Манай улс 28.5 сая тонн нүүрс экспортоллоо

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУН

Оны эхнээс арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 28.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь COVID-19-ийн өмнөх төлөвлөгөөнд хүрээгүй ч цар тахлын дараах төлөвлөгөөнөөс давжээ. Нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт хамгийн ихдээ 375 автомашин, хамгийн багадаа 140 автомашинаар нүүрс экспортолж гаргасан байна. Долоо хоногийн дунджаар өмнөх долоо хоногоос 5.3 хувиар нэмэгджээ. Шивээхүрэн боомтоор нүүрс гаргасан автомашины тоо долоо хоногийн нийт үзүүлэлтээр өмнөх долоо хоногоос 32 хувиар буурсан байна. Харин Ханги боомтынх 35 хувиар өссөн талаар гаалиас мэдээллээ. БНХАУ Австралийн нүүрсний импортыг хориглох шийдвэр гаргахтай зэрэгцээд Монгол Улсаас экспортолж буй нүүрсний Ганцмод боомтын агуулах дахь үнэ өсөж байгааг “SXCoal” мэдээлж байгаа юм. Мөн коксжих нүүрсний нийлүүлэлтээр Монгол Улс Австралийг давах боломж гарч ирж байгааг таваарын шинжээчид онцолж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын байдлаар БНХАУ Австралиас 0.25 сая тонн нүүрс авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар буурчээ. Аравдугаар сарынхаас 84 хувиар бага байна. Энэ жилийн хамгийн бага үзүүлэлт болж байна. Арваннэгдүгээр сард Монгол Улс болох ОХУ-ын тухайд коксжих нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлж, нийт импортынх нь 81.2 хувийг хангажээ. Арваннэгдүгээр сард Монгол Улс дангаараа 2.49 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн бол ОХУ 0.53 сая тонныг нийлүүлсэн байна. БНХАУ оны эхний 11 сард нийт 265 сая тонн нүүрс импортоор аваад байгаа нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар бага байгааг тус улсын гаалийн газар мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

11 цаг 27 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

15 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

15 цаг 29 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

15 цаг 36 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

15 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

19 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

19 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

20 цаг 22 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

21 цаг 43 мин