Алсын зайнаас ярилцлага авахдаа ашиглах есөн арга

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийг хэрсэн цар тахал биднийг амьдралдаа олон өөрчлөлт хийхийг шаардаж байна. Хөл хорио тогтоосон үед ихэнх сэтгүүлч гэрээсээ ажиллаж байгаа учир зочидтой биечлэн уулзах боломжгүй болсон. Гэвч бид энэ  нөхцөлд ажиллах шинэ арга барилд суралцах зайлшгүй шаардлагатай. Тиймээс алсын зайнаас ярилцлага авахад тань туслах есөн аргыг санал болгож байна.

1.Шалга, шалга бас дахин шалга

-Ярилцлагаа эхлэхээсээ өмнө дуу хураагч болон тухайн бичлэг хийх гэж байгаа аппликейшн тань ажиллаж байгаа эсэхийг сайтар шалгахыг зөвлөж байна.Үүний тулд ээж, аав, гэр бүлийн аль нэг гишүүн, найз нөхөд рүүгээ залгаад ярьж үзэж болно.

2. Интернетийн хурд сайтай байх

 -Утсан дээрээ дуу хурааж авснаас зориулалтын дуу хураагч программыг татаж авч ашиглаарай. Энэ программууд зөвхөн интернеттэй үед ажиллана. Мөн интернетийн сүлжээ муу бол дууны чанар муудаж, зочны тань яриа сайн сонсогдохгүй. Мөн бичлэгээ хийж чадахгүйд хүрэх вий. Тиймээс “Wi-Fi”-аа ахин дахин шалга.

 3.Дүрстэй эсвэл дүрсгүйгээр ярилцах эсэхээ тохиролцоорой.

-Алсын зайнаас ярилцлага хийнэ гэдэг тухайн зочны хувьд сайн эсвэл муу зүйл ч байж болно. Тиймээс ярилцлагаа эхлэхээс өмнө зочин тань бэлтгэл хангасан байх ёстой.

Саяхан Вашингтон.Д.С-гийн Үндэсний хэвлэлийн сэтгүүлчдийн хүрээлэн, Үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Терри Госс, Нью Йорк Таймсын хөтлөгч Майкл Барбаро нараас цахимаар ярилцах ямар байгаа талаар байр суурийг нь асуужээ.

Терри Госс:Миний ихэнх ярилцлага алсын зайных байдаг. Биеийн хэлэмж гаргахгүй болохоор бид биенийхээ яриаг анхааралтай сонсдог. Мөн би зочинтойгоо харцаараа ойлголцох шаардлагагүй учир тэмдэглэл, ном харж, тэмдэглэлийн дэвтэр дээрээ чухал зүйлсээ бичиж  болдгоороо алсын зайны ярилцлага давуу талтай.

Майкл Барбаро:Биечлэн уулзаж ярилцах заримдаа аймаар байдаг. Гэхдээ  ярилцаж байгаа зочноос өөр хүнд хажууд байхгүй болохоор хэн хэн нь чөлөөтэй байж чаддаг. Мөн тухайн хүний гаргаж байгаа биеийн хэлэмжийг ажиглах нь надад таалагддаг.

4. Бичлэг хийх зөвшөөрөл авах

-Зочиндоо яриаг нь хурааж авч байгаа гэдгээ үргэлж сануулах хэрэгтэй. Мөн яагаад яриаг нь хурааж авч байгаагаа тайлбарла. Учир нь зарим зочин дууг нь хурааж авахгүй байгаа гэж бодож болох юм. Тэдний ярьж байгаа зүйлийг үнэн болохыг баталгаажуулахын тулд дууг нь бичиж авч байгаа гэдгээ хэлээрэй. Зарим газарт дуу хураахын тулд заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Ер нь ямар ч үед таны дууг хурааж авч болохыг эсэхийг асуух нь тухайн хүнийгээ хүндэтгэж, итгэлийг нь олж авах чухал  дадал юм.

5.Чимээгүй газар олох

-Аудио бичлэг хийхээр төлөвлөөгүй байсан ч та болон зочны яриа хэн хэндээ сонсогдохоор газар олоорой. Хэрвээ таны эргэн тойронд ямар нэгэн чимээ гарвал анхаарал тань сарниж төвөгтэй байх нь ойлгомжтой. Тиймээс ярилцлагын туршид чимээгүй байх газар олох нь маш чухал.  Энэ нь тухайн ярилцлагадаа анхаарлаа төвлөрүүлэхэд тустай.

 6.Чихэвч зүүх

-Ярилцлагын үед чихэвч зүүх нь орчны чимээг багасгаад зогсохгүй зочныхоо ярианы хэмнэл, түвшнийг засах шаардлагагүй.

7.Ярилцлагаа хэд хэдэн газар зэрэг хадгал

-Компьтер эвдрэх, аппликейшн ажиллахгүй болох тохиолдол гарч болзошгүй учир ярилцлагын файлаа хэд хэдэн газар хадгал.

8.Тэмдэглэл хөтөл

-Зочны яриаг бичиж авсан ч юу ярьсныг нь эргэн санахад тэмдэглэл таньд тусална. Дараа дахин тухайн ярилцлага хэрэгтэй болох үед тэмдэглэлээ харж болно.

 9. Аудио бичлэгээ цахим хэлбэрт шилжүүлэх

-Хэрэв та ярилцлагаа бичлэгийн хэлбэрт буулгах байсан ч аудио хэлбэрээр богино видео бэлтгэн олон нийтийн сүлжээнд байршуулах нь таны ажлыг илүү бүтээлч болгоход тань тусална. Тиймээс  яриагаа хэрхэн богинохон адуио болгож хувиргах талаар бодож үзэх нь зүйтэй. “Headliner” бол аудио бичлэгээ Twitter, Instagram-д байршуулахад  ашиглах хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Харин “Anchor” богино хэлбэрийн аудио бичлэгээ бүх төрлийн олон нийтийн сүлжээнд цацахад тохиромжтой.

Эх сурвалж:Ijnet.org

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 49 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 18 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 9 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 16 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

17 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

17 цаг 51 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 15 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 20 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

22 цаг 30 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

22 цаг 35 мин