С.Ганбаатар: “Үнэг, шаазгай хоёрын үлгэр”-т цэг тавих цаг болсон

2021-01-20
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгойн  ордыг  Монголд  ашигтай  болгох  алтан  боломж  ойрхон  байна гэж та  хэлж байсан. Ингэж  хэлэх  ямар  үндэслэлүүд,  өөрөөр  хэлбэл  “хувьсгалын” тохироо  бүрдсэн  бэ?

-Оюутолгойн гэрээ байгуулагдах үед Монголын шийдвэр гаргах түвшний хүмүүс авлига авсан гэсэн мэдээлэл гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн.  Ингээд Англи, АНУ, Сингапур, Хонгконгийн шүүхүүд дээр Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч болох “Туркойз Хиллс”-ийн тал  “Рио Тинто”-гоо  шударга биш байна гээд шүүхдэж байх явцад  “Рио Тинто” Монголын улстөрчдөд авлига өгсөн байж болзошгүй асуудлууд үүссэн. Энэ бол Монголын тал Оюутолгойн гэрээг цоо шинээр шинэчлэн байгуулах алтан боломж. Монголын Засгийн газар энэ асуудлаар  хуулийн хугацаандаа   ард түмнийхээ  эрх ашгийг  төлөөлж  гомдол гаргах ёстой байсан. Гомдол  гаргахгүй байгаа эс үйлдлээрээ  эх орноосоо урвасан асуудал үүсч байна.  Засгийн газрыг  Оюутолгой дээр төлөөлж байгаа ганцхан хүн бий. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүний төлөөлж байгаа ТУЗ-д нь  байгаа гурван хүн бас бий. Үндсэндээ Засгийн газрын тэргүүн  Ерөнхий сайд нь энэ асуудал дээр огт  дуугарахгүй байгаагаас  Монгол даяараа хохирох гэж байна. Энэ сарын сүүлч гэхэд гадаадын шүүх дээр Монголын эрх ашиг хохирсон талаар яригдаж байгаа асуудлаар Засгийн газар  улс орноо төлөөлж гомдол гаргах ёстой гэдгийг би удаа дараа хэлж,  УИХ-ын чуулган  дээр асуулт тавьж  байсан. Өнгөрсөн намаржин тэвчээртэй харлаа, хүлээлээ. Сүүлдээ албан бичиг, шаардлага, хүсэлт гэхчлэн  бичиг цаас шидлээ. Өнгөрсөн сараас эхлэн тайлангаа тавихыг шаардлаа. Одоо би ард түмэндээ хандаж байна.

-УИХ-ын  гишүүний  бүрэн  эрхийн  хүрээнд Ерөнхий  сайдад  тавьсан  таны  асуулгад  ямар  асуудлууд  багтсан  бэ.  Яагаад  танд  хариу  өгөхгүй  байгаа  гэж бодож  байна?

-Ерөнхий сайдад тавьсан асуулгад би найман асуудал тавьсан байгаа. Түүнд нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг сайжруулах Засгийн газар Ерөнхий сайдын Ажлын хэсэгт хэн хэн орсон бэ, яагаад ард түмнээс нуугаад байна вэ. Энэ ил байх ёстой, ард түмний өмч хөрөнгийн тухай ярих гэж байгаа бол хэн төлөөлж байгаа вэ гэдэг нь  ард түмэнд нууц биш байх ёстой. Хоёрдугаарт, Оюутолгойн  2018 , 2019 оны санхүүгийн тайлан ангил, монгол хэл дээр бүх мэдээлэл олдохгүй байна. Гуравдугаарт, Оюутолгойн асуудалд ямар үндэслэлээр, ямар нөхцлөөр гэрээгээ шинэлчлэх гэж байгаа вэ гэдгийг ярья. Тэгэхгүйгээр тулга тойрсон асуудал яриад байвал энэ нь  Монголыг хорлож буй хэрэг. Харин гэрээ байгуулсан “Рио Тинто”-гийн тал, Монголын талаас гэрээ зурсан сайд, улстөрчдөд авлига өгсөн, авсан нь гадаадын шүүхүүд дээр яригдаж байгаа явдлыг зүйрлэвэл  допинг хэрэглэсэн тамирчинтай адил. “Рио Тинто” манай сайд нарт допинг шахсан бол энэ гэрээ шууд цуцлагдаж, гэрээг шинээр, Монголын талд ашигтайгаар ярих алтан боломж. Энэ асуудлыг Ажлын хэсэг хөндөж ярьж байна уу. Гол асуудлаа ярилгүй тулга тойрсон жижиг зүйлтэй хөөцөлдөх нь улс орны амин чухал асуудлаас анхаарлыг холдуулах аюултай үйлдэл учраас  энэ болгоныг тодруулах гэж би  асуусан. Ерөнхий сайд хугацаандаа хариулт өгөөгүй. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлдөг, Ерөнхий сайд бол ард түмний элч төлөөлөгчид үйлчлэх үүрэг авсан хүн шүү. 

-Энэ тохиолдолд хариуцлага тооцох  асуудлыг ямар түвшинд хэрхэн  тавих ёстой вэ?

-Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг ард түмэн сонгоогүй. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгосон. УИХ-ын гишүүний асуулгад Ерөнхий сайд хариулт өгч үйлчлэх үүрэгтэй гэдэг үүднээсээ Оюутолгойн талаар мэдээлэл өгөхгүй удаасан, гацаасан, ач холбогдлыг бууруулсан явдал бол Ерөнхий сайдыг Цэцэд өгч огцруулах хэмжээнд яригдах ёстой асуудал юм. Хоёрдугаарт, УИХ дээр Ерөнхий сайдын Оюутолгойтой хэлэлцээрт орох гэж “паацганан”  хугацаа авч, таахалзаж  байгаа явдал нь  эс үйлдлээрээ  Монголын эрх ашгийг хохироож байна.  Иймд ҮАБЗ-ийн түвшинд   бид хүний өөрийн гэхгүй эх орон гэдэг ганц  намтай улс гэдэг зарчмаа ярьж, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой. Иймдээ тулчихалгүй Ерөнхий сайд энэ сардаа багтааж Монголын эрх ашгийг хамгаалан гомдол гаргаж, олон улсын шүүхүүд рүү захидал явуулсан тохиолдолд тусдаа асуудал.  Монголын эрх ашиг тунхаглагдана гэсэн үг.

-Оюутолгойг ашигтай болгохын тулд хяналттай болох ёстой. Монголын төр үүргээ гүйцэтгэ гэж та шаардаж байна уу?

-Товчхондоо бол  тийм. “Рио Тинто”-гийн гар хөл  манай Сангийн яам, ХЗДХЯ, ЗГХЭГ-т шигдэж  дүүрчихээд  байна. Бидний сайнаас биш “Туркойз Хиллс”  гэх жижиг хувьцаа эзэмшигчдийн зүтгэлийн үрээр   Оюутолгойн гэрээг байгуулахад авлига авсан Монголын сайд нарын асуудал босч ирсэнтэй холбогдуулж, Монголын Засгийн газар  ард түмнийхээ эрх ашгийг нэхсэн захидлыг асуудал яригдаж байгаа гадаадын шүүхүүд рүү явуулах ёстой. Гэтэл үүнийг хийхгүйгээр Сангийн яам, ХЗДХЯ, ЗГХЭГ хоорондоо бичиг цаас шидэлцэж хугацаа авна гэдэг бол эх орноосоо урвасан гэмт хэрэг. Энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, Засгийн газарт хариуцлага тооцож,  нэн яаралтай Монголын эрх ашгийг хамгаалсан захидлыг олон улсын шүүх рүү илгээж, гэрээг Монголд ашигтай болгох түүхэн боломжоо бид ашиглах ёстой.

-ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ энэ талаар  ажиллаж байгаа гэж  мэдэгдэл хийж, мэдээлэл өгч байсан. Энэ дүр эсгэлт байв уу,  эсвэл...?

-Товч бөгөөд шуудхан хэлчихье. Тэд дүр эсгэж байсан.

-“Рио Тинто”, “Туркойз Хиллс”  Оюутолгойн далд  уурхайн хөрөнгө оруулалтыг зогсоолоо гэх мэдээллээр “бороо оруулж” эхэлжээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Оюутолгойг чинь зогсоолоо шүү, хаяад гарлаа шүү гэдэг айлгалтад тэд амташжээ. Зүйрлэвээс   үнэг эвэргүй атлаа  модон дээр үүрээ зассан шаазгай дээр очоод “Чи надад өндөгөө өгөхгүй бол сууж байгаа модыг чинь үндэсгүй болтол мөргөж өндөг ч үгүй, үүр ч үгүй болгоно шүү”  гэж айлгаад өндгийг нь нэг нэгээр нь цувуулж авч идээд дуусгадаг шиг  юм даа. Бид энэ үлгэрт цэг тавих ёстой.  “Рио Тинто” гараад явсан ч, Оюутолгойн далд уурхайг зогсоосон ч Монголын зэс тэндээ байсаар л байна. 1200 тонн алт, 7400 тонн мөнгө өмнийн говьдоо байсаар л байна. Тэд гараад явлаа гэхэд бид үнс болчихгүй. Ингэж “Мэдлэггүй дор боол, хуульгүй дор хулгай” гэгч болж айж чичрэхээ болих хэрэгтэй. “Рио Тинто”-гийнхон Оюутолгойг Монголд ашигтай байлгах тухай яриад эхлэхээр тэдний бууны ноход, хөлсний тархи угаагчид  хөдөлж эхэлдэг. Би 15 жил Оюутолгойг Монголд ашигтай болгоё гэж ярилаа, түүнийхээ  төлөө тэдний бууны ноход, гар хөл бологч, алуурч нийтлэлчдэд цалинг нь тавьсан. Бид мэт нь ингэж яриагүй бол тэд гар хөл бологчдынхоо  цалинг  тоож тавихгүй. Би баланс үзүүлье /хавтастай баримт гаргаж үзүүлэв/, Оюутолгой компанийн I улирлын санхүүгийн тайлангаас харахад орлого нь 202 тэрбум, өртөг нь 167 тэрбум, нийт ашиг нь 36 тэрбум төгрөг, үүнийг Монголд орж ирж байна гэж яриад байгаа юм. Гэтэл энэ дотор маркетингийн зардал 29 тэрбум гэж байгаа биз. Гуравхан сард маркетингийн зардал ийм өндөр гарч байна, сард 10 тэрбумаар эх орноосоо урвасан нийтлэлчдийг худалдаж авч байна шүү дээ. Менежментийн зардал нь л гэхэд 129 тэрбум, гадаадын 10-хан хүн хувааж авдаг. Санхүүгийн зардал нь 200 тэрбум, энэ бол хүүний мөнгө. Монголд орж ирж байгаа ашгийг нь хардаа, бид 202 тэрбум төгрөгийн алт, мөнгө гаргаад 84 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Баялгаа өгөөд өрөнд ордогийн учир энэ. Би баримт ярьж байна, 6.7 тэрбум төгрөгийн баялаг гадагшаа гарсан, бидний 34 хувьд ногддог өр нь 2.1 тэрбум ам.доллар. Үүнийг монголчууд 100 хувь алт, мөнгөөрөө төлнө. Монгол Улс одоогийн байдлаар 22 тэрбум ам.долларын өртэй байна. Тиймээс дахиад хэлье,  Оюутолгой дээр Монголын эрх ашгийг хамгаалж асуудал тавих цорын ганц субьект нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм шүү. Тэр хүн эс үйлдлээрээ Оюутолгойн талд ажиллаад байхаар Монголын нийт ард түмэн Оюутолгойн талаар, яг инженер шиг, гэрээний мэргэжилтэн шиг ярьж байна. Би өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухай ярьж байна. Цаашид хэнбугай ч Ерөнхий сайд болсон ярих ч  болно, тэмцэх ч болно. С.Баяраас эхлээд өмнөх найман Ерөнхий сайдад  би асуудал тавьж, шаардлага хүргүүлж тэмцэж ирсэн. Надад субьектив  байр суурь байхгүй. Хэнбугай нь ч байсан Оюутолгойг ард түмэндээ ашигтай байлгахын төлөө байвал дэмжиж ажиллана, эсрэг байвал тэмцэх  болно. Энэ ганц Ганбаатар миний бус  гурван сая монголчуудын эрх ашиг юм. Монголоо өргүй байлгах тэмцэл юм. Оюутолгойн гэрээ байгуулах үед Монгол Улс өргүй байсан. Гэрээ байгуулагдаад 10 жил болоход өнөөдөр Монголын хоёр хүний нэг нь ядуурал, ажилгүйдэл рүү орчихлоо шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

17 цаг 54 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29