Н.Хулан: Шинэ туршилт бүр намайг бүтэлгүйтлээс айдаггүй болгосон

2021-01-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Та өглөө дөрвөн цагт босч, огт хог хаяхгүй долоо хонож, хүйтэн шүршүүрт орж, ганцаараа аялах гэсэн шинэлэг, адал явдалтай зүйл туршиж үзсэн үү. Тэгвэл өдөр бүр нэг шинэ зүйл сурах нь хүнийг хэрхэн аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой нэгэн болгодог талаар бичсэн “A Year to Remember” номын зохиолч, Н.Хуланг  “Bestrong” буландаа урилаа.  Тэрээр 23 насандаа хувцас загварын монгол брэндүүдийг нэгтгэсэн “Gumuda Concept Store” хэмээх шинэлэг бизнесийг эхлүүлж байсан.

-Шинэ ондоо юу хийхээр төлөвлөсөн талаар ярилцлагаа эхэлье. Хоёр дахь номоо гаргана гэж сонссон?

-Би жил бүр хүслийн жагсаалт, мөрөөдлийн самбар гаргадаг. Гэхдээ энэ жил тийм их  зүйл төлөвлөсөнгүй. Харин  одоо хийж буй зүйлсдээ илүү сайн, чадварлаг болох зорилго тавьсан. Тухайлбал, бичих болон ярих чадвараа сайжруулах, шинэ номоо гаргах, видео контентоо тасралтгүй үргэлжлүүлэн хийх, чадвал нэг шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Залуу үеийнхэнд урам зориг өгдөг номын тэргүүн эгнээнд явдаг “А Year to remember” номоо худалдаанд гаргаад хоёр жил болжээ. Энэ хугацаанд та хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

- “A Year To Remember” номонд бичсэн 52 шинэ ур чадвар, туршилт, зуршлийг би одоо ч амьдралдаа хэрэгжүүлдэг үү гэдгээ эргэн дурссан талаарх бичлэгийг бэлтгэн номынхоо хоёр жилийн ойн дээр “Khulan Nemekhbayar” влогдоо байршуулсан. Хоёр жилийн өмнө туршиж байсан эрүүл амьдралын хэв маягийн ихэнх нь дадал болон төлөвшсөн байна. Нэг жилийн турш өдөр бүр нэг шинэ зүйл турших нь амьдралаа өөрчилж, “мундаг” хүн болох бус өөрийгөө олох, юунд дуртайгаа мэдэх, хүсэл зорилгоо хайхад тусалдаг гэдгийг уншигчид мэдэж байгаа болов уу. Ямар нэгэн зүйлийг туршиж, алдаж байж хүн зөв замаа олдог учраас би 52 долоо хоногийн турш сурсан шинэ зүйл бүхий тэмдэглэлээ ном болгон бичсэн.Шинэ туршилтууд намайг бүтэлгүйтлээс айдаггүй, амархан гутардаггүй, зоригтой нэгэн болгосон. Ямар нэгэн зүйлийг хэтэрхий төгс, сайн хийх гэж хичээсэн ч юу ч хийж чаддаггүй байсан “унтаа” байдлаас минь туршилтууд намайг аварсан. Хөндлөнгөөс харахад юм бүхэн рүү үсчээд байгаа мэт боловч туршилт бүр хувь хүний хөгжлийн хувьд олон зүйлийг ойлгуулсан.

-Номыг тань уншаад сэтгэгдлээ хуваалцаж байсан хүмүүсээс танд хамгийн их урам зориг өгч байсан нь ямар сэтгэгдэл байсан бэ?

-Хоёр жилийн турш бараг  өдөр бүр уншигчдаасаа урмын үг хүлээн авсандаа өөрийгөө их азтай гэж боддог юм. Тэр дундаа өсвөр насны хүүхдэд миний ном таалагдсан гэдгийг сонсоход таатай байдаг. Учир нь би өсвөр насандаа бүрэг, ичимхий, сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүүхэд байлаа. Тухайн үедээ намайг байнга сонсож, халуун дулаан, өөдрөг үг хэлж, дэмждэг  эгч байгаасай гэж хүсдэг байсан юм. Харин  одоо өөрөө өсвөр насны хүүхдийг дэмждэг, ойлгодог, чин сэтгэлээсээ ярилцдаг, урам өгдөг эгч нь байхыг хүсдэг. Учир нь  өсвөр нас бол өөрийгөө сайн таниагүй байхад хайр дурлал, мэргэжил сонголт, бэлгийн боловсрол гэсэн олон асуудалтай тулгардаг хэцүү үе. Тиймээс номоороо дамжуулан тэдэнд урам зориг өгч байгаадаа их баярладаг.Өсвөр насандаа олон төрлийн чадварт суралцах хэрэгтэй. Олон цагаар сууж хичээлээ хийдэг, ямар ч зузаан номыг эхлүүлсэн бол дуусгадаг, гадаад хэл мэддэг байхын сацуу бүжиглэж чаддаг байвал сайн. Учир нь орчин үеийн нийгэмд хөл алдахгүй амьдрахын тулд өөрийгөө хөгжүүлж, олон чадварт суралцах нь чухал.

-Таны ярианаас тухайн хүн хөгжихөд, зорилгодоо хүрэхэд хүрээлэл чухал гэж ойлголоо. Хүрээллээ хэрхэн бүрдүүлэх нь зөв бэ?

-Найзуудтайгаа хамт хийсэн видеог маань олон хүн үзэж  “Яаж найзтай болох вэ?”, “Найзтайгаа хэрхэн эвлэрэх вэ?” гэсэн өчнөөн асуулт ирсэн. Би багаасаа сайн найзуудтай байсан учраас нөхөрлөлийн сэдэв тийм чухал гэдгийг мэдээгүй. Миний бодлоор “Хэрхэн сайн найзтай болох вэ” гэдгээс “Би өөрөө хэрхэн хүний сайн найз байх вэ?” гэж бодох нь илүү чухал. Өөрөө бусдыг хайрлаж байж тэднээр хайрлуулна. Тиймээс хүнийг сайн сонсдог, анхаарлаа хандуулдаг, үргэлж дэмжиж үнэнчээр хайрладаг болчихвол нөхөрлөлийн хүрээгээ тэлэхэд амархан. Бас заавал мундаг, ухаантай хүмүүстэй найзална гэж улаан шугам татах  нь муухай санагддаг. Төрөл бүрийн хүнтэй найзалсны эцэст олон төрлийн зан араншин, амьдралын хэмнэл, үзэл бодлын тухай ойлголт төлөвшинө.

-Залуус бизнес эхлүүлэх эсвэл ном бичихдээ “Би арай залуу байна. Том болж байгаад хийеээ” гэх хандлага байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Би нээлттэй, эмзэг, үнэн байхыг дэмждэг. Алдаа гаргаж байгаагаа, ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаагаа бусадтай хуваалцана гэдэг маш чухал зүйл. Тийм болохоор өндөр мэдлэг боловсролтой “том хүн” болохоо хүлээлгүй ном гаргасан. Бизнесийн талаар бүхнийг мэддэг, алдаа оноог дэнслэх чадвартай “мундаг” болохоосоо өмнө хувийн бизнесээ эхлүүлсэн. Шинэ зүйл хийхдээ нас болон туршлагаар өөрийгөө хязгаарлах хэрэггүй гэж боддог.

-Таныг үргэлж урам зоригтой, эрч хүчтэй байлгадаг зүйл юу вэ?

-Туулж барахааргүй их адал явдал ирээдүйд намайг хүлээж байгаа гэж бодохоор эрч хүч минь сэргэдэг. Амьдрал дуусах  болоогүй, олон сонирхолтой мөчүүд чамайг угтах гэж байхад урам зориггүй байна гэдэг утгагүй зүйл. Тиймээс хүсэж мөрөөддөг амьдралаа бүтээхийн тулд өдөр бүр аз жаргалтай, урамтайгаар амьдардаг. Би одоо амар тайван хэмнэлтэй амьдралдаа, гэртээ номоо уншаад, бичээд, дураараа тааваараа байхдаа л амьдралын охь шимийг хүртэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.14 ПҮРЭВ № 10 (6487)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 20 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 40 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 52 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 52 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 52 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин