Шүүхийн тухайн хуулийн талаар  доктор Л.Мөнх-Эрдэнийн хэлсэн эшлэлүүд

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчдийн улс, шүүгчдийн төр байгуулах ажиллагаа” нийтлэлээ “Зууны мэдээ” сониноор дамжуулан олон нийтэд хүргэсэн.  Түүний нийтлэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

vМонгол Улсад хэн шүүгч болохыг зөвхөн шүүгчид мэднэ.  Шүүгчид өөрсдөө өөрсдийгөө сонгох, томилох, хянах, чөлөөлөх, огцруулах болно. Шүүгчид өөрсдөө өөрсдийгөө удирдах, засаглах болно. Тэд өөрсдийн дундаас өөрсдөө сонгож байгуулсан өөрсдөө өөрсдийгөө удирдан засаглах шүүгчдийн зөвлөл, ШЕЗ, Мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хороо зэрэг төрийн цогц байгууллагатай байх ёстой.

 

vГэтэл хуулийн төсөл хариуцлагагүйг дархалсан тогтолцоог тэр чигээр нь хадгалахын дээр, уг тогтолцооны эзнийг нь л солихын хамт, шинэ эзнийг нь улам хүчирхэг болгоод зогсохгүй, Монгол Улсын шүүх эрх мэдлийг хураан авч шинэ эзэнд өгч байна.

 

vҮндсэн хуульд ШЕЗ “таван гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж томилохooр” заасан боловч Шүүхийн хуулийн төсөлд “бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан…Монгол Улсын иргэн байна” хэмээн гишүүнийг зөвхөн хуульч, эрх зүйч нарын онц эрх болгон өмчилж, Үндсэн хуулийн “нээлттэй” гэснийг хүчингүй болгож хаалттай болгожээ.  Тиймээс Төсөл нээлттэйг хаалттай болгон Үндсэн хуулийг заалтыг халж байна гэсэн үг.

 

vШЕЗ-ийн дарга ямагт шүүгч байх боломжийг хангаж байгаа хэрэг. Харин бусад, ялангуяа шүүгчийг томилох (чөлөөлөх) шийдвэрийг гаргахдаа илээр санал хурааж байгаа нь дор хаяхад шүүгч гишүүдээ урвах эсэхийг хянаж байгаа хэрэг. Нэгэнт шүүгч гишүүд “урвах” боломжгүй тэд ШЕЗ-ийн 50 хувь тул ШЕЗ-ийн шийдвэрийг байнга шүүгчид гаргана гэсэн үг.

 

vМонголын ард түмний сонголт, Монголын ардчилал Шүүгчдийн улсад огт хамаагүй. Үр дүнд нь хэн шүүгч болохыг, хэн Монгол улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгчид мэднэ. Тиймээс шүүгчид өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг хаалттай клуб, нийгэмлэг болж байгаа юм. Мэдээж энэ ертөнц дэх хамгийн хаалттай клуб, нийгэмлэг бол иргэншил.

 

vМэдээж УДШ, ШЗ, ШЕЗ-ийн онц эрхэндээ авч байгаа эрх мэдлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байсан эрх мэдлүүд. Тиймээс Шүүхийн хууль уг эрх мэдлүүдийг Ерөнхийлөгчөөс хураан авч байгаа хэрэг. Гэвч энэ нь Ерөнхийлөгчөөс уг эрх мэдлүүдийг хураан авч байгаа хэрэг төдий бус. Харин Монгол Улсаас, Монголын төрөөс уг эрх мэдлүүдийг хураан авч Шүүгчдийн улс, тэдний төрийн бүрэн эрхэд шилжүүлэн авч байгаа хэрэг гэж үзэх нь зохистой.

 

vУИХ шүүгчийн томилгоонд оролцвол шүүгч УИХ-ын гар хөл болно. УИХ томилсон шүүгчдээ хамгаална. Энэ нь шүүхийг бие даалгах үзэл санааг устгана.

 

vШүүхийн зорилго аливаа хэрэг, маргааныг хуулийн дагуу, шударгаар, хэлтгийгүй шүүх явдал. Чухам үүний тулд, энэ зорилгод хүрэхийн тулд шүүхийн бие даасан байх ёстой гэдэг. Гэвч шүүхийн бие даасан байдал уг зорилгод хүргэх боломжгүй гэдэг ноцтой үндэслэгээ бий. Учир нь шүүх үйл ажиллагаа нь өмнө бичигдсэн хуулийг хэрэглэх төдий үйлдэл биш. Хууль ихэвчлэн тодорхойгүй төдийгүй хуулийн аливаа заалтыг олон утгаар тайлбарлах боломжтой.

 

vТэр ч байтугай шүүхийн бие даасан байдал нь аливаа хэрэг маргааныг хуулийн дагуу шударга, чигчээр шүүхэд шаардлагатай ч биш, хангалттай ч биш, харин ч эсрэгээр уг эрхэм зорилгыг эвдэх, нураах аюултай гэдэг өөр нэг ноцтой үндэслэгээ бий. Учир нь шүүгчдэд аливаа хэрэг, маргааныг чөлөөтэй шийдэх эрх чөлөөг олгох нь тэд хуулийн дагуу шударга, чигчээр шийднэ гэсэн баталгаа огт биш.

 

vШүүгчийг зөвхөн хаан тавьж, парламент огцруулдаг болсон нь шүүгчийг хоёр тулгууртай төдийгүй хоёр талаас тэлээ болгож тэгснээр шүүгч харьцангуй бие даасан байдалтай болсон. Шүүгч хоёр эзний хараанд орсон. Нэгэнт нэг ч этгээд хоёр эзэнд зэрэг зүтгэх боломжгүй учир, тал алдахгүйн тулд шүүгч хуульд үйлчлэх ёстой гэдэг логик хуулийн засаглалын үзэл санааг бэхжүүлж өгсөн.

 

vШүүгч эрх мэдлээ урвуулан ашиглах хөндлөнгийн нөлөөнөөс ч илүү хортой. Үнэндээ хөндлөнгийн нөлөө шүүхийн шийдвэрийг хэзээ ч гаргадаггүй. Эцсийн эцэст шүүхийн аливаа шийдвэр шүүгчийн шийдвэр. Хөндлөнгийн нөлөө шүүгчийг эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэх түлхэц төдий. Тиймээс Америкийн Үндсэн хуулийг бүтээгчид шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглах буюу хээл хахууль авах, авилгалах боломжийг хаах тогтолцоог ч мөн бүтээсэн.

 

vМөн шүүхийг дүүрэг, тойргоор байгуулж засаг захиргааны шатлан удирдах тогтолцоонд оруулаагүй нь шатлан захирах, захирагдах ёс нь авилгалын гүүр, тогтолцоо болох боломжийг хаасан хэрэг. Аливаа шатлан захирах тогтолцоо нь эрх мэдлийг системийн хэмжээнд урвуулан ашиглах байдалд хүргэдэг, эрх мэдлийг системээр нь авилгажуулах осолтой тогтолцоо.

 

vШүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдал гэдэг хоёр тусдаа ойлголт гэхээсээ илүү нэг ойлголт. Уг ойлголт нь шүүх хэмээх байгууллагын бие даасан байдал гэхээсээ илүү шүүгчийн томилсон этгээдээс хараат бус байх, мөн хөндлөнгийн зүй бус, зохисгүй нөлөөллөөс хараат бус байх явдал. Шүүгч хараат бус бол шүүх, шүүлт бие даасан байна гэсэн санаа.

 

vШүүхийн бие даасан байдал гэдэг нь ямар нэг шүүхийн нэртэй байгууламжаар хамгаалагдсан, халхлагдсан байдал огт бус. Хэрвээ тийм байгууламж үүсгэвэл, шүүх, шүүгчид тухайн байгууллагаас хараат болж хувирах. Тиймээс ч шүүхийг дүүрэг, тойргоор зохион байгуулж, шүүхийг, шүүгчийг бус харин шүүлтийг нь хянах давж заалдах, болон хяналтын шатны шүүхийг бий болгосон. Шүүгчид захирах, захирагдах ёсны тогтолцоонд байх ёсгүй.

 

vШүүхийн бие даасан байдал өөрөө үнэт зүйл, зорилго огт биш. Харин үнэт зүйл, зорилгод хүрэх арга зам. Шүүхийн зорилго, үнэт зүйл нь хууль ёсны тэгш шүүлт. Хууль ёсны тэгш шүүлт нь шүүгч хуулийг өөрийн хувийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжийн үүднээс чөлөөтэй тайлбарлах явдал биш. Шүүгчийн шүүлт ард түмний, нийгмийн, парламентын үнэт зүйлс, итгэл үнэмшил, үнэлэмжийг тусгасан,

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)

Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

39 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

1 цаг 41 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

2 цаг 2 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

6 цаг 38 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

6 цаг 48 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

6 цаг 53 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

6 цаг 58 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

7 цаг 8 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

7 цаг 13 мин