Технологийн салбарын 2021 оны долоон шинэчлэл

2020-12-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтээрээ огт таамаглаж байгаагүй зүйлтэй учирсан оныг бид тун удахгүй үдлээ. Цар тахал хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй салбар бүрийг эрс шинэчлэл хийхийг шаардсан билээ. Тэгвэл 2021 онд технологийн салбар хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Дижитал орчинг бишрэгсдийн  жил                       

Энэ оны сүүлээр дэлхийн эргэн тойрны мэдээллийн технологийн томоохон компаниуд монополь гэдгээ илэрхийлсэн олон алхамыг хийлээ. Тухайлбал, Энэтхэгийн зохицуулагчид Андройд утсанд зориулагдсан Google Pay болон Play Store хоорондын  өрсөлдөөнийг судална гэдгээ мэдэгдлээ. Хятадын хамгийн баян хүн Жэк Магийн компанидаа хийж байгаа эрс өөрчлөлтүүд, түүний удирдлагын арга барилыг эрх баригчид нь судалж байна. Их Британийн парламент цахим салбарын хор хөнөөлийн тухай хууль баталсан. Үүндээ эдийн засгийн салбарт хамгийн эхэнд дижитал худалдааг хөгжүүлэх юм.

Харин Америкд Хууль зүйн яам нь хууль зөрчсөн гэсэн хэргээр Google компанийг шүүхэд өглөө. Мөн Facebook компанийн эсрэг Холбооны худалдааны хороо болон улсын хэд хэдэн ерөнхий прокурор нэхэмжлэл гаргасан. 15 жилийн турш чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн технологийн том компаниудын хүч чадал нэмэгдэж, нийгэм болон эдийн засгийн хор нөлөө нь ихэссэн ч тэдний эзлэх байр суурь улам нэмэгдэж байна. Энэ нь улс төрчдийг технологийн салбар руу орж, бусад улс орон технологийн салбараа хөгжүүлэх ямар улс төрийн бодлого баримталж байгаагаас суралцахад илүү дөхөмтэй байгаа юм. Ирэх онд технологи болон ардчилал хоёрын хоорондын шинэ зохицол үүсэх төлөвтэй байна.

2. Технологийн хүйтэн дайны эсрэг Хятадын ширүүн тэмцэл

Хятадын технологийн Huawei болон TikTok компаниуд дэлхий нийтэд Бээжингийн дижитал дэд бүтцийг сурталчиж, олон сая хүний анхаарлыг татаж, салшгүй хэрэглээ нь болсон. Гэхдээ тус улсын гурван тэрбум хүн бүгд цахим орчин ашиглах боломжоор бүүрэн дүүрэн хангагдаагүй  ч технологийн салбарт хүчээ сорихоор өрсөлдөж байна. Жо Байдены Засгийн газар технологийг геополитикийн асуудал гэж үздэг тул АНУ-д Хятадын технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах эсэх маргаан нэмэгдэж, Их Британи, Европ руу хүрээгээ тэлэх болно.

3. Цахим тоглоомын үсрэнгүй хөгжил

Цар тахлаас өмнө дэлхийн энтертайнментын салбарын хамгийн хурдацтай хөгжиж байгаа нэг хэлбэр нь цахим тоглоомууд байв. Хүмүүс хөл хорионд орсноор цахим тоглоомыг илүү их сонирхох болсон нь энэ чиглэлд хөрөнгө оруулагчдын сэтгэлийг баясгаж, инженерүүдээс илүү их бүтээлч, шинэлэг санаа, сайн чанарын хөгжүүлэлтийг шаардах болсон юм. Үүний үр дүнд олон сая залуу хүн цахим тоглоомын салбар руу орж, олон улсад ашигладаг тоглоом бүтээж, чимээгүйхэн хөрөнгө хураасаар байна. Apple, Amazon гэсэн компаниуд тоглоомын салбар руу их хэмжээгээр хөрөнгө оруулж эхэлнэ. Ингэснээр ирээдүйд цахим тоглоомын бизнесийн хувьцаа өсөх магадлалтай боллоо.

4.Кинотеатруудын тоо цөөрч, цахим сувгууд хөгжнө

Ирэх онд та АНУ-ын  тэргүүлэх Warner Bros, HBO Max гэсэн компаниудад нэг их мөнгө зарцуулахгүй байж магадгүй. Гэхдээ Warner Bros хэдхэн хоногийн өмнө 2021 онд кинонуудаа кино театр болон HBO Max сувгаар нэгэн зэрэг цацахаа зарласан нь кино урлагийн түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм.

  Харин Netflix тэргүүтэй бусад компаниуд киноныхоо чанарт илүү их анхаарч  байна. Сүүлийн жилүүдэд кино театр тийм ч их уналтад орсонгүй. Энэ нь кино театруудын шинэлэг том дэлгэц, хүрээлэн буй орчны дуу чимээ, гэртээ үзэхээс хямдхан, таатай байдагтай холбоотой. Гэвч цахим кино цацалтын компаниуд тасалбараа хэд дахин хямдруулж, киногоо олон улсын хэл дээр орчуулан гаргах болсноор тэрбум гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна.  Түүнчлэн хөл хорионы үеэр кино театрууд хаалгаа барьсан. Тиймээс гэртээ цахимаар кино үзэгчдийн тоо нэмэгдсэн.

 5. Цахим бүтээгдэхүүн үйлчилгээний хямдрал

 Эдийн засагтаа илүү их анхаарах цаг иржээ. Хүмүүсийн орлого жил ирэх тусам буурч байна. Ингэснээр тэдний олон төрлийн зүйлд зарцуулах мөнгө багасна. Үүнийг дагаад технологийн том компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ буулгахаас өөр аргагүй. Жишээлбэл, Amazon Prime-ээр бараагаа үнэгүй эсвэл хямдхан хүргүүлээд зарим лигийн тоглолт болон телевизийн хөтөлбөрүүдийг үнэгүй үзэж болох юм. Ирэх онд үүнээс илүү хямдралуудыг санал болгох гэдэгт итгэлтэй байна.  

 6.Одон орны салбарын хөгжил ба шилэн технологи

 Цахиурын хөндийн том компаниудад ирэх жилүүдэд одон орны салбарын хөгжилд \асар их хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.  Тодруулбал, дэлхий ертөнц цахим хэрэглэгдэхүүндээ шил нэмж ашиглахаар болсон байна. Facebook компани үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг ирэх онд хийнэ. Ирэх жил бид  Тэслагийн шинэ загварын шилэн ухаалаг утас, цагийг ашиглана.

 7. Цахим сүлжээнд сурталчилгаа байршуулах нь их ашигтай бизнес

Хүн бүр зөвхөн уншигч байхаа больж шинэ шинэ цахим платформууд ашиглан мэдээлэл түгээж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим хэлбэр рүү шилжинэ.Телевийн мэдээ бол маш үнэтэй. Зар сурталчилгаагаар санхүүжиж мэдээгээ үнэгүй цацдаг GB News телевиз ирэх жилүүдэд ашиг олох төлөвтэй байна. Тэд олон нийтийн сүлжээгээ дамжуулан мэдээллээ цацаж, сурталчилгаагаа авч их ашиг олж байна.

Эх сурвалж:BBC

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

5 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

4 цаг 28 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 33 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

4 цаг 43 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

4 цаг 48 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

4 цаг 53 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 58 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

5 цаг 3 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

19 цаг 54 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

20 цаг 54 мин