Татварын буцаан олголтын материалыг энэ жил цахимаар авна

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм. Оюутны сургалтын төлбөрийн хувьд шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Дээрх хоё төрлийн татварын хөнгөлөлт эдлэх бол харъяа дүүргийнхээ Татварын газарт хандан, хүсэлтээ өгөх эрх хоёрдугаар сарын 15-н хүртэл нээлттэй. Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ.

COVID-19 цар тахал дотоодод дэгдсэн тул иргэдийн ХХОАТ -ын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цахимаар хүлээн авахаар болжээ.

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материал бүрдүүлнэ

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ

Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт

Хөрөнгийн үнэлгээний тайлан

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ

 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Оюутны иргэний үнэмлэх, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна

Эх сурвалж: www.polit.mn

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин