COVID-19:Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө нь урт хугацаанд үргэлжилнэ

2021-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдвар авсанаас хойш зургаан сарын дараа өвчтөнүүдэд нойргүйдэх, ядрах, сульдах гэсэн шинж тэмдэг илэрч байгааг Хятадын эрдэмтэд тогтоожээ. Тэд анх халдвар голомтлон тархсан Ухань хотын халдвар аваад эдгэрсэн 1700 өвчтөнг судалгаанд хамруулахад 76 хувьд нь хамгийн багадаа нэг шинж тэмдэг илэрсэн байна.“The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр халдвар   авсан 92 сая гаруй хүн эдгэрсэн ч  эрүүл мэндэд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.

Бие махбодын сөрөг нөлөөнөөс гадна өвчтөнүүдийн 23 хувьд нь сэтгэл түгших, бухимдах, сэтгэлээр унах гэсэн физиологийн шинж тэмдэг нь урт хугацаанд үргэлжлэх төлөв гарчээ. Харин өвчин нь хүндэрсэн хүмүүсийг рентгенд оруулахад уушгиных нь гэмтэл бүрэн эдгээгүй байсныг судлаачид илрүүлсэн байна. Энэ талаар судалгааны багийн ахлагч Хятад-Японы хамтарсан эмнэлгийн эмч, доктор Бин Као “COVID-19 халдвар бол шинэ өвчин учраас  урт хугацааны нөлөөллийг бид саяхнаас судалж эхэлж байна. Халдвар аваад эдгэрсэн ч өвчтөнүүдэд шинжилгээ хийхэд зарим шинж тэмдэг нь бүрэн арилаагүй төдийгүй тэдний насан туршид үргэлж болзошгүй гэсэн дүн гарсан. Мөн халдвар нь хүндэрсэн өвчтөнүүд дахин эмнэлэгт хандаж болзошгүй байна. Гэхдээ илүү олон хүнд, урт хугацааны судалгаа хийж байж бидний нотолгоо улам батжина” гэж ярилаа.

Гэхдээ дэлхийн олон орны судлаачид цар тахлын урт хугацааны нөлөөллийг судлахад ихэнх нь шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлэхийг тогтоогоод байна. Тухайлбал, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв (CDC) халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдэд ядрах, амьсгаа давчдах, ханиалгах, цээж хорсох, үе мөч өвдөх, толгой өвдөх, сэтгэл түгших гэсэн урт хугацааны шинж тэмдэг илэрч байгааг мэдээлжээ.Энэ талаар тус төв “COVID-19 халдвар халдвар аваад эдгэрсэн иргэдийн ихэнхийн эрүүл мэндийн байдал хуучин шигээ хэвийн байдаг. Харин заримд нь дээрх шинж тэмдгүүд хэдэн долоо хоног, сарын турш үргэлжилж байна. Мөн шинж тэмдэггүй,хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс ч шинж тэмдэг хожуу илэрч,  удаан хугацаанд үргэлжилж магадгүй байна” гэж мэдээлэв.

Харин Британийн анагаах ухааны сэтгүүлийн наймдугаар сард нийтэлсэн судалгаагаар халдвар авсан иргэдийн 10 хувьд нь шинж тэмдэг 12 долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжилсэн байна. Гэхдээ Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаа бол эдгэрсэн өвчтөнүүдэд илэрч байгаа урт хугацааны шинж тэмдэгт хийсэн хамгийн том, өргөн хүрээтэй судалгаа юм.

Судалгаанд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын хооронд халдвар авч Уханийн Жин тан эмнэлэгт хэвтэж, эдгэрээд гарсан дунджаар 57 настай иргэдийг хамруулжээ. Ингэхдээ зургаан минут тэдэнтэй ярилцахаас гадна цусны шинжилгээ, биеийн асуумж авсан байна. Судалгаан оролцогсдын 13 хувийнх нь бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагджээ.

Гэхдээ Италийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн баг энэ судалгааны талаар “Нэг улсын цөөн өвчтөнг хамруулсан, хязгаарлагдмал цар хүрээтэй судалгаа учир дүнг нь мэдээлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй” гэв.

Түүнчлэн 2003-2004 оны САРС вирусын үед ядрах, нойргүйдэх, бухимдах, сэтгэл түгших шинж илэрч байсныг Хятадын эрдэмтэд онцолжээ. Тодруулбал, САРС-аар өвдөөд эдгэрээд гурван жил болсон хүмүүсийн 40 хувьд нь архаг ядаргааны шинж тэмдэг илэрчээ. Өөр нэг судалгаагаар САРС тусаад эдгэрсэн хүмүүст 15 жилийн дараа гэхэд уушги нь гэмтсэн байгааг илрүүлсэн талаар Италийн эрүүл мэндийн хүрээлэн мэдэгдэв.

Уханиас голомтлон тархсан халдвар одоогоор Бээжинтэй ойролцоо оршдог Хэбэй мужид хурдацтай тархаж эхэллээ. Тиймээс мужийн 13 сая иргэнийг шинжилгээнд хамруулж байна. Мөн Бээжинд бямба гаригт онлайн дэлгүүрийн хүргэлтийн жолооч шинж тэмдэггүй халдвар илэрсэн тул нэгдэхээс эхлэн  иргэдэд утсандаа аппликейшн татаж авч, QR code уншуулж байршлаа бүртгүүлэхээр болсон юм.

Эх сурвалж:CNN

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 22 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 24 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 27 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин