2021 онд болох хамгийн сэтгэл хөдөлгөм 20 үйл явдал

2021-01-02
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас 2020 оныг бид тун гунигтай, нам гүм үдсэн ч шинэхэн 2021 онд биднийг олон сайхан гайхалтай үйл явдал хүлээж байна. Өнгөрсөн онд цуцлагдсан томоохон арга хэмжээнүүд энэ жил болно. Бас бид жирийн амьдралын хэв маягтаа шилжиж, бие биенээ хүссэнээрээ тэвэрч, олноороо цугларч цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд 2021 онд болох хамгийн чухал, сэтгэл хөдөлгөм 20 үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Токиогийн олимп

Тахлын улмаас хойшлогдсон хамгийн чухал, дэлхий нийтийг хамарсан үйл явдлын нэгдүгээрт Токиогийн олимп орно. Ирэх долдугаар сард болох энэ олимпыг олон мянган тамирчнаас гадна олон сая үзэгч тэсэн ядан хүлээж байна. Өмнөх жилүүдийг бодвол илүү энгийн, цөөн хүнтэй болно хэмээн таамаглаж байгаа боловч шинэ оны хамгийн чухал үйл явдлын нэг яахын аргагүй мөн.

2. Eurovision дууны тэмцээн

Хамгийн их эрч хүчтэй, цоглог хүмүүс нэг дор цуглардаг, хамгийн том хөгжмийн шоу, тоглолтуудыг үгүйлж байна уу.  Энэ он хүртэл хойшлогдсон тоглолтуудаас хамгийн алдартай нь Нидерландын Роттердам хотод тавдугаар сард болох “Eurovision Song Contest” юм.

3. НАСА-гийнхан Ангараг гариг дээр бууна

НАСА-гийн цуцашгүй аялагч хоёрдугаар сард Ангараг гариг  руу нисч, тэндхийн шинэ оршин суугч болно. Энэ аялагч болон Ангараг гаригийг судлагчид тэнд дэлхий шиг амьдрал байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа юм.

4.Аялал болон олон нийтийн цугларалт

Гэрээсээ гарч, гадуур гарах нь таны хувьд онцгой үйл явдал гэдэгтэй та санал нийлж байна уу. Эсвэл цар тахал алга болохоор очихоор төлөвлөсөн олныг хамарсан үйл ажиллагаа бий юу. Вакцин бэлэн болчихсон учир энэ онд найзуудтай хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

5. COVID-19 эсрэг бүх нийтийн дархлаажуулалт

Цар тахлын аюулаас сэргийлэхийн тулд бүх хүнийг вакцинд хамруулах нь хамгийн чухал үйл явдал юм.  Олон улс оронд вакцинжуулалт эхэлж, шинэ шинэ вакцинуудад зөвшөөрөл олгож эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оныг угтлаа.

6. Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн

Дөрвөн жилд нэг удаа болдог Европ тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн “UEFA Euro Championship  тэмцээн 2020 онд болохын сацуу, 60 жилийн түүхэн ой тохиох байв.  Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ. Энэ зун дэлхийн 12 оронд  шилдэг тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөх болно.

7. T20 Крикетийн ДАШТ

Олон улсын крикетийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах T20 Cricket World Cup” Энэтхэгт 2020 онд болох байсан ч  хойшлогдсон билээ. Дэлхийн топ 10 спортын төрөлд багтдаг крикет нь бөмбөг, цохиур ашиглагдаг багийн спорт юм.  XVI зууны үед Английн өмнөд хэсэгт үүсч,  XVII зууны сүүл үе гэхэд үндэсний спортын нэг төрөл болсон.

Тоглолтын дүрэм: 11 хүнтэй хоёр баг зүлгэн талбайд тоглоно. Талбайн  голд тэгш өнцөгт тавцан байдгийг питч буюу pitch гэж нэрлэдэг. 20 м-ээс томгүй, 3 м-ээс өргөнгүй, эндээс саваагаар бөмбөгийг цохиж тоглолтонд оруулдаг. Бөмбөгийг цохиж тоглолтонд оруулсан баг нь оноо авахын тулд гүйх, эсрэг баг нь оноо алдахаас сэргийлж хамгаалах нэг ёсондоо бейсболлын спорттой адилхан.

8. Walt Disney World”-ийн 50 жилийн ой

Хүүхэд багачуудын хамгийн нандин дурсамжийг хадгалсан “Walt Disney World”-ийн 50 жилийн ой аравдугаар сарын 1-нд болно.  Тиймээс цэцэрлэгт хүрээлэндээ олон олон шинэ тоглоомуудыг бүтээхээр төлөвлөсөн байна.

9.Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ бодлого

Дэлхий нийт 2020 онд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах олон ажил төлөвлөсөн ч хийж  чадсангүй. Гэхдээ энэ жил илүү олон үр бүтээлтэй ажлыг хийх болно. Тухайлбал,  Европын холбоо нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд хэдэн тэрбум төгрөг төсөвлөжээ. Дэлхийн хамгийн том бохирдуулагч орон Хятад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 2060 он гэхэд  бууруулна гэв. Харин Япон, Өмнөд Солонгос, Канад улс чулуужсан түлшний хэрэглээгээ бууруулах төлөвлөгөө баримтална. Бас нэгэн онцлох үйл явдал нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал арваннэгдүгээр сард Шотландад болно.

10. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангарагаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авах ёслолд бүгд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна. Мөн Камала Харрис хэмээх өнгөт арьстай эмэгтэй, тус улсын анхны эмэгтэй  дэд ерөнхийлөгч болсныг онцлууштай. Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болно.

11.Шинэ телевизийн шоунууд

Хэрэв та  Netflix”-д бүртгэлтэй бол энэ жил огт уйдахгүй. Удаан хүлээлгэсэн "Friends" цувралын үргэлжлэл гуравдугаар сард гарна.  Мөн "Cowboy Bebop" хэмээх орчин үеийн анимэг үзэгчдээ хүргэхээс гадна сая сая шинэ шоу, нэвтрүүлгийг та үзэх болно.

12.Шинэ кинонууд

2021 онд гайхалтай олон кино таныг хүлээж байна. Тухайлбал,  “Намайг нэрээрээ дууд” хэмээх киногоороо алдартай Timothee Chalamet-ийн тоглосон "Dune", Billy Porter-тэй "Cinderella", Eddie Murphy-тай "Coming to America" гэсэн сэтгэл татам сайхан кинонууд нээлтээ хийнэ.

13.Том Круз “сансарт ниснэ”

Америкийн алдарт жүжигчин, продюсер Том Круз "Top Gun: Maverick" кинонд дүр бүтээхээс гадна сансарт зураг авалтаа хийх кинонд ажиллахаар болжээ. Түүнийг энэ дүрээ бүтээхэд нь НАСА болон Элон Маскын бүтээсэн SpaceX пуужин туслах болно.

14. 6G сүлжээ

Өнөөдрийг хүртэл та 4G, 5G, 6G сүлжээний талаар ямар нэгэн зүйл сонсоогүй юм биш биз. Эдгээр нь таны гар утсаараа интернеттэй холбогдох харилцаа холбооны түвшинг илэрхийлж байгаа юм. Саяхан дэлхий 5G сүлжээний хурдыг шагшиж, сэтгэл нь хөдөлж буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл Япон ба Солонгост аль хэдийн 6G сүлжээ нэвтэрчээ. Энэ нь яг одоо үед алсын зайнаас суралцах, ажиллах чадварыг улам хөнгөлсөн юм.

15. Хаа сайгүй хиймэл оюун ухаан

Техник техологийн хөгжил 2021 онд улам хүрээгээ тэлж, хиймэл оюун ухаан бүр олон салбарт нэвтрэх нь ойлгомжтой. Тухайлбал, анагаах, шинжлэх ухааны салбарт хиймэл оюун ухааныг  ашиглаж эхэлнэ гээд төсөөлөөд үздээ. Түүнчлэн хиймэл оюун ухааныг ашиглахад үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх компаниуд шинээр байгуулагдах болно.

16. Дроны хүргэлтийн үйлчилгээ

-Walmart, Amazon, UPS гэсэн худалдааны компаниуд таны барааг дроноор гэрт тань хүргэвэл бүү гайхаарай. Түүнчлэн Холбооны нисэхийн захиргаа саяхан дроныг үндэсний агаарын системд нэгтгэж,  нисгэгчгүй онгоцыг үйлчилгээнд явуулах шинэ дүрэм гаргажээ.

17. Английн хатан хаан 95 хүрнэ

Хоёрдугаар Элизабет хатан хаан энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд 95 нас хүрнэ. Тэрээр ингэснээр Британийн түүхэн дэх хамгийн урт насалсан хатан хаан болж байгаа юм. Энэ бол гайхалтай үйл явдал яахын аргагүй мөн.

18. Хамгийн их хүлээж буй концерт

-2021 онд Spice Girls World Tour” 25 жилийн ойн аялан тоглолт, “The Doobie Brothers”-ийн 50 жилийн ойн аялан тоглолт долдугаар сард болохоос гадна  Celine Dion, Guns N' Roses, Harry Styles болон олон уран бүтээлч тоглолтоо хийх юм байна.

19. Шинэ цомогнууд

Evanescence, Kendrick Lamar, Kacey Musgraves, Lorde, Cardi B, Adele, the Foo Fighters and The Cure нар бүгд энэ жил шинэ цомгоо гаргана.

20. Тэврэлт

Тэврэлт бол энэ жилийн онцлох үйл явдалд яахын аргагүй багтана.

Эх сурвалж:CNN

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

9 цаг 51 мин
УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

Өчигдөр 14 цаг 03 мин
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

Өчигдөр 06 цаг 00 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

Уржигдар 16 цаг 34 мин
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

Уржигдар 16 цаг 12 мин
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Уржигдар 16 цаг 01 мин
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

Уржигдар 13 цаг 24 мин
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Уржигдар 12 цаг 09 мин