Алексей Навальный ням гаригт эх орондоо очно

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ сарын 17-нд Оростоо буцаж очихоор болжээ. Энэ тухайгаа “Би энэ сарын 17-ны ням гаригт “Победа”-гийн онгоцоор гэртээ очно. Путины багийнхан надад  ямар нэгэн хэрэг тохох гэж байгаа бололтой. Гэхдээ тэд тэндээ юу хийж байгаа нь надад хамаагүй, Орос бол миний эх орон. Москва бол миний хот. Би  нутгаа санаж байна. Тэнд уулзацгаая” гэж цахим хуудастаа бичжээ. Тэрээр наймдугаар сард Сибирийн Томск хотод ажлаар явж байхдаа хордож, Германы Берлин хотод эмчлүүлж байсан билээ.  Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа өөрийг нь “новичок”-оор хордуулсан хэрэгт Путинг сэжиглэж байгаагаа Навальный мэдэгдсэн. Гэвч Кремлийн зүгээс өнөөдрийг хүртэл үгүйсгэсээр байна. Тухайлбал, Путин ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийнэ гүйцээчих байлаа” гэж ярьсан нь ихээхэн анхаарал татсан юм. Түүнчлэн Кремль Навальныйг хордсон талаар ямар ч нотлох баримт байхгүй тул түүнийг хэзээ ч эх орондоо ирж болно хэмээн мэдэгдсэн юм.

Оросын Мөрдөн байцаах хороо Навальныйг Авлигатай тэмцэх сандаа олон сая ам долларыг төвлөрүүлсэн гэж үзэж, арванхоёрдугаар сарын сүүлээр залилангийн хэрэгт буруутган хэрэг үүсгэсэн. Энэ талаар Навальный “Намайг хордоод амьд үлдсэний дараахан Путин уурлаж, миний тэнсэн харгалзах ялыг өөрчлөхийг хүссэн” хэмээн бичиж байв. Хэргийг эргэн сануулвал, Оросын хууль хүчнийхэн түүнийг Францын “Yves Rocher” компаниас дүүтэйгээ хамтран мөнгө угаасан хэрэгт буруутгаж 3.5 жилийн хорих ял оноосноо тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн юм. Харин Герман руу явсан нь тэнсэн харгалзах ялын заалтыг зөрчсөн гэж үзээд дахин шүүхээр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.15 БААСАН № 11 (6488)

 

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

20 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

1 цаг 20 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

1 цаг 21 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

1 цаг 25 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

1 цаг 57 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

3 цаг 1 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

6 цаг 10 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

8 цаг 58 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

9 цаг 3 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

9 цаг 8 мин