Хамгийн ер бусын 10 ёолк

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАМУУН

Дэлхий даяар шинэ жилээ угтан авахаар бэлтгэн буй энэ цаг мөчид ер бусын 10 сүлд модыг танилцуулж байгаадаа таатай байна. Мөнх ногооноороо байдаг гацуур модыг хэрхэн хэзээнээс чимэглэж ирсэн элдэв цуу яриа олон байдаг. Мартин Лютер өвлийн ойгоор явж байгаад модод цасан ширхэгээр хучигдан, сарны гэрэлд гялалзан буйг ажиглан сэтгэл нь ихэд хөдлөөд гэртээ гацуур мод авчран лаагаар чимэглэснээр анх зул сарын баяраар сүлд мод засч эхэлсэн гэсэн яриа ч байдаг.

Бага насны хүүхэдтэй айлд уламжлалт гацуур модыг засах нь тохиромжтой ч ер бусын байдлаар засахыг хүсвэл доорхи гацуур моднуудаас санаа авч болох юм.

10. Усан доорхи сүлд мод

Филиппиний нийслэл Манила хотын далайн паркад усан доор байрлах сүлд модыг засчээ. Бүр Санта Клаус, лусын дагина бүхий үзүүлбэрүүдээр үзэгчдээ хөгжөөмсөн байна.

9. Ундааны лаазаар хийсэн сүлд мод

Холоос харвал жирийн сүлд мод шиг харагдах авч ойртоод харвал Mountain Dew ундааны хоосон лаазаар хийснийг харж болно. Үүнийг хийхэд 400 ширхэг Mountain Dew ундааны лааз, PVC хоолой, мөчрийг татах төмөр утас зэрэг хэрэг болно. Модыг Дэвид Баршоу хэмээх хүн 3 найзын хамт дөрвөн өдрийн турш урласан байна.

8. Уруугаа харсан сүлд мод

Уруугаа харсан сүлд мод засах нь хөгжилтэй, бүтээлч зүйлс сонирхдог хүмүүсийн дунд багагүй түгээд байгаа гэнэ. Бүр Дундад зууны үеэс засч эхэлсэн гэж үздэг байна. Зүүн Европын иргэд ингэж засах нь Христийн шашны ариун гурвалыг илтгэдэг гэж үздэг. Өнөөдөр ингэж засахын тулд таазандаа бэхлэх юмуу тусгай суурин дээр суурилуулдаг байна. Ингэхэд бид уруугаа харсан дэлхийд амьдарч байгаа ч юмуу?

7. Төмсөн сүлд мод

 

Төмсөөр хийсэн сүлд модыг 2007 оны Зул сарын баярын үеэр Перугийн Лимад хотод үзүүлж байжээ. Оюутнууд бараг 100 кг орчим төмсөөр үүнийг урласан бөгөөд сонирхол татаж байгаа нь Андын нурууны Аймара үндэстний хүмүүс далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт 2000 гаруй төрлийн төмс тарьдаг байна. “Шилдэг хар бүсгүй”, “Бэрээ уйлуул”, “Шилдэг улаан бүсгүй”, “Бугын цагаан хэл адил”, “Хувхай яс шиг”, “Улаан сүүдэр” зэрэг зарим сортын төмсийг уг ер бусын сүлд модыг засахад ашиглажээ.

6. LED сүлд мод

2008 оны өвлийн турш Ирландын Даблин хотын тэнгэрийг 18 м өндөр LED гэрлэн сүлд мод чимэглэж байлаа. Таван тонн жинтэйн дээр янз бүрийн хэмжээ бүхий 100.000 ш гэрлийн шилийг ашиглагдсан байна. Blachere хэмээх гэрлийн чимэглэл хийдэг байгууллага үүнийг хийсэн байна.

5. Swarovski сүлд мод

Дэлхийн шилдэг болор үйлдвэрлэгчдийн нэг Swarovski энэ жил чамин тансаг сүлд моддыг танилцуулав. Тэдний нэг нь 2000 Swarovski болроор хийгдсэн сүлд мод юм. Энэ модыг Тайландын Сиам Парагон худалдааны төвд байруулсан байна.Мөн Швейцарийн Цюрих хотноо 7000 гаруй болроор хийсэн сүлд мод ч байдаг байна. Үүнийн зорилго нь тус компанийн бүтээгдэхүүн, шинэ санаачлагуудыг сурталчилахад оршдог аж.

4. Мураногийн шилэн сүлд мод

Италийн Мурано арал шилэн эдлэл үйлдвэрлэгчдийн диваажин юм. Сонин сайхан өнгө, өвөрмөц загвар, зуу зууны уламжлалт үлээх технологи нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Мураногийн шил нь урлагийн ертөнцөд Италичуудын оруулсан хамгийн үнэт өвийн нэг хэвээр байгаа юм. 2006 ны арванхоёрдугаар сард тус шилээр хийсэн хамгийн өндөр сүлд модыг Муранод зассан бөгөөд дараа жил нь Венецийн Сэнт Маркийн талбайд зассан байна.

3. Байгальд ээлтэй сүлд мод

Хамгийн “галзуу” сүлд мод нь дахин боловсруулсан усны сав, PVC хоолойгоор хийгдсэн байгальд ээлтэй сүлд мод ажээ. Үүнийг хийсэн зорилго нь дахин боловсруулалтад хүмүүсийн анхаарлыг хандуулахад чиглэсэн байна. Нэг хүний хог нөгөө хүд баялаг нь болно гэсэн хэлц үг үнэн болж таарах нь.

2. Очир эрдэнэ сүлд мод

Soo Kee Jewellery хэмээх газар очир эрдэнээр сүлд мод засах санааг сэджээ. Хэдэн сая доллараар үнэлэгдэх уг мод нь дэлхийн хамгийн үнэтэй сүлд мод юм. 913 карат очир эрдэнэ, 3762 болор шигтгээ, 500 гаруй гэрлээр чимэглэгдсэн уг сүлд мод нь 3000 орчим кг жинтэй. 2017 оны үнэлгээгээр 1.550.000 ам.долларын өртөгтэй байжээ.

1. Шоколадан сүлд мод

Энэ сүлд мод амттай харагдаж байна уу. Францын шоколад үйлдвэрлэгчид гайхалтай хүмүүс. Францын Patrick Roger 10 метрийн өндөртэй шоколадан сүлд модыг урлажээ. Нэг сарын турш энэ модыг “чимэглэл” дээр ажилласан бөгөөд 4 тн жинтэй. Модтой хамт Санта Клаусыг бугатай нь хамт урласан байна.

 

Танд шинэ оны баярын мэнд хүргэе.

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 40 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 59 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 6 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 25 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 38 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09