ШУТИС-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД ОЛОН УЛСАД БОЛОН ЕВРОПОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

2021-01-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголд Улсад анх удаа 2013 онд ХБНГУ-ын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN) болон Европын холбооны улсуудын инженерийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх байгууллага (EAR-ACE) ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан инженерийн салбарын “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг олон улсын болон европын сургалтын чанарын стандарт шаардлагуудыг хангасан тул олон улсад магадлан итгэмжилсэн юм. 
Тус магадлан итгэмжлэлийг сунгах зорилгоор ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагууд 2020 оны зургадугаар сараас эхлэн цахимаар цаг тухайд нь тайлангаас гадна шаардлагатай бүхий л нэмэлт ажлуудыг бэлтгэн илгээж эхэлсэн юм. Тус ажлын үр дүнд  олон улсын магадлан итгэмжлэлийг 7 жилийн хугацаатай амжилттай сунгасан талаар “ASIIN”, “EUR-ACE” байгууллагаас мэдэгдлээ.


Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчид болон хөтөлбөрийн багш нар нь Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломжууд нээгдэж байна. 


Энэ удаагийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа “КОВИД-19” цар тахлын үеийн хөл хорионы улмаас өнгөрсөн наймдугаар сард Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын (ASIIN)  Аудитын шинжээчдийн багийн ажиллагаа цахимаар  явагдсан нь санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргасан төдийгүй цаг хугацааг оновчтой ашиглаж идэвхтэй, амжилттай явуулсан давуу талуудтай байлаа. 
Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN) болон Европын холбооны улсуудын инженерийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх (EAR-ACE) байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. 
Энэхүү “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн ЭХС-ийн Цахилгаан Инженерийн Салбарын хамт олон болон бусад хамтран ажилласан бүх эрдэмтэн багш нар, оюутнууд, төгсөгчид, ажил олгогч нартaa баяр хүргэж ажил, сурлагын өндөр  амжилт хүсэн ерөөе!

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

4 цаг 0 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

4 цаг 47 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

6 цаг 56 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

7 цаг 26 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ.

7 цаг 36 мин
Т.Сайнжаргал: Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 41 мин
С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой ба

7 цаг 46 мин
Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Өчигдөр 14 цаг 41 мин
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шү

Өчигдөр 14 цаг 05 мин