Мишель Обама:Өглөө бүрийг надад мянга мянган боломж байгаа гэж угтдаг

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мишель Обама бол биширмээр оюун ухаан, сайхан сэтгэлтэй, дэлхийг илүү сайхан болгохын төлөө бүхнээ зориулж яваа эмэгтэй юм. Тэргүүн хатагтай байсан түүнтэй цагийг  хамт өнгөрөөх боломж олдвол, тэр таны найз шиг дотно мэдрэмж төрүүлэх нь гайхмаар. Бүтээсэн амжилт, туулсан бүхнээсээ үл хамааран Мишель бол энгийн, хөгжилтэй хүн юм. Тэрээр “Becoming” номондоо өөрийн болон гэр бүлийнхнийхээ амьдрал, тэдэнд тулгарсан бэрхшээл, сорилтуудын талаар илэн далангүй бичсэн билээ. Энэ номыг уншсан сая сая хүн түүнийг ямар шударга, ямар хүнлэг болохыг мэдэрсэн буй за. АНУ-ын алдарт телевизийн хөтлөгч Опра Винфри “Oprah Magazine” сэтгүүлийнхээ “20 асуулт” буланд Мишель Обамаг урьсаныг орчуулан хүргэж байна.

1.Таньд хамгийн их урам зориг өгдөг дуу юу вэ?

-Стив Вондерийн “Signed, Sealed, Delivered I’m Yours” дууг Баракын сонгуулийн кампанит ажлын үеэр  зуу гаруй удаа сонссон  ч одоог хүртэл надад урам зориг өгдөг.

2.Сэтгэл зүйгээ дэмжих хамгийн чухал зүйл тань юу вэ?

-Цахим орчинд олон цагийг өнгөрүүлдэггүй.

3.Таны  шүтээн хэн бэ?

- Ээж Мариан Робинсон бол миний баатар. Замд таарсан үүлтэй, манантай бүрхэг өдрүүдийг гэрэлтүүлэгч минь байсан.  Баяр хөөр хэрэгтэй үед намайг маш хурдан хөгжөөж, жаргалтай болгодог байлаа.

4.2030 оны өөртөө хандаж захидал бичээрэй гэвэл та юу бичих байсан бэ?

- “Чамд мянга мянган боломж байгаа гэдэгт сэтгэл тань хөдөлж өглөөг угтаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ би өсөн дэвжиж байна шүү гэж хэзээ ч бодоогүй гэдэгт итгэлтэй байна”

5. Амьдралдаа хийсэн, таньд хамгийн их аз жаргалтай бэлэглэсэн зүйл юу вэ?

-Гэрлэлт болон хүүхдүүд. Барак, Малиа, Саша нартай хамт байхад амьдрал минь адал явдлаар бялхдаг. Барак бид хоёрын өсгөсөн зоригтой, гайхалтай, залуу хоёр эмэгтэй бол миний бахархал юм.

6.Таны амьдралыг өөрчилсөн хүн хэн бэ?

-Өмнөх асуултад дурдсан даа. Барактай тааралдахаасаа өмнө би  хуулийн сургууль, хуулийн фирм, гоё машин гэсэн зүйлс надад бий  эсэхийг жагсаалтаар нь шалгадаг байлаа. Харин энэ залуу надад өөрийн хүсэл тэмүүллээ дагавал ямар ч орчинд, хаана ч манлайлж, амьдралаас хүссэн бүхнээ авч болдог гэсэн том хичээлийг заасан.

7.Таньд итгэл найдвар бэлэглэдэг зүйл юу вэ?

-Энэ хүнд хэцүү цаг, хямралын үед өөрсдийн амьдралыг эрсдэлд оруулан бидний төлөө ажиллаж байгаа хүмүүс надад итгэл бэлэглэж байна. Америк даяар тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хэрэгцээт хүнсийг нь өгч байгаа хөршүүд маань хүртэл бидэнд итгэл бэлэглэж байна.

8.Яг одоо дэлхийд юу хэрэгтэй вэ?        

-Бид бүгд бие биедээ анхаарал тавих шаардлагатай. Цар тахал хүн төрөлхтөн хэрхэн хамтарч ажиллаж болохыг бидэнд харууллаа. Энэ бүхний дараа бид хамтдаа хичээвэл бүхнээс хүчтэй гэдгийг санаж байх болно гэдэгт итгэж байна.

9.Таны очих дуртай газар?

-Одоогоор бол миний гэр. Энэ газарт би хүсэл тэмүүллээр дүүрэн ажлаа хийж, найзуудтайгаа уулзаж, зочдын өрөөндөө хүссэнээ хийж чаддагтаа үнэхээр их талархдаг.

10.Хүн бүр юуг зайлшгүй уншсан байвал зүгээр вэ?

-Тони Моррисоны зохиолуудаас хамгийн багадаа нэгийг уншчихаарай. Түүний бүтээл болгон өнгөт арьстан охидод дэлхий ертөнц анхаарал хандуулахыг шаарддаг. Моррисон байгаад бид үнэхээр азтай.

11. Дутуу үнэлэх гэж юу вэ?

-Бүх зүйлийн хариултыг олох боломжгүйгээ хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

12. Ямар үед хүн хамгийн их зоригтой байх ёстой вэ?

-Яг одоо хүн болгонд асар их зориг хэрэгтэй байна.  Айсан, сэтгэл түгшсэн мэдрэмж төрөхөд би хэн нэгэн хүнтэй холбогдохыг хичээдэг. Хэцүү цаг үетэй тэмцэж байгаа хүн рүү  залгаад би та бүхний тухай үргэлж бодож байгаа гэж хэлдэг. Энэ энгийн тусламж миний сэтгэл санааг дэмждэг.

13.Муур уу эсвэл нохой юу?

-“Bo , Sunny” хоёргүйгээр юу хийж чадахаа мэдэхгүй л байна шүү.

14.Хамгийн сүүлд хэзээ  юуг биширсэн бэ?

-Саяхан би Вьетнамаар аялахдаа тааралдсан ер бусын, залуухан эмэгтэйчүүдийг одоо ч мартаагүй. Тэд итгэмээргүй саад бэрхшээлийг үл тоон боловсрол эзэмшихээр зүтгэж байсан юм.

15.Олон цагаар машинд явах эсвэл онгоцоор нисэхдээ юуны тухай боддог вэ?

-Үнэнийг хэлэхэд би юу ч боддоггүй. Харин хөгжим сонсдог. Эсвэл эргэн тойронд ойр байгаа хэн нэгэнтэй ярилцаж, цагийг өнгөрөөдөг. Заримдаа бүх зүйлээс хөндийрмөөр санагдвал онгоц хамгийн тохиромжтой газар шүү.

16.Таныг хамгийн их уурлуулдаг зүйл?

-Дээрэлхүү зан.

17.Шударга бус зүйлийг юунаас илүү мэдэрдэг вэ?

-Залуу хүмүүс хэтэрхий залуу, хэтэрхий ядуу, хэтэрхий айдастайгаасаа болоод боломжоос татгалзахыг харах үедээ шударга бус байдлыг хамгийн ихээр мэдэрдэг. Энэ энгийн, хялбархан зүйлс миний уурыг бардаг.

18. Зүрх сэтгэлийн найзыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Та том мөрөөдлөө орхисон ч хамтдаа хөгжихийг тэмүүлж байгаа хүн.

19.Бид өөртөө өгч болох хамгийн гайхалтай бэлэг юу вэ?

-Амжилтыг өнгөцхөн дүгнэхээ болих. Албан тушаал дэвших,  шагнал хүртэх нь сайхан ч бидний амьдрал жижигхэн мөчүүдээс л бүтдэг.

20. Тэгвэл бусдад өгч болох хамгийн гайхалтай бэлэг юу вэ?

-Алдсан, бүтэлгүйтсэн түүхээсээ хуваалцах. Бид хэн байж байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн гэдэг үнэнээ ярьж, бусдыг ч мөн уриалах хэрэгтэй.

Эх  сурвалж: oprahmag.com

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

11 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

12 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 45 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 45 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 45 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02