“Pfizer” вакцин тариулсан 23 хүн нас баржээ

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ, Германы хамтран бүтээсэн COVID-19 эсрэг “Pfizer” вакциныг тариулсны дараа 23 хүн нас барсан гэж Норвегийн Эмийн агентлаг өчигдөр мэдэгджээ. Тус агентлагийн мэдээлснээр нас барсан хүмүүс бүгд дархлаа султай, 80-аас дээш насны ахмад настан байсан аж.

Энэ талаар Эмийн агентлагийн хэвлэлийн ажилтан Стейнар Мадсен “Вакцин тариулсан иргэд нас барсанд цочирдох хэрэггүй. Учир нь эрүүл мэндийн байдал маш муу, ахмад настай иргэдэд вакцин эрсдэлтэй байх магадлал ихтэй. Вакцины гаж нөлөө нь тэдний өвчнийг улам хүндрүүлсэн байж болзошгүй” гэж Норвегийн “RK” телевизэд ярьжээ.

Норвеги өнгөрсөн сарын 27-ноос асрамжийн газарт байгаа ахмадуудыг вакцинд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 25 мянган хүнийг  хамруулаад байна. Үүний дараагаар Норвегийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн суурь өвчтэй ахмадуудыг вакцинд хамруулахгүй байхаар шийдвэрлэжээ.  Гэхдээ дээрх ахмадууд нас барахад нь вакцин нөлөөлсөн эсэх нь батлагдаагүй. Одоогоор вакцин тариулсны дараагаар нас барсан ахмадуудад шинжилгээ хийж  байгаа юм байна.

Эх сурвалж:see.news

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 26 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 17 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 24 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

8 цаг 59 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 23 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 28 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 38 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 43 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

13 цаг 48 мин