Хими, физикийн туршилттай хичээлийг цахимаар хэрхэн заах вэ?

2021-01-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТУУЛ

Орон даяар онцгой нөхцөл байдал үүссэний улмаас боловсролын бүх шатны байгууллага цахим сургалтад шилжсэн.  Цахим сургалт, теле хичээл нь өнөөдөр сайн, муу гэсэн олон асуудал үүсч байгаа ч цахим хичээл нь орчин үед хүн бүрт байх шаардлагатай гол чадвар болж хувираад байна. Иймд цахим хичээлийн давуу тал, хэрэглэгдэж буй программууд, тэр дундаа ЕБС-ийн багш нар цахим хичээлийг хэрхэн сонирхолтой байдлаар бэлтгэх вэ сэдвээр сошиал орчинд цахим хичээлийн сургалт явуулж буй зарим багшаас асууж сонирхсон юм. Ихэнх нь “Цахим хичээл нь эдийн засаг талаас маш ашигтай. Байгаа газраасаа илүү зардал гаргахгүйгээр суралцах боломжтой” гэдгийг онцолж байна. Мөн “Өөрийгөө сахилга баттай байлгахад суралцана. Цахимаар суралцах нь өөрийгөө урамшуулах, цаг хугацааны менежментийг зөв зохион байгуулахад үр дүнтэй байдаг. Нөгөөтэйгүүр, цахимаар сургалт явуулахад суралцагчаас хариуцлага, сурах зорилгоо ухамсарласан байдал зэрэг хувийн чадвар, сахилга бат их шаарддаг. Харин бидний хувьд өөрийгөө дайчлах, бие даах чадвар сул байна” гэдгийг хэллээ. Мөн багш нарын цахим хичээл боловсруулах, тоног төхөөрөмж ашиглах, орчин үеийн мэдээллийн технологийн давуу талуудыг хичээл сургалтад өргөн ашиглах мэдлэг чадвар сул байгаа нь ажиглагдаж байна. Иймд багш нар ч гэсэн энэ талын мэдлэг мэдээлэл, нэмэлт сургалтуудад өөрийгөө дайчлан суралцах хэрэгтэй” гэдгийг мэдээллийн технологийн зарим багш нар хэлж байна.

 

Лабораторийн туршилтыг хэрхэн компьютерт шилжүүлэх вэ?

 

COVID-19 цар тахал дэлхий даяар цахим шилжилтийн хурдыг эрчимжүүлж, хүмүүсийн цахим боловсрол эзэмших сонирхлыг улам идэвхжүүлсээр, байна. Харин энэ үед виртуал орчинд хими, физикийн туршилт их ордог хичээлийг цахимаар хэрхэн заах вэ гэсэн асуудал зарим багшийн толгойг өвтгөж байна. Тиймээс зарим улс орны багш нар химийн хичээлийг бие даасан тусгай лаборатори, анги танхимаас компьютер руу шилжүүлж байгааг сонирхсон юм. Цахимаар хичээл явуулахад мэдээж тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл олон бий. Сурагчид найдвартай интернэт холболтгүй байх. Зарим нь дижитал сургалтад дасан зохицохгүй, хичээлээ ойлгохгүй байх. Дижитал хэрэглээнээс шалтгаалаад хүүхдүүд хоёр хуваагдах гэсэн бэршээлийг дурдаж болно. Гэсэн ч бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Цахим сургалтад хамрагдах нь уламжлалт анги танхимтай харьцуулахад 40-60 хувь бага хугацаа шаардагддаг тул сурагчид өөрсдийн хурдаар сурч, дахин давтаж үзэх, өөрийнхөө ойлголтод тохируулж, суралцах хурдаа сайжруулах гээд танхимын сургалттай харьцуулахад давуу тал ихтэй. Илүү их боломжийг олгох болно хэмээн үзэж байна. Тиймээс бүх боломжит хувилбарыг судалж, сурч, түүнийгээ нэгтгэж хийж, туршиж үзэх хэрэгтэй гэдгийг дэлхийн улс орны боловсролын салбарынхан зөвлөж байна.

Мэдээж лабораторит бид шинжлэх ухааныг бататгаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлдэг. Энэ хичээлээрээ ирээдүйн эрдэмтдийн практик ур чадварыг ч гэсэн нэмэгдүүлдэг. Гэсэн ч цаг үеийн байдлаас шалтгаалаад хими, физикийн багш нар ч бас лабораторийн туршилтуудаа компьютер руу зөөх аргад суралцсаар байна. Дэлхийн томоохон их сургуулийн багш нар, Сиднейн технологийн их сургууль,  UNSW, Монаш, Мердок гэсэн их, дээд сургууль оюутнуудад кампусаас гадуур лабораторийн туршлагыг бий болгох зорилгоор туршилтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Лабораторийн хичээл нь их, дээд сургуулиудад ихээхэн өртөг зардал авчирдаг тул санаа нь сонирхол татахуйц байдлаар бодож олжээ. Одоогоор тэд гурван загварыг туршин үзэж байна. Тухайлбал, шуудангаар захиалах лабораторийн туршилтууд. Энэ арга барилд лабораторийн иж бүрдлийг их сургуульд угсарч, шууд гэрт нь туршилт хийхээр оюутнуудад илгээнэ. Гэхдээ энэ нь ихэвчлэн нарийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тохиромжтой гэдгийг тодотгосон байна. Зарим багшийн хувьд  тоног төхөөрөмжийг шуудангаар илгээх нь үнэтэй. Хэрэв тоног төхөөрөмж шуудангаас алдагдах эсвэл гэртээ санамсаргүйгээр эвдэрч гэмтэх асуудал гарвал зардлыг хэн хариуцах вэ хэмээн анхааруулж байгаа аж. Мөн зарим нь тусгайлан бэлтгэсэн орчингүй бол  элдэв туршилт хийхийг оролдох нь оюутан сурагчдад эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудалтай гэдгийг анхааруулж байгаа аж. Хоёр дахь нь гэрийн лаборатори.

Энэ арга нь гэртээ амархан олж болох зүйлсийн туршилтыг зохион бүтээх явдал юм. Өдөр тутмын ердийн зүйлийг ашиглан физик, хими, биологийн их хэмжээний мэдлэгийг бие даан судлах боломжтой гэжээ. Жишээлбэл, сурагчид таталцлын хүчийг энгийн савлуураар хэмжих эсвэл шилэн аяганд нэмэхэд температурын өөрчлөлтийг ажиглан мөсний далд дулааныг олох боломжтой.  Гурав дахь нь цахим лабораторийн туршилтууд. Магадгүй энэ нь  лабораторийн туршлагыг бүхэлд нь цахимаар сэргээхийг оролдож байгаа учраас хамгийн их сонирхолтой санагдаж болох юм. Үүнд виртуал орчны бодит байдал, лабораторийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, оюутны гэрийн аюулгүй байдал зэргийг хослуулах шаардлагатай болно. Энэ хандлага нь оюутан сурагчдыг  монитор эсвэл виртуал орчинд шууд дамжуулах боломжтой гол ойлголтыг практик аргаар судлах боломжийг олгодог. Өнөөдөр хийсэн зарим туршилт хэдэн зуун жилийн турш бараг өөрчлөгдөөгүй байна. Жишээлбэл, физикийн сурагч болгон гэрлийг призмээр хувааж, химийн чиглэлээр сурдаг оюутан бүр хүчлийг суурьтай саармагжуулдаг. Тиймээс нягт нямбай бэлтгэсэн туршилтуудыг олон удаагийн хичээлд ашиглаж болно.

Мөн лабораторийн туршилтын хичээлүүдийг цахимд байршуулснаар ЕБС, их, дээд сургуулиуд лабораторийн туршилд шаардагдах олон төрлийн зардлыг бууруулж, хэмнэж бас болно. Гэхдээ  лаборатори дахь туршлага нь энэ төрлийн хичээлийг заах, сурахад хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тиймээс  уламжлалт бус шинэ арга замыг нээлттэй байлгах нь багш нарын чөлөөт сонголт юм. Ямартай ч туршаад үзээрэй гэдгийг санал болгож байна гэжээ.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 6 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21