Жаргалант хайрханы ятга (Алтай ятга)

2021-01-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хөгжмийн нийт урт 72 см, өргөн 10.1 Холбогдох хугацаа:  НТ 590-670 он

 

“Цахим музей” булан Монголын Үндэсний музейтэй хамтран “Алтан сан хөмрөг” дэх үзмэрүүдийг толилуулж байгаа билээ. Энэ удаа Жаргалант хайрханаас олдсон ятгыг онцолж байна.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгыг малтан судалсан байдаг.  Энэхүү оршуулга нь Түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байсан юм.

Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсэгүүд цөөнгүй гарч байжээ. Манай улсаас илэрсэн хамгийн эртний хөгжмийн зэмсгийн биет олдвор бол Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн Хүннү булшнаас гарсан ясан хэл хуур болно.

Жаргалант хайрханы хөгжмийн зэмсэгтэй адилтгаж болохуйц олдворууд зөвхөн Алтайн уулсын өндөрлөгт орших мөнх цэвдгийн булш, эсвэл Шинжааны хэт хуурай бүс нутгаас гарсан байдаг бөгөөд босоо ятга хөгжим бүр НТӨ 3000 жилийн үед Ойрх Дорнодод үүсэж, олон төрөл болон салбарлан хөгжсөн байна.

Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороосон байсан бололтой.

Жаргалант хайрханы хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. Зургаан  буга, нэг  янгир, таван  нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдагаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.

Уг хөгжмийн зэмсэгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан  хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг “Чүрэ” гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсэгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсэгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буйг бид мэдэх билээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Чинбат
Алтай хамтлаг сэргээсэн бишжэ.Энэ буруу ойлголт шүү.Алтайн ятга хөгмийг МУУГЗ Байгөлжав сэргээн уралсан юм шүү .
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

5 цаг 41 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

5 цаг 44 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

5 цаг 47 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

5 цаг 50 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

12 цаг 37 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 42 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

12 цаг 42 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин