Цар тахлын үеийн дижитал шилжилт олон боломжуудыг нээж байна

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

Цар тахлын үеийн дижитал шилжилт түүнийг даган урган гарч буй шинэ боломжууд болон сорилтуудын талаар судалгааны байгууллагууд дүгнэлтээ хийсээр байна. Economics сэтгүүл болон Interband зэрэг судалгааны байгууллага дижитал шилжилтийн судалгаа гаргажээ.

“Улс орнуудын тогтоож буй хөл хорио нь онлайн худалдаа, санхүүгийн салбар, теле эрүүл мэнд, дижитал энтертайнмент зэрэг чиглэлүүдэд дижитал шилжилтийг хүчтэй хурдасгаж байгааг бид бүхэн харж байгаа. Хамгийн гол хүргэх мессеж нь дараагийн хоёр жилд COVID-19-ийн вакцин бүрэн хийгдэж тархалтыг зогсоож чадсан ч гэрээсээ ажиллах зэрэг энэ хугацаанд бий болсон хэв маяг, соёл алга болохгүй. Тийм учраас энэ цаг үед хүчээ авч байгаа бизнесүүд, хийгдэж буй дижитал шилжилтүүд цаашид улам л хурдасна.  Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд одоогийн нөхцөл байдал дижитал шилжилт хийх олон боломжуудыг нээхийн зэрэгцээ бас сулруулах олон сорилт байна” гэж үзжээ.

Онлайн худалдаа

 Судалгаанаас харахад хамгийн том эдийн засагтай 60 орны онлайн худалдааны борлуулалт 2020 онд 30 гаруй хувь өссөн байна. Тэдний таамаглалаар 2021 онд онлайн худалдааны борлуулалт мөн л 18 хувиараар өснө гэж үзжээ. Өмнө нь онлайн худалдаанаас бага хамааралтай байсан бүтээгдэхүүнүүдийн борлуулалт хүртэл огцом өөрчлөгдөж  байна. 2025 он гэхэд шинэ автомашины борлуулалтын 25 хувийг онлайнаар борлуулдаг болно гэж тооцжээ.

Дижитал төлбөр тооцоо

Онлайн худалдааны өсөлттэй зэрэгцэн цахим төлбөр тооцоо нэмэгдэж байгаа. Хүмүүс төлбөрийн карт болон бэлэн мөнгөтэй харьцахаас зайлсхийснээр WhatsApp Pay, Alipay зэрэг ухаалаг утсанд суурилсан дижитал төлбөр тооцооны хэрэглээ нэмэгдсээр байна. Мөн Хятад болон бусад хэд хэдэн орны төв банкны шийдвэрээр цахим валют нэвтрүүлэх туршилтууд хийгдэж байна.

Зайнаас ажиллах

 Зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж байгаа Zoom, Slack, Octa зэрэг компаниуд технологийн тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад шинээр оржээ. Зарим нь олон арван тэрбум доллароор үнэлэгдэн зарагдаж байх жишээтэй. Цаашид зайнаас ажиллах чиг хандлага хэвээр үлдвэл эдгээр компанийн үнэ цэнэ өсөхөөс гадна ижил төстэй шийдлүүдэд боломж илүү томорно гэсэн үг юм.

Теле эрүүл мэнд

АНУ-ын Эрүүл мэндийн сангийн судалгаагаар хөл хорио тогтоохоос өмнө долоо хоногт дунджаар 11,000 иргэн цахимаар үйлчилгээ авч байсан бол хатуу хөл хорионы үеэр энэ тоо долоо хоногт 1.1 сая хүрчээ. Иргэд болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд цахим эрүүл мэндийн үйлчилгээнд дасан зохицож байна. Иймд энэ чиглэлийн үйлчилгээ нэвтрүүлбэл цаашид зах зээл нь улам томрох нь.

Боловсрол

Ихэнх их дээд сургууль, дунд сургууль онлайн хэлбэрт шилжлээ. Үүнд оролцогч талууд хурдан дасан зохицож байгаа нь боловсролын салбарын бизнес загвар цаашид огцом өөрчлөгдөхийг харуулж байна. Суралцагчдад орон зайнаас үл харгалзан бага зардлаарсуралцах боломжийг нээж өгч байгаа бол боловсролын байгууллагуудад үйлчилгээгээ хил хязгааргүй хүргэх боломжийг мөн давхар нээж байна. Их сургуулиудын кампусын хэв загварт ч гэсэн өөрчлөлт орно гэж үзжээ. Энэ шилжилт нь зөвхөн нэр хүнд бүхий их сургуулиуд зах зээлд эзлэх хувиа хадгалж бусад сургуулиуд онлайн хэлбэрээ хадгалж үлдэх магадлалтай хэмээжээ.

Дата аналитик

Шинэ дижитал эдийн засгийн гол үндэс болох дата аналитик нь компаниуд хэрэглэгчийнхээ зан төлөв, өмнөх туршлагыг судлан таньж мэдэх, улмаар бүтээмж болон үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Судалгаанаас харахад дата аналитикийн тусламжтай хөрөнгийн зах зээлд томоохон худалдан авалтууд бас хийгджээ. Хятад, Энэтхэг, Индонез, Вьетнам, Орос, Бразил зэрэг улс орнуудын нэвтрүүлж байгаа өгөгдлийг зөвхөн дотооддоо хадгалах бодлого нь дата зах зээлд илүү хувьсал авчирна гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 7 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 36 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 28 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 34 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

14 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 10 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 33 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 38 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

19 цаг 48 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

19 цаг 53 мин