Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга

2021-01-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн "Өргөө" амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт тухайн өдрийн 19:00 цагт ХӨСҮТ-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан ХЭҮК хэрхэн ажилласан талаар комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа.

-Дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй зөөвөрлөхдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг нийтээр харсан. Үүний мөрөөр ХЭҮК  хэрхэн ажиллав?

- ХЭҮК шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:38 минутад Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан. Мөн өдрийн 23 цаг 06 минутад ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс эх, хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан. 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд захирал Т.Наранзул, дэд захирал М.Тунсаг, Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нараас тайлбар авч, холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийлээ. Амаржсан эхийг өвлийн улиралд, шөнийн цагаар, гадуур хувцасгүй эмнэлгээс зөөвөрлөсөн үйлдэл нь хүний нэр төр, эрхэм чанарыг үгүйсгэсэн, хүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, шийтгэхийг хориглосон Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, хүний эрхийн зөрчил байна. Энэ үйлдэл нь юуны өмнө эрүүл мэндийн салбарын алба хаагчдын хэвшмэл хандлага, хариуцлагагүй байдлын илэрхийлэл гэж үзэж байна. Түүнчлэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, анхан шатны нэгжид үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өгч байгаа чиглэл, заавар хангалтгүй байгаа нь уг зөрчил гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Шаардлага хүргүүллээ.

-Хүний эрхийг зөрчсөн үйлдэлд хэн буруутай. Яагаад ийм хүнлэг бус үйлдэл гарах болсон шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-ХЭҮК хяналт шалгалт хийгээд хэд хэдэн үндэслэл бүхий шаардлагыг Эрүүл мэндийн сайдад хүргүүллээ. Өмнө ч цөөнгүй удаагийн албан шаардлага хүргүүлж байсан. Юуны түрүүнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хүргэхэд анхаарах асуудлын талаар ХЭҮК-оос 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны 1/881 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн зөвлөмжүүдийг салбарын байгууллага, ажилтнуудад танилцуулах, зөвлөмжийг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, чанд мөрдүүлэх шаардлагатай. Нийслэлийн Өргөө амаржих газраас коронавирусын халдвартай нь тогтоогдсон эхийг нярай хүүхдийн хамт ХӨСҮТ-д хүргэхдээ хүнлэг бус харьцаж, эрүүл мэндийн эрсдэлд оруулсан, ийм нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тухайн эх, нярайд эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Түүнчлэн, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн сургалт, соён гэгээрлийн ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу, өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Энэ ажилд Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой болохоо илэрхийлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Zochin
HEUK iin dargaar erh zuich Ichinnoroviig tomilbol uil ajillagaa ni nom durmiin daguu yvagdaj ys zuigui asuudal bagasna. Bymbadorj gej gonshinuur olon jil suudliin bugluus bolj hunii erh zuchih yvdal erdiin uzegdel bolson. Namaas tomilogdson nuhduud namdaa l uilchildeg uchir ard irgedees sanal avch shalgaruulj baih ni zuv gej bodoj baina.
Дел
Тэгээд та нар юу хийсэн вэ? Хэрээ хэрээний харыг гайхав
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

17 цаг 39 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

21 цаг 27 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

21 цаг 41 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

21 цаг 49 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

21 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин