“Цар тахал хурдацтай тархсанд Хятад болон ДЭМБ буруутай”

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэдэн сар үргэлжилсэн дуулиан шуугианы эцэст ДЭМБ-ын судлаачдын баг БНХАУ-ын Ухань хотод очиж, цар тахлын эх үүсвэрийн судалгааны ажлаа эхлүүлээд байна. Гэвч зарим судлаач халдварын эх үүсвэрийг эрт судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан хугацаанд авсан бол тархалтыг зогсоох боломжтой байсан хэмээн ДЭМБ болон Хятадыг шүүмжилж байна.

Тодруулбал, Швейцарьт төвтэй Цар тахлын бэлэн байдал ба хариу арга хэмжээний бие даасан зөвлөл хоёр дахь илтгэлдээ “Хубэй мужийн нийслэл Ухань хотод халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд Хятадын эрх баригчид бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрчимтэй арга хэмжээ авах боломжтой байсан. Вирусын анхны тохиолдол  2019 оны арванхоёрдугаар сарын 12-29-ний хооронд бүртгэгдсэн гэж хотын захиргаа мэдэгдсэн. Гэвч ДЭМБ арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл мэдээллээгүй. Мөн АНУ, Тайланд, Өмнөд Солонгос, Япон гэсэн улсуудад халдвар тархсаны дараа Хятад улс нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоосон. Энэ хүртэл ДЭМБ яагаад хуралдаж, онц байдал зарлаагүй нь тодорхойгүй байна. Халдвар олон улсад тархаж 118 мянган хүн халдвар авч, 4000 мянган хүн нас барсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байхад гуравдугаар сарын 11 хүртэл цар тахал гэж зарлаагүй” гэжээ.

Эх сурвалж:CNN                                             

 

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

21 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

21 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

22 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 34 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 8 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 30 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

2 цаг 51 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 8 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 24 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

5 цаг 22 мин