Шинэ жилээр санал болгох 10 кино

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУН

Тун удалүй хэдхэн мөчийн дараа он солигдох ойртсон ч нэг л баярын уур амьсгал орж өгөхгүй байна уу. Баярын догдлол, мэдрэмжийг бэлэглэдэг зүйл бол яах аргагүй сайхан хөгжим, бас кино. Тэгвэл бид энэ удаад шинэ жилийн тухай сэдэвтэй шилдэг  кинонуудыг хүргэж байна.

1.New Year’s Eve (2011)

Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ амралтын өдрүүдээр заавал үзээрэй.

2. A Christmas Story (1983)

Есөн настай бяцан хүү Ралфи зул сарын баяраар санаанд оромгүй бэлэг авахыг хүснэ. Мэдээж зул сарын баяр бол нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг, гэр бүлийн баяр шүү дээ. Харин хүүгийн хүсэл биелэх болов уу? Хөгжилтэй, хайр татам хүүгийн зул сарын түүхээр хамтдаа аялаарай.

3. Home Alone (1990)

Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!

4. Home Alone 2: Lost in New York (1992)

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

5. Four Christmases (2008)

Хосууд энэ зул сараар өөрсдийн эцэг эх дээрээ зочлохоор явна. Гэхдээ энэ энгийн нэг зохцлол байхгүй. Нэг нэгнээсээ салан тусдаа амьдрах дөрвөн гэр бүлээр зочлох хөгтэй, амаргүй энэ давааг хосууд хэрхэн давж гарахыг та уг киноноос үзээрэй.

6. The Polar Express (2004)

Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

7. How The Grinch Stole a Christmas (2000)

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах болно.

8. A Christmas Carol (2009)

Чарлс Дикенсийн бичсэн Зул сарын тухай классик романыг найруулагч Роберт Земекис анимейшн хэлбэрт оруулж орчин цагт дахин түгээн дэлгэрүүлсэн билээ. Зул сарыг үзэн яддаг ноён Скрүүж өөрийнхөө амьдралыг гадны хүний нүдээр харж, дүгнэлт хийх сонирхолтой аяллын гол дүрд алдарт жүжигчин Жим Кэрри дуу оруулсан юм.

9. The Santa Clause (1994)

Ганц бие аав Скотт Зул сарын өмнөх өдөр хүүгээ харах үүрэг хүлээнэ. Тэд санамсаргүй байдлаар Сантагийн хувцастай эрийг хөнөөснөөр Хойд туйл руу “ачигдана”. Зүүд зэрэглээ мэт энэ хачирхалтай явдлууд ар араасаа хөвөрч өвлийн өвгөнийг орлох үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ.

10. The Santa Clause 2 (2002)

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

11 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

12 цаг 43 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

12 цаг 45 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

12 цаг 47 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

12 цаг 47 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин