Энэ бол ялалт: Анкара, Москвагаас “Торгоны замыг” авсандаа баяртай байна

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

Стамбулаас Хятадын Сиань хүртэл 12 хоногийн ачааны галт тэрэг тогтмол явдаг боллоо. Александр Ситников. 
“Азербайжаны төмөр зам” компанийн охин компани болох “Ady Container” тээврийн компанийн хэлснээр Стамбул-Сиань чиглэлийн эхний ачааны галт тэрэг Туркийн хилээс гараад 10 хоногийн дотор Хятад-Казахстаны хилд хүрчээ. Энэ нь төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногоор бага байгаа юм. Тэрээр Хятад руу 40 футын 42 контейнерээр Германы BSH компаний хөргөгч тээвэрлэсэн. Энэ нь 21 төмөр замын тавцангийн, стандарт урттай тэнцэж байгаа юм. 
2021 онд галт тэрэг сард хоёр удаа явна. Операторууд нь Каспийн дамнасан олон улсын тээврийн консорциумын гишүүд: Ady Container (Азербайжан), KTZ Express (Казахстан), GR Logistics (Гүрж), Pacific Euroasia (Турк). Тэдний үзэж байгаагаар азербайжан-казахстаны 8693км урттай тээврийн коридороор жилд ойролцоогоор сая гаруй зорчигч, 6,5 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм. Цаашдаа 2023 он гэхэд жил тутмын ачаа тээвэрлэлт 17 сая тонн болно. 
Туркийн тээвэрчдийн үйлдвэрчний эвлэл мэдэгдэхдээ энэ их сүр дуулиан болж хөдөлсөн галт тэрэг нь зорчигчдын хурдны галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулан маш их хүний бөөгнөрөл үүсгэсэн гэв. Цар тахлын үед энэ тийм ч сайн зүйл биш юм. 
Эвтэйхэн тохирох цагт хөдөлгөхийн тулд “Туркийн төмөр зам” Босфорын ойролцоох Мармарай гэх усан доорхи тунелээр өнгөрөх есөн галт тэрэгийг хойшлуулж, нийтдээ стратегийн чухал замын хөдөлгөөнийг 92 мин хаасан. 
Энэ бүгд нь Турк ердийн үйл явдалд хурц , улс төрийн өнгө оруулж байна гэсэн үг юм. Twitter хуудаснаа Туркийн зам тээвэр, дэд бүтцийн сайд Адиль Караисмайлоглоу үүнийг төмөр замын аугаа том ялалт гэж нэрлэжээ. Анкарагийн засгийн газрын дэргэдэх томоохон Takvim сонинд “Өвчтэй хүн үгүй-Аугаа хүчирхэг Турк улс л гэж бий” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд Стамбул-Сианы ачаа тээврийг 320 тэрбум кубметр байгалийн хийн нөөцтэй Хартэнгис дэх Tuna-1 байгалийн хийн газрын нээлт болон Карабахд Bayraktar TB2 дрон ашигласантай адилтгаж үзсэн байлаа. 
Адиль Караисмайлоглоу яг ямар ялалтын талаар хэлж байгаагаа тодорхой тайлбарлаагүй ч Транскаспийн коридор нь өөрөө Транссибийн томоохон өрсөлдөгч гэж үздэг. Tuna-1 ч мөн киприйн Aphrodite хийтэй адил Путингийн “Туркийн урсгалд” салаавч үзүүлж байна гэж ойлгож болно. Үүний адил Bayraktar TB2 дроныг турк Вундерфавве мэтээр дурддаг нь Армянчуудын гар дахь орос зэвсгийг бут ниргэлээ гэсэн утгатай юм. 
Туркийн улстөрч Седат Эргин бичихдээ өнөөдөр орос-туркийн харилцаа стресс-тестээр туршигдаж байна гэжээ. Түүний хэлснээр хоёр орны хоорондын харилцааг “зөрчилдөөнт хамтын ажиллагаа, хатуу өрсөлдөөн” гэх ер бусын харилцааг бий болгож чадсан хэмээв. 
Тийм ч учираас Стамбул-Сианы ачааны галт тэрэг ийм улс төрийн шоуг дагуулсан байх. Од-хавирган сарын интернет хэрэглэгчдийн “Оросоос торгоны замыг нь булааж авсан” гэх комментууд хэр үнэний хувьтай вэ? Энд ер нь эдийн засаг хэр байгаан? Улс төр хэр байгаан? 
Энэ асуултанд хариулхын тулд Хятадын эх сурвалжид хандах хэрэгтэй. South China Morning Post сонины мэдээлснээр 2020 оны долдугаар сард Хятадын янз бүрийн хотоос Европ руу нийтдээ 1232 галт тэрэг явжээ. Энэ бол түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт. Хятадууд 40 футийн 88 контейнер урт галт тэрэгийг илүүд үздэг. 
Хятадын төмөр замын мэдээлснээр Чэнду хотоос 2020 оны эхний 7 сард Хятад-Европын төмөр замаар нийт 1200 галт тэрэг явсан нь жилийн өсөлтийн хурд 58,6% нэмэгдсэн. 
DHL Global Forwarding компани нь Xi’An international Inland Port Investment & Development Group (Сианы олон улсын худалдаа-логистикийн парк)-тай хамтран Хятад-Европын 9400км урттай төмөр замыг Сиань-Гамбург, Сиань-Нойс гэсэн чиглэлээр барьжээ. Уг зам нь Казахстан, ОХУ, Беларусь, Литва, дахиад Оросын Калиниград, Польшоор дамждаг байна. Энэ замыг гол удаашруулдаг зүйл нь нэвтрүүлэх чадвар, мэдээж Оросын хил дээр.  Тээвэр нийт 18 хоног явдаг, үүний 3-5 хоногийг энэ сааталд зарцуулагддаг. Гэхдээ ямар ч тохиолдолд хугацааны хувьд ч, мөнгөний хувьд ч далайн тээврээс хамаагүй ашигтай. 
Эхлээд харахад Туркийн маршрут их аятайхан. Каспийн далайг гатлан хүрэх газраа 12 хоног (Хятад-Казахстаны хил хүртэл 10 хоног) явж хүрдэг. Гэхдээ асуудал жижиг зүйлд нуугдсан байдаг. Стамбулын Milliyet сонинд бичсэнээр контейнер Бакугийн усан боомтоос Казахын Актау боомт хүртэл “Beket Ata” контейнер зөөгчөөр 24 цагийн дотор зөөсөн гэжээ. Шулуун явбал ойролцоогоор 380км. Ердөө 42 контейнер байсан учираас буулгаж, зөөн буцаан ачихад бага хугацаа орсон. Тэгээд ч яаралтай горимоор ажилыг гүйцэтгэсэн. Нэг галт тэрэгний оронд хоёр галт тэрэгээр үйлчилсэн нь томоохон сөрөг явдал юм. Ингэхээр Каспий жинхэнэ “лонхны хоолой” гэсэн үг. Үүнээс үзхэд хоёр талдаа жилд 17 сая тонн ачаа зөөнө гэдэг бол Транскаспийн консорциумд хүртэл ахадсан ажил болох байх. Баку, Актау хоёрын хооронд “Beket Ata” шиг 500 зөөгч хөлөг онгоц хэрэг болно гэсэн үг. 
Бас нөгөө талаас Гүрж улс консорциумаас гарснаар ачаа тээвэрлэлт хурдан явагдах болно. Тбилисд энэ нь таалагдах үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ Хятад дахь Азербайжаны элчин Акрам Акиф оглу Зейналлын хэлснээр 44 хоногийн дайны үр дүнгээр Арцахын бүс нутгийг Баку хяналтандаа авсанаар энэ замыг товчилно гэлээ. 
Мэдээж Гүржүүдэд энэ талаар одоохондоо шууд хэлээгүй тул Стамбул-Сианы зам урьдын адил Баку-Тбилис-Карс гэж явна. Гэхдээ ойрын ирээдүйд хэн ч жижиг мөртлөө бардам улсаар 430км зам хазайж явахыг хүсэхгүй. 
Ингэснээр хэд хэдэн дүгнэлтэд хүрч байна.
Нэгдүгээрт, Иран Транскаспийн консорциумд багтаагүй цагт Стамбул-Сианы маршрут Транссибтэй өрсөлдөж чадахгүй. Гэхдээ галт тэрэг Туркээс Иранаар дамжиж явсан ч Оросын төмөр зам муудахгүй. South China Morning Post сонины бичсэнээр Хятад, ЕХ хоёрын хооронд төмөр зам ашиглах шаардлага их тул Анкара, Москвагийн өрсөлдөөн хурцадмал байдалд шилжихгүй байх. Ямар ч тохиолдолд Гамбургээс Оросоор дамжсан нь илүү ашигтай. 
Хоёрдугаарт, 44 хоногийн дайны үеэр Армянчуудын зэвсэгт хаалт хийснээр Гүржүүд өөрийн хөл рүүгээ буудсантай адил боллоо. Оросын цахим дайны зэвсгийг Карабахд оруулсан бол Арцах дахь үйл ажиллагаа юугаар дуусах байсан бүү мэд. Мэдээж сард хоёр удаа дамжин өнгөрөх галт тэрэгний орлого алдах нь  “жижигхэн ч, бардам улсын” төрийн санд их нөлөөлөхгүй. Гэхдээ галт тэрэг Иранаар дамжин яваад эхэлбэл Гүржүүд үстэй толгойгоо зулгаах нь ойлгомжтой. 
Гуравдугаарт, Оросын маршрут Хятад, Европын компаниуудын шаардлагыг биелүүлж чадахгүй байна. Манай төрийн сан хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. Нефтийн үнэ бага байгаа үед эдийн засгийн энэ бодлого хайхрамжгүй байгаагийн шинж. 

Эх сурвалж: www.centrasia.org

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг га

4 цаг 14 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэм

4 цаг 38 мин
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

14 цаг 55 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

14 цаг 55 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

Өчигдөр 17 цаг 32 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Өчигдөр 12 цаг 38 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Өчигдөр 12 цаг 30 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин