Polit-ийн онцлох зочин Г.Болор: Монголд нэн шаардлагатай таван мэргэжлийн нэг нь  дуу чимээний технологи

2021-01-18
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Ч.Үл-Олдох

Polit-ийн онцлох зочин”-оор СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Дуун техник технологийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Болорыг урьж  медиа урлаг,  түүний хөгжил, Монголд нэн шаардлагатай байгаа дуу чимээний технологи  мэргэжлийн эргэн тойронд ярилцлаа.

 -“Медиа урлаг” гэхээр нэрээсээ эхлээд л шинэ бас содон сонсогддог.  Ямар урлагийг медиа гэж  хэлдэг, түүний онцлогийн талаар  хэлж өгнө үү?

- Дэлхий даяаршихын хэрээр гадаад үг тухайн хэлэнд нутагшдаг, түүний нэг нь “медиа” гэх үг юм. Медиа урлаг бол технологид суурилсан урлагийн нэг хэлбэр. Жишээ нь, радио бол технологид суурилсан мэдээллийн хэрэгсэл, нөгөө талаас урлаг гэдэгтэй хэн ч маргахгүй болсон. Түүнчлэн радио бол соёл. Тиймээс бид аль нэг тал руу нь туйлшрахгүй бүх талаас нь харж, медиа урлагийг судлах хэрэгтэй санагддаг. Ер нь бол дэлхий даяараа медиа урлагийг залуу урлаг гэж хүлээн зөвшөөрч, одоо л түүнд суралцаж, түүнийг судалж эхэлж байна. Мөн энэ урлагтай тун болгоомжтой хандаж байгаа нь ажиглагддаг. Энэ нь зүйн хэрэг, учир нь бүх талаараа  хүчирхэг бөгөөд хурдтай хөгжиж байгаа урлаг юм.

-Медиа урлаг үзэл бодлыг илэрхийлэх, дамжуулах арга, хэлбэр талаасаа ямар давуу талтай вэ?

- Медиагийн хамгийн том давуу тал нь  хурд. Миний хувьд  ямар ч урлаг хүмүүст сайн сайхныг  түгээж байх ёстой гэж боддог.  1967 онд телевиз анх  үүсэж, миний үеийн хүүхдүүд  зурагтаар гарч байгаа гоё ах эгч нарыг дууриаж үсээ засуулах, хувцсаа бүрэн товчлоод цэвэрхэн өмсөх гээд нэг талаар соёлд суралцаж байлаа. Тэгэхээр радио, телевиз бол  маш хүчирхэг зэвсэг. Энэ зэвсэг  соёлын, боловсролын, урлагийн гээд оюун санааны нэг талаар гайхалтай, нөгөө талаар аймшигтай зэвсэг гэж боддог. Улс үндэстнийг устгах эсвэл аврах “зөөлөн бодлого” гэдэг нь энэхүү зэвсгийг хэр эзэмшсэнээс шууд хамаарна гэж эрдэмтдийн ярьдагтай би санал нийлдэг. Үнэхээр  тийм, бид сүүлийн  20-оод жил солонгос киноны идэвхтэй үзэгчид болсон. Үр дүнд нь манай залуучууд бүгд солонгос стильтэй болчихоод байна. Саяхан фэйсбүүк дээр “Та бүхэн 2000 жилийн тэртээх дэлхийн түүхийг нэг үз. Тэр үед хэн байсан юм бэ,  Монголиод л байсан” гэж бичсэнийг хараад үнэхээр нэгийг бодож, хоёрыг тунгаамаар санагдсан.

Монголын медиа урлаг бол ерөөсөө монголчууд бидний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг дэлгэрүүлэх, түгээх, сурталчлах, ингэснээрээ бид хэн нэгнийг зүгээр  нэг даган дууриах биш монгол хүүхэд, монгол залуу, монгол хүнийг  төлөвшүүлэх, монгол үзэл баримтлалыг дамжуулах ёстой гэж би боддог. Иймд медиа урлагийн олон давуу талыг соргог мэдэрч, эерэг сайн бүтээл хийхийн тулд түүхээ нэлээдгүй судлаасай  гэж хардаг шүү.

- Одоо ярилцлагаа танай сургууль руу хандуулъя. Их сургууль гэдэг сургалт, судалгааны байгууллага гэж боддог. Танай сургуульд медиа урлагийн судалгаа хэр хийгддэг вэ?

- СУИС  өнгөрсөн  онд 30  жилийн ойтойгоо золгосон. Манай сургуулийн  давуу тал бол  соёл, урлагийн салбарын судлаачдыг  нэгдсэн  бодлогоор нэгтгэдэг. Хөгжмийн урлагийн судлаачид уртын дуу, хөөмий, исгэрээ, хархираа, морин хуур, лимбэ зэргийг судалдаг бол бүжгийн урлагийнхан  бие, биелгээ, ардын болон сонгодог бүжиг зэрэг судалгаа хийдэг. Эрдэмтэн судлаачдыг маш сайн дэмждэг. Тиймдээ ч соёл урлагийн салбарт олон сайн  судлаачид гарч байгаа.

Харин манай сургуульд бол медиа урлагийн чиглэлд давамгайлсан судалгаа явагддаг. Бид радио, телевиз, кино, медиа анимейшний чиглэлээр бакалавр болон ахисан түвшний буюу магистрын сургалт явуулдаг. Төгсөгчдийн талаас илүү хувь нь судалгааны ажил хийж, диплом хамгаалдаг. Мөн бид жил бүр “Медиа урлаг судлал” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг багш, оюутны дунд тогтмол явуулдаг. Жил ирэх тусам оролцогчдын  чансаа  сайжирч, оюутнуудад судалгаа хийх сонирхол нэмэгдэж байгаад их талархалтай ханддаг. Бид мөн ижил төстэй гадаадын сургуулиудтай бүхий л талаар хамтран ажилладаг, тэр тусмаа судалгаан дээр. Ойрмогхны ганц жишээ дурдахад, өнгөрөгч оны төгсгөлөөр бид ОХУ-ын  Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийн Эрхүү хотын салбартай хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ хуралд манай сургуулийн таван  багш илтгэл тавьж оролцсон. Ер нь бол бид оюутныг сургуульд орсон цагаас нь л судалгааны ажилд чиглүүлэхийг хичээдэг. Жишээ нь, энэ жил дуу чимээний  технологи мэргэжлээр төгсөж байгаа бакалаврын ангийн Б.Батболд гэдэг хүүхэд нэгдүгээр курстээ л телевизийн  дууны  гаралтын  түвшинд судалгаа хийж эхэлсэн. Тэр сэдвээ үргэлжлүүлсээр, одоо дипломын ажлаа бичээд, хамгаалж байгаа. Ямар ч хүнийг суралцах гээд орж ирэхэд нь л судалгааны  ажлын чигийг нь тодорхойлоод,  бариулаад судалгааных нь ажлыг  өргөжүүлээд явах  нь тухайн салбартаа маш чухал мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа хэрэг гэж үздэг.  Суралцагч бүр судлаач байх ёстой, сайн мэргэжилтэн байна гэдэг сайн судлаач байна гэж боддог.

-Урлаг судлаач, шүүмжлэгч нийгэмд  ховор байна гэдэг. Хэдийгээр СУИС-д  бакалаврын анги нээгдсэн ч гэлээ, төдийлөн амжилт гарахгүй байна уу даа?

- ХХ зууны дунд үед манайд шүүмж харьцангуй сайн байсан. Шинэ кино гарах, ном зохиол хэвлэгдэх болгоны араас судлаачид шүүмж бичиж, хэлэлцүүлэг явуулсан байдаг. Би түрүүн хэлсэн, медиа урлаг бол дэлхийд шинэ урлаг, тийм дээ ч түүний судалгаа хөгжлийнхөө гараанд байна. Судлаач, нэмээд шүүмжлэгч болно гэдэг хэн хүний хийчих ажил биш. Ямар нэг сургалт явуулаад, түүнээс үр дүн гарна гэдэг өөрөө цаг хугацаа шаардсан ажил юм. Миний бодлоор бид бакалаврын түвшинд судалгаа хийх ажлын эхлэлийг тавьж, ингэснээрээ ядаж суралцагч өөрийн мэргэжлээр уран бүтээл хийхдээ эхлээд заавал судалгаа хийдэг байх гэдэг энгийн зүйлийг эзэмшүүлж байна.. Ахисан түвшинд суралцагсад   тодорхой зорилготой ирдэг. Шүүмжийг би тухайн салбартаа эхлээд нэлээд судалгаа хийсэн хүний  хийх ажил гэж боддог. Одоо манай салбарын шүүмж тийм ч сайн биш байгааг хүлээн зөвшөөрнө. Угаасаа энэ салбар маш залуу салбар, тэр дундаа манайд. Шүүмжлээд чангахан дуугарчих тийм мэдлэгтэй, боловсролтой хүн хараахан байхгүй  байна. Хүн аливаа зүйлийг өөрөө мэдэж байж, судалж байж чанга дуугарна. Нөгөө талаас “шүүмж” гэдгийг манайхан “шүүмжлэх”  гэх үйл үгийн утгаар нь сөрөг байх ёстой гэж ойлгоод байгаа нь ажиглагддаг. Сайн талаас нь харж тэмдэглэсэн зүйл ч мөн “шүүмж” байдаг. Ялангуяа  саунд тал дээр судалгаа тун бага, ер нь байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс түүнийг хөгжүүлэх л хэрэгтэй, үүний тулд бид эхлээд хүмүүсээ боловсруулах шаардлагатай юм. Манай салбарт ажиллаж байгаа хүмүүс техникийн мэдлэгтэй байхад  болно доо гэж уужуу ойлгоод байх шиг байгаа юм. Бид онолын боловсролтой байх ёстой. Үүний тулд академик сургалт зайлшгүй хэрэгтэй.

- Та бид хоёрын яриа яалт ч үгүй мэргэжил рүү ороод явчихлаа. “Дууны найруулагч” гэх өвөрмөц мэргэжил XXI зууны тэргүүлэх мэргэжлүүдийн нэгэнд тооцогдох болж. Сонсоход шууд л радиод ажилладаг хүмүүс мэтээр сонсогдох ч, медиа урлаг тэр тусмаа телевизийн амин чухал мэргэжил юм билээ?

- Засгийн газрын 2020 оны 70 дугаар  тогтоолд “Монгол  Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг гаргасан. Тэнд соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай таван мэргэжлийн нэгийг “Дуу чимээний технологи” гэж дурдсан. Анх сонссон хүнд хэвшээгүй нэршил ч олон улсын мэргэжлийн нэршлээр бол “Sound tehnology” юм. Монголд өнөөдөр дууны найруулагч, дууны инженер, дууны оператор зэрэг дуутай холбоотой бүх ажлыг нэг л хүн хийгээд байгаа юм. “Дуун” (Sound) гэх урлаг өндөр хөгжсөн, хүн ам олонтой ч гэх юм уу тийм улсад өөр өөр хүн хариуцаж хийдэг. Түүхийн хуудсыг  сөхвөл, Монгол Улс 1940-өөд онд анхны дууны ажилтантай болсон байдаг. Тэр хүн бол Зөвлөлтийн сургагч багш нарыг дагалдан суралцсан киноны дууны оператор Сэрээтэрийн Дэмбэрэл юм. Хэдийгээр радио киноноос өмнө байгуулагдсан ч дөнгөж 1950-аад оноос дууны найруулагчтай болсо. Тэр хүн бол Жамцын Бадраа гуай бөгөөд ЗХУ-д  курст явж, дууны тоног төхөөрөмжид суралцан, мэргэжил дээшлүүлж ирээд шавь сургалтаар радиогийнхныг дууны найруулагчийн мэргэжилд сургасан байдаг. Харин 1962 онд Пүрэвийн Төмөртогтох гуай ЗХУ-ын Ленинград хотын кино инженерийн дээд сургуулийг төгсөж, Монголын хамгийн анхны дээд боловсролтой дууны  инженер болсон. Өөрөөр хэлбэл,  түүнээс өмнө дандаа шавь сургалт байсан бол 1990-ээд он хүртэл дууны мэргэжилтнүүдийг ЗХУ, Польш, Герман зэрэг тухайн үеийн социалист орнуудад улсаас бодлогоор бэлтгэсэн байдаг. Ингээд 1990-ээд оноос хойш нэг хэсэг зогсонги байгаад,  2000 он  гараад  хүмүүс өөрсдийн сонирхлоор Англи, Японд төлбөрөө төлөөд, суралцах болсон. Миний мэдэхээр  Монголд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд “дуу чимээний технологи” мэргэжлээр оюутан сургадаг. Харин манай сургууль 2014 оноос энэ мэргэжлээр анхныхаа элсэлтийг авч, одоогоор гурван  удаагийн төгсөлтөөр 16 бакалаврын, долоон  магистр төгсгөөд байна.

-СУИС-ийн РТМУС-т дуун чимээний технологийн анги шинээр нээгдэхэд суралцагчдад зориулсан ном, сурах бичиг, гарын авлага хэр байв?

- Мэдээж, шинэ тутам нээгдэж байгаа юм бүхэнд тулгарах бэрхшээл багагүй байна. Яг  дууны  найруулагчийн ангид суралцахаар ирж байгаа хүүхдүүдэд мэргэжлийн гэх ном сурах бичиг эх хэл дээр маань  хомс байсан нь тодорхой. Энэ мэргэжил  хосолмол сургалт шаардсан онцлогтой, нэг талаас техникийн, нөгөө талаас урлагийн. Бид анх хөтөлбөр боловсруулахдаа хоёр жил гаран судалгаа хийж, ижил төстэй гадаадын сургуулиудын хөтөлбөр, ном сурах бичиг судлах зэрэг багагүй ажил хийсэн. Огт сурах бичиг, гарын авлагагүйгээр шинэ хөтөлбөр нээнэ гэж юу байх вэ. 2006 онд тухайн үед манай сургуулийн захирал байсан, одоо СУИС-ийн захирал, миний эрдмийн багш, доктор Э.Сонинтогос багш маань  радио, телевизийн сургуульд дууны хичээл заавал орох ёстой гээд намайг “Дуу чимээний үндэс” гэдэг хичээлийг заа гэсэн юм. Тэгээд өөрөө  санаачлан, “чи заадаг хичээлээрээ гарын авлага гарга” гэж зөвлөснөөр 2010 онд ”Дуун 1” (Sound I), 2011 онд “Дуун-2” (Sound II) гэсэн хоёр гарын авлага гаргаад, түүндээ урамшаад 2012 онд "Дуун бичлэгийн дэвшилтэт технологи CUBASE 5" гэдэг номыг орчуулж  эмхэтгэн  гаргасан.  Энэ бол  бэлтгэл хангаж  байсан хэрэг. Техникийн онолын сурах бичиг, гарын авлагыг  ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын гаргасан монгол хэл дээр цөөнгүй ном байсан нь бидэнд их нэмэр болсон. Цаашлаад  2017 онд “Дотор орчны акустикийн онол”, 2018 онд “Дуун найруулга” зэрэг  хэд хэдэн ном гаргасан. Саяхан оны өмнө дууны техникийн онол, гарын авлага хосолсон нэг номыг редакторласан. Аливаа зүйл багаас эхэлдэг шиг бид бага багаар мэдлэгийн хуримтлал үүсгэсээр  байна даа.

- Өнөөдөр дуучид уран бүтээлчид “амьдаар дуулах хэцүү” гэсэн урд хожид сонсогдоогүй этгээд үг хэллэг байнга л хэлэх болж. Үүнийгээ тэд тайлбарлахдаа манай зарим танхимын акустик муу болохоор ... гэх юм. Үүнийг та юу гэж хэлэх бол?

- Би энэ үгэнд тун дургүй, залуус “амьд тоглолт” гээд  яриад эхлэхээр нь би зөрүүлээд “Бусад нь тэгээд үхчихсэн тоглолт юм уу?” гэж наргиж асуудаг. Дуучин өөрөө микрофоноо бариад, танхимд өөрийн хоолойгоор дуулахаа хэлээд байх шиг байгаа юм. Үүний цаана дууныхны хувьд бүх газарт тэр хүний дуу хоолойг санаанд нь хүртэл ижилхэн, сайхан дуугаргаж байх ёстой хариуцлагатай ажил яригдана. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл бол “акустик”  юм. Энэ үг нь “сонсох” гэсэн грек үг. Өөрөөр хэлбэл  хүн танд юу,  яаж  сонсогдож байна гэсэн үг. Бүх танхим, өрөө тасалгааг ерөнхийд нь “дотор орчин” хэмээн томьёолдог. Бүгд өөр өөрийн онцлог, ялгарах сонсогдолттой байдаг. Энгийн жишээ авъя, Болор гэдэг хүний дуу хоолой биеийн тамирын зааланд ярихад нэг янзаар, радиогийн студид бол өөрөөр сонсогдоно. Яагаад гэх асуултын хариулт нь “дотор орчны акустик”-т асуудлын зангилаа нь байгаа юм. Өнөөдөр бид дотор орчны цөөнгүй судалгаа хийж  байна. Жишээ нь, Дуурийн театрын акустик, цаашлаад кино театрын үзэгчийн танхим, ерөнхий боловсролын сургууль, олон төрлийн зориулалттай танхим, өөрөөр хэлбэл хурал, концерт, кино зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явагдах танхимуудын дотор орчинд акустикийн хэмжилт хийж, судалгаа явуулж л байна. Социализмын үед баригдсан урлагийн байгууламжуудын акустик харьцангуй сайн байхад, эсрэгээр тэдгээрийн хийцийг өөрчилсөн, шинээр баригдсан танхимын акустик тийм ч сайнгүй байгаа нь ажиглагдаж байна. Танхимын акустик зөв байх гол шалгуур бол тухайн танхимын эзлэхүүний зөв харьцаа буюу өндөр, урт гэх геометр хэмжээс хоорондын зохицол байдаг. Энэ хэмжээс алдагдахад сонсогдолт эрс өөрчлөгддөг. Судалсан танхимуудаасаа сонгоод нэг муу жишээг дурдъя. Зөв стандартаар баригдсан “Тэнгис”, “Соёмбо” зэрэг кино театрын үзэгчийн том танхимыг дундуур нь хана босгон өөрчилсөн байдаг. Үүнээс үүдэн геометр харьцаа нь өөрчлөгдөж, сонсогдолт эрс муудсан нь судалгаагаар гарч ирсэн. Бид дуучдын тоглолт хийх дуртай “Бөхийн өргөө”, UB палас зэрэг танхимын акустикт судалгаа хийж үзсэн. Мэдээж зориулалт нь спортын танхим болохоор тэнд хөгжмийн бүтээл тоглоход сонсогдолт муу байх нь ойлгомжтой. Харамсалтай нь  судалгааны эцсийн үр дүнгээ тухайн байгууллагад танилцуулахад хүндрэлтэй, хүлээн авахыг хүсдэггүй. Арга ч үгүй биз, тэд бол бизнесийн байгууллага болохоор урлагийг дамжуулахаас орлого олох нь илүү чухал. Гэхдээ би үүнийг цаг хугацааны асуудал, хүссэн хүсээгүй үзэгчид боловсролтой болохын хэрээр байгууллагууд судлаачидтай хамтран ажиллана гэж боддог. 

- Тэгэхээр үүнд дууныхны мэргэжлийн ур чадвар, үүрэг оролцоо их гэж ойлголоо. Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ мэдээж их байдаг байх?

- Дууны мэргэжилтнүүд кино, гадаа болон дотор тоглогдох концерт, шоу, өргөн нэвтрүүлэг гэдэг радио, телевиз болон мэргэжлийн урлагийн бүх байгууллагад ажиллаж байна. Сүүлийн нэг жилийг бид ихэнхдээ гэртээ буйдан дээрээ суугаад, удирдлагаа гартаа барьчихсан телевизийнхээ өмнө өнгөрүүлж байна. Зурагтаар кино үзэж, реклам харж, концертын тоглолт сонсож байна. Өөрөө дууны хүний хувьд нэг л зүйлийг илүү их анзаарч, ажиглаж сууна. Миний хувьд оросын сувгууд үзэх дуртай. Ажиглаад байхад тэнд шивгэнэж байсан ч, хашгирч байсан ч, суваг сольсон ч дууны түвшин ямагт ижилхэн, үзэгчдэд ямар ч төвөггүй сонсогдоно. Харин харамсалтай нь бидний хувьд байдал арай ондоо, суваг солилоо телевизийнхээ удирдлага ... Энэ бол миний хэлээд байгаа нөгөөх мэргэжилтэнтэй л холбоотой асуудал. 2014 онд “Радио, телевиз, дэлгэцийн урлагийн дууны найруулгын өнөөгийн байдал” гэдэг томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхдаа тухайн үеийн монголын дууны найруулагчдын судалгааг авах гэж хичээж байсан. 230 орчим дууны найруулагчдын анкетын судалгаа авахад мэргэжлийн сургууль төгссөн хүн ердөө л найм  байсан. Тэгэхээр бүх зүйлд мэргэжилтэн байх ёстой гэдэг  зарчим, ялангуяа телевизийн салбарт хэрэгжмээр байгаа юм. Ухаандаа, би дууны найруулагч хүн, гэтэл би зүгээр л алтанд дуртай гээд уул уурхайг огт мэдэхгүй, түүнд суралцаагүй байж тэнд очиж, ямар нэгэн ажил эрхэлнэ гэж явбал утгагүй зүйл биз дээ. Манай салбарт яг л тийм зүйл болоод байна, гоё дуу бичих дуртай гээд л гүйлдээд байдаг. Хатуухан хэлэхэд өөрийн сонирхлоор  явж байгаа хүмүүсийн л гаргаж байгаа “эцсийн бүтээгдэхүүн” биднийг зовоож, мэргэжлийн бус харагдаад байгаа юм.

- Ярилцлагынхаа төгсгөлд таны тухай цөөн хэдэн үг сольё. Та  яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон юм бэ. Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

 -“Удмаа дагаад тэмээчин” гэдэг шиг миний аав киноны дууны оператор З.Гаваа “Сэрэлт”, “Ардын элч”, “Тунгалаг тамир” гээд олон сайхан кинонд  ажилласан Монгол киноны анхны дууныхны нэг байсан. Ээж минь ч гэсэн 15-хан  настайдаа “Цогт тайж” кинонд монтажчины дагалдангаар ажилд орж, бүх амьдралаа монгол кинонд зориулсан, монтажны найруулагч Л.Далайхүү гэж хүн байсан. Тэгэхээр би энэ мэргэжлийг аав ээжийнхээ “залгамжлагч” нь болж эзэмшсэн хэрэг. Хүүхэд нас минь киноныхны дунд, кино үйлдвэр дээр өнгөрч, зургаан  настайгаасаа орчуулгын кинонд дуу оруулж, аавыгаа дагаж гүйж явсан минь энэ мэргэжлийг сонгох үндэс болсон байх. 10 дугаар  ангиа төгсөөд, ЗХУ-ын Кино инженерийн  дээд сургуульд явах хуваарь авч, хөөрцөглөж байсан минь саяхан мэт. Дипломынхоо  сэдвийг  хүртэл кино үйлдвэрийн захиалгаар бичээд, 1985 онд төгсөж ирсэн. Харамсалтай нь тухайн үед гэр бүлийн хүмүүс нэг байгууллагад ажиллаж болохгүй гэсэн зарчимтай байснаас Кино үйлдвэрт орж чадаагүй ч, ардчиллын он жилүүдийн эхний хүнд үед мэргэжлээ орхилгүй Монголын радиод орж 25 жил ажиллаад, дараа нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд багшлан, аавынхаа мэргэжлийг хойч үедээ үлдээхийг зорин ажиллаж байна даа. Төлөвлөгөөний тухайд, мэдээж өөрийнхөө салбарт сайн мэргэжилтэн бэлтгэх, үүний тулд багшлах боловсон хүчнийг чадваржуулахад сургуультайгаа байнга хамтран ажиллаж байгаа. Хувь хүний тухайд бол манайх  таван  сайхан ачтай болсон, цаашид ч ач нар маань нэмэгдэнэ. Тэгэхээр ханьтайгаа ач нараараа хүрээлүүлээд, тэднийхээ өсөж байгааг харж баясаж, баярлаж суух маань хамгийн том зорилго, төлөвлөгөө юм даа.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

 

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

2 цаг 25 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

2 цаг 35 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

2 цаг 40 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

2 цаг 40 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

17 цаг 37 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

18 цаг 4 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

18 цаг 7 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

18 цаг 10 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

18 цаг 14 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

18 цаг 31 мин