COVID-19: Гурван өрх тутмын хоёрынх нь орлого буурах төсөөлөлтэй байна

2021-01-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Коронавирусын нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны 3 дахь шатны үр дүн гарлаа. Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлжээ. 

Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.

Гурав дахь шатны судалгааны үед ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр (48%) дараа нь үйлчилгээний салбар (34%) болон хөдөө аж ахуйн салбарт (32%) байна. Ажил эрхлэхээ зогсоосон хүн амыг хэрэглээний бүлгээр харахад онцын ялгаа байхгүй ч хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагсдын дөрөвний нэг нь эхний шатны судалгааны үед ажил эрхлэхээ больсон байсан нь амьжиргаа муутай ажил эрхлэгч нар урт хугацаанд орлогын алдагдалд орсон байж болзошгүйг илтгэж байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна. Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн. Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна.

ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна. ХАА-н орлого нь буурсан гэж мэдээлсэн өрхүүдийн бараг 60 орчим хувь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 40- өөс дээш хувиар буурсан гэж хариулсан байна. Гэтэл хоёр дахь шатны судалгааны үед тэдний 44 хувь нь орлогоо 40-өөс дээш хувиар буурсан гэж хариулж байв.

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

1 цаг 39 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

2 цаг 30 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

2 цаг 37 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

2 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

3 цаг 12 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

7 цаг 36 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

7 цаг 41 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

7 цаг 51 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

7 цаг 56 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

8 цаг 1 мин