Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскын тухай бид юу мэдэх вэ?

2021-01-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Сансар, авто машин, эрчим хүч гэсэн гурван том салбарт хувьсгал хийж буй тэргүүлэгч Tesla Motors, SpaceX, SolarCity компаниудын удирдагч, өнөө цагийн бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн дундаас хамгийн алдартай нь Элон Маск билээ. Дэлхийгээс өөр гариг дээр амьдрал бий гэдгийг батлахаар зорьж буй тэрээр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлснийг “Bloomberg” зарлалаа.

Тодруулбал, Тесла компанийн хувьцаа өчигдөр зургаан хувиар өсч 10 тэрбум ам долларт хүрснээр Элон Маскын хөрөнгө 191 тэрбум ам доллар болж, дэлхийн хамгийн баян хүн боллоо. Үүний өмнө “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос  187 тэрбум ам долларын хөрөнгөөр баячуудын жагсаалтыг тэргүүлж  байлаа. Тесла компанийн 170 сая ширхэг хувьцаа өнгөрсөн онд 106 сая ам долларт хүрч, тухайн жилдээ 743 хувиар өссөн юм. Ингэснээр түүний хөрөнгийн хэмжээ Билл Гейтсийг даваад байсан юм. Харин өнөөдрийн байдлаар Теслагийн хувьцааны үнэ 90 ам доллараар өссөн бол Амазоны хувьцааны үнэ буурчээ.

Ийн дэлхийн хамгийн баян хүний талаарх сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1.Түүний ээж нь Канад, аав нь Өмнөд Африк хүн. Тиймээс Өмнөд Африкт өссөн. Ээж нь загвар өмсөгч, хоол тэжээлийн мэргэжилтэн бол аав нь цахилгаан механикын инженер, нисгэгч, далайчин, зөвлөх мэргэжилтэй юм.

2. Пеннсилванийн их сургуульд эдийн засагч, физикч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан.

3. Сансарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг SpaceX компаниа 2002 онд, авто машины үйлдвэрлэгч “Tesla Motors” компанийн хувьцаа эзэмшигчээр 2004 онд, эрчим хүчний үйлчилгээ үзүүлдэг SolarCity компаниа 2006 онд тус тус байгуулсан юм.

4. Хиймэл оюун ухааныг ашиглаж судалгаа хийдэг ашгийн бус OpenAL компанийг 2015 онд байгуулсан.

5.Тэрээр 10 настайгаасаа компьютер сонирхож, 12 настайдаа хэрэглээний программ сурч, видео тоглоом бүтээн 500 ам доллараар зарж байжээ.

6. Докторын зэргээ Стэнфордын их сургуульд  эрчим хүчний шинжлэх ухааны судлал сэдвээр хамгаалсан.

7. Төрөл бүрийн сэдвээр хоёр цагийн турш ярилцдаг “The Joe Rogan Experience” подкастыг 2018 оноос хийх болсон.

8. Түүний байгуулсан “Musk” сан гамшгийн эрсдэл өндөр бүсийг нарны эрчим хүч болон бусад хэрэгцээт зүйлсээр хангах үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон газар өчнөөн сая долларын хандив олгодог юм.

9. Тэрээр АНУ-ыг эдийн засгийн асар их боломж хэмээн харсан учир 1988 онд Өмнөд Африкаас явж, Канадын иргэншилтэй болсон байна.

10. Цахим сонинуудад бизнесийн лавлах үйлчилгээг үзүүлдэг Zip-2 компаниа 1995 онд байгуулж, компьютер үйлдвэрлэгч Compaq компанид 307 сая ам доллараар 1999 онд зарсан. Үүнийхээ дараагаар санхүүгийн цахим үйлчилгээ үзүүлдэг X.com компаниа байгуулж, цахим мөнгөний PayPal компани болгон өргөжүүлж, 1.5 тэрбум ам доллараар зарсан.

11.Тесла нэг цэнэглэлтээр 394 километр явдаг анхны цахилгаан машин “Roadster”-ээ 2006 онд танилцуулж байв.

Элон Маск бол хүний чадамж ямар өндөр байж болдгийг, хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийн хязгаар хаана хүрдгийг, хүн юу хүсэж мөрөөдөж, түүндээ яаж хүрч болдгийг харуулж яваа хүмүүсийн тод жишээ юм.

Элон маскын талаар бусад хүмүүс юу хэлэв?

Венч хөрөнгө оруулагч, вэбийн анхдагч  Марк Андриссен

-Элон Маск бол Стив Жобсоос хойших энтрепренерүүдээс тодрон гялалзаж, технологийн салбарт юу боломжтойг харуулан босгыг өндөрсгөж байна.

Хүний геномын дарааллыг нээсэн нэрт эрдэмтэн  Ж.Крейг Вентер
-Элон Маск бол манай цаг үеийн хамгийн агуу энтрепренер сэтгэгчдийн нэг. Түүний бишрэм оюун ухаан, зогсолтгүй урагшлах тэмүүлэл, зүрх алдам зорилгодоо бат итгэх үнэмшлийн ачаар бид нийтээрээ үр өгөөж хүртэх боломжтой болж байгаа юм.

Түүний санал болгож буй таван ном

Пуужинг хэрхэн хийхийг хаанаас сурсан талаар асуухад,  “Би ном л уншдаг” хэмээн хариулсан тэрээр залуусыг дараах таван номыг уншиж, ирээдүй тань хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхийг зөвлөж байна.

1. J.E. Gordon “Structures: Or Why Things Don’t Fall Down”

2. Walter Isaacson "Benjamin Franklin: An American Life"

3. Peter Thiel "Zero to One: Notes on Startups, or How to Build the Future"

4. WalterIsaacson "Einstein: His Life and Universe"

5. Nick Bostrom "Superintelligence: Paths, Dangers, Strategies"

Эх сурвалж:CNN, Britannica.com

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

47 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

2 цаг 23 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

2 цаг 25 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

2 цаг 27 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

21 цаг 45 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин