкт байхгүй. Тиймээс өнөөдрөөс хамтдаа шинээр эхэлцгээе. Бие биенээ дахин сонсож, дахин хүндэлж, бусдыгаа дахин өөр нүдээр харъя. Улс төр гэдэг замдаа тааралдсан бүхнийг устгадаг дүрэлзсэн түймэр биш. Санал зөрсөн болгонд дайн өдөөх ёсгүй.

-Элэг нэгт Америкчуудаа, манай улс яг өнөөдрийн байгаа түвшнээсээ илүү байж чадна гэдэгт би итгэдэг. Эргэн тойрноо харцгаая. Яг одоо бидний зогсож байгаа Капитолын ордонд өмнө нь болсон иргэний дайныг бид тэвчсэн, ялсан. Одоогоос 108 жилийн өмнөх тангаргийн ёслолын үеэр мянга мянган жагсагчид эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө зоригтойгоор тэмцэж байлаа. Харин өнөөдөр бид Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй дэд ерөнхийлөгчөөрөө Камала Харрисыг сонгоод байна. Тэгэхээр юу ч өөрчлөгддөггүй гэж надад битгий хэлээрэй. Хэдхэн хоногийн өмнө хүчирхийллийг ашиглан ард иргэдийн хүсэл зоригийг хааж, ардчиллыг үгүй хийж, удирдагчдаа энэ ордноос хөөн гаргах гэсэн үймээн самууны дараа өнөөдөр бид энд зогсож байна. Өнгөрсөнд ч, өнөөдөр ч, маргааш ч ирээдүйд хэзээ ч тийм зүйл болохгүй ээ.

-Намайг дэмжсэн сонгуулийн кампанит ажлынхандаа баярлаж байгаагаа даруухнаар илэрхийлж байна. Харин биднийг дэмжээгүй хүмүүстээ “Хэрэв та одоо ч намайг хүлээн зөвшөөрдөггүй бол урагш тэмүүлэх гэж зүтгэж байгаа намайг болон миний зүрх сэтгэлийг сонсоорой. Энэ бол ардчилал. Энэ бол Америк. Биднийг тайвнаар эсэргүүцэх нь ардчиллын хүч юм. Гэхдээ санал зөрөлдөөн эв нэгдэлд хүргэдэггүй гэдгийг би амлаж байна. Намайг дэмжээгүй хүмүүсийн төлөө ч ижил тэгш тэмцэж, ажиллах ерөнхийлөгч байна гэдгээ  бүх иргэддээ амлаж байна”.

-Америкчуудыг тодорхойлдог, тэдний хайрладаг нийтлэг зүйл юу вэ. Миний мэдэхийн боломж, аюулгүй байдал, эрх чөлөө, хүндлэл, нэр төр, үнэн гэсэн зүйлс Америкийг тодорхойлдог гэж боддог. Сэтгэл өвтгөсөн сүүлийн хэдэн долоо хоног бидэнд их хичээл заалаа. Үнэн ба худал гэж байдаг. Өнгөрсөн үйл явдал ашиг сонирхлын төлөөх худал зүйлийн хүчийг харууллаа.

-Америкчууд, иргэд ялангуяа удирдагчдад Үндсэн хуулиа дээдэлдэг, худлыг үнэнгээс ялгаж, үндэстнээ хамгаалах үүрэг, хариуцлага бий. Америкчууд ирээдүйгээсээ айж, эмээж байгааг би ойлголоо. Тэд ажилдаа санаа зовниж байгааг ойлголоо. Тэд орой орондоо хэвтээд  таазаа ширтэн “Би эрүүл байдлаа удаан хадгалж чадах болов уу. Үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан зээлээ төлж чадах болов уу” хэмээн өөрийн гэр бүлийнхнийхээ ирээдүйг бодож байгаа. Би үүнийг хийж чадна гэдгээ амлаж байна.

-Ардчилсан эсвэл Бүгд найрамдах намыг дэмждэг, хотынх эсвэл хөдөөнийх, консерватив эсвэл либерал үзэлтэнгээс үл хамааран бид иргэний дайныг зогсоох ёстой. Зүрхээ чангалахын оронд сэтгэлээ нээвэл бид үүнийг хийж чадна. Бид бусдын оронд өөрийгөө тавьж үзэхэд жоохон тэвчээр, хүлээцтэй зан шаардана. Ээжийн хэлдэг шиг “Хэсэгхэн хугацаанд бусдын оронд өөрийгөө тавьж үзье”.

-Таны хувь тавиланд хэрхэн хувь нэмэр оруулах талаар хэдэн зүйл хэлье. Зарим үед хэн нэгний тусламж хэрэгтэй байдаг. Тэгвэл тийм өдрүүдэд тань бид гараа сунгая. Энэ бол бусдын төлөө хийх ёстой зүйл юм. Ингэж чадвал бид илүү хүчирхэг, хөгжин дэвшсэн улс болно. Үүнд одоо та санал нийлэхгүй байж болно. Бидэнд тулгарсан асуудлаа шийдэхэд бие биедээ туслах хэрэгтэй. Энэ хатуу өвлийг даван туулахын тулд шаргуу хичээл зүтгэл хэрэгтэй. Вирусын хамгийн хэцүү, үхлийн аюултай үе ирж байна. Тиймээс цар тахлын үед улс төржилтөө хойш тавьж, нэг үндэстэн шиг тэмцэх ёстой. Библид “Ямарваа нэгэн зүйлийг шөнөжингөө уйлаад ялж чадвал өглөө нь баяр баясгалан ирдэг” гэж бичсэн байдаг. Энэ цаг үеийг хамтдаа давж гарна.

-Бид энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хүчирхэг, найдвартай түнш байх болно. Ерөнхийлөгчийнхөө хувиар хамгийн эхэнд цар тахлаар нас барсан аав, ээж, эхнэр, нөхөр, хүү, охин, найз,хөрш, ажлын хамтрагч гэсэн 400 мянган  Америк хүнд хүндэтгэл үзүүлсэн. Тэдний төлөө дуугаа хурааж хүндэтгэл үзүүлье.

-Яг одоо олон зүйл биднийг сорьж байна. Ардчилал, үнэн рүү довтолсон үйлдэл, халдвар, нэмэгдэж буй тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Америкийн дэлхийн тавцанд гүйцэтгэх үүрэг гэсэн олон зүйлтэй бид нүүр тулсан. Гэхдээ үүнд бид хариуцлага хүлээх ёстой. Үүнийг ялахын тулд бидэнд маш их зориг хэрэгтэй. Хямралыг хэрхэн шийдвэрлэснээр минь та бүхэн биднийг шүүж болно.

-Хүүхдүүдэдээ илүү сайхан дэлхийг бэлэглэх үүргээ биелүүлэх ёстой гэж би итгэдэг. Бид үүнийг хийж чадвал АНУ-ын дараагийн гайхалтай түүхийг бичих болно.  Америкийн төрийн дуулал  улсын түүхийг өгүүлсэн маш их утга учиртай дуу шиг санагддаг. Бид хүүхдүүддээ сайхан ирээдүйг бэлэглэвэл тэд биднийг биднийг буцаагаад асарна. Тэд хамгийн сайхан бүхнийг хийх үүргээ биелүүлнэ.

-Бурханы өмнө дахин хэлье. Би үндсэн хууль, ардчилал, Америкийг дээдэлнэ. Би таньд хэрэгцээт үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүхнээ хийнэ. Хэзээ ч хувийн ашиг сонирхлоо бодохгүй. Бүх нийтийн сайн сайхны төлөө зүтгэнэ. Эрх мэдэл бус боломжийг чухалчлах болно. Хамтдаа айдасгүй, хуваагдмал байдалгүй, итгэлээр дүүрэн, нэгдмэл, ёс зүйтэй, нэр хүндтэй, гайхалтай Америкийн түүхийг бичье. Ардчилал ба итгэл найдвар, үнэнч байдал, шударга ёсыг бид түүхэндээ алдсангүй. Харин улам өсөн нэмэгдсэн юм. Америкчууд эрх чөлөөгөө баталгаажуулж, дэлхийн тавцан дээр гэрэлт цамхаг болон зогсож чадсан юм. Энэ бол өвөг дээдэс, бид болон ирээдүй үеийнхний дагах ёстой зүйл юм. Тиймээс улс орныхоо төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан  үнэнчээр ажиллах болно.

-Бурхан Америкийг ивээх болтугай. Баярлалаа.

Эх сурвалж: CNN

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

22 цаг 35 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин