Б.Батдулам: Сургалтын нэгдсэн систем, платформтой бол цахим хичээлийн үр дүн илүү сайжирна

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТУУЛ

 

Цахим сургалт, теле хичээл нь өнөөдөр эцэг, эхчүүдийн дунд сайн, муу гэсэн олон үнэлгээтэй яваа билээ. Иймд СӨБ, ЕБС, их, дээд сургуулийн багш нар цахим хичээлийг хэрхэн сонирхолтой байдлаар бэлтгэх вэ, цахим хичээлд өргөн хэрэглэгдэж буй программууд зэрэг сэдвээр сошиал орчинд цахим хичээлийн сургалт явуулж буй Улаанбаатарын их сургуулийн Физик электроник, сүлжээний тэнхимийн багш Б.Батдуламтай ярилцлаа.

 

-Дэлхий нийтээрээ цахим хичээлийн систем рүү шилжиж байна. Багш нарын хичээлээ заах, хүргэх арга барил янз бүр байна. Таны хувьд цахимд ЕБС-ийн болон их, дээд сургуулийн багш нарт онлайн хичээл заах боловсруулах арга барилыг заадаг. Манайд ер нь нийтлэг ажиглагдаж байгаа зүйл юу байна вэ.

-Миний хувьд онлайн сургалт төлөвлөлтийн тухай сургалт явуулаад 10-аад жил болж байна. Энэ хугацаанд цахим хичээл, сургалтын орчны судалгааг хийж, оюутан багш нарт энэ чиглэлийн сургалтыг танхимаар болон онлайнаар явуулж байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн хэрэглээг дагаад манайд цахим сургалт дан ганц боловсролын салбарт гэлтгүй олон салбарт  хүрээгээ тэлж байна. Бид хүссэн, хүсээгүй цаг үе, орчин нөхцөл маань цахим системд суралцахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Тиймээс хүн бүр цахим сургалт руу, энэ талын мэдлэг мэдээллийг ихээр сонирхож байгаа нь сайшаалтай байна. Манай боловсролын салбарын хувьд цахим сургалт ихэвчлэн их, дээд сургуулийн  хүрээнд явагдаж байсан бол сүүлийн жилүүдэд СӨБ, ЕБС-ийн багш , сурагчдын хэрэглээ болоод байна.

-Сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах, цахим хичээлийг ойлгомжтой, сонирхолтой байдлаар заах нь багш бүрт тулгардаг асуудал.  Тиймээс багш нар цахим хичээлийг илүү сонирхолтой, ойлгомжтой заахын тулд юу анхаарах ёстой вэ?

-Багш нарт маань тулгамдаж байгаа томоохон асуудал нь цахим хичээл бэлтгэх програм дээр хангалттай ажиллах, тэдгээрийг үр дүнтэй  хэрэглэх чадвар дутмаг байгаа нь ажиглагдаж байна. Мэдээлэл зүйн багш нараас өөр бусад мэргэжлийн багш нарын хувьд ялангуяа компьютерийн мэдлэг, чадвар харилцан адилгүй байгаа  нь ЕБС-ийн багш нарын хувьд багагүй бэрхшээл учруулж байна. Орчин үеийн цахим хичээл бэлтгэх, дуу дүрс бичих зориулалттай програм дээр ажиллахад компьютерийн болоод цахим бүтээл бэлтгэх дадлага ур чадвар дутагдалтай байгаагаас ихэнх багш нар маань чанартай бүтээл, сайн цахим хичээл бэлтгэж чадахгүй байна. Иймд багш бидний хувьд цахим хичээл бэлтгэх арга зүйгээ сайжруулж, шаардлагатай програм хангамжуудын талаар мэдлэгтэй болох цаашлаад хүүхдүүдэд илүү сонирхолтой, хүртээмжтэй, үр дүнтэй цахим хичээл бэлтгэх ур чадварт суралцах зэрэг шинэ арга зүй, сургалтын хэлбэрт суралцах хөгжих шаардлага тавигдаж байна.

- Орон зай, цаг хугацаанаас үл хамааран нэгэн зэрэг онлайнаар хичээлээ заахад сурагчдын оролцоог яаж нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг хичээлд яаж татан оролцуулах вэ?

-Нэн түрүүнд багш нар сурагчдын идэвхи оролцоог хангасан цахим хичээл бэлтгэн хүргэхэд анхаарах хэрэгтэй. Үүний дараа сурагчидтай холбоотой ажиллаж хичээлээ бие даан үзэж судлах, асууж тодруулах зүйлд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй. Мөн сурагчдын эцэг, эхэд хичээл судлах сэтгэлзүйн болон материаллаг орчныг  бүрдүүлж ажиллахыг зөвлөх зэргээр хамтын ажиллагаагаа сайжруулахыг зөвлөж байна.

-Цахим хичээл сайн, муу байна гээд л ярих юм,  үр дүнг нь яаж дүгнэдэг юм бэ?

-Цахим орчинд суралцагчид төвөггүй ойлгогдохуйц байдлаар хичээлээ төлөвлөн, харилцан адилгүй мэдлэгтэй суралцагчдад тохируулан өргөн цар хүрээнд харж арга зүйгээ боловсруулж чадсан эсэхээр цахим хичээлийн үр дүнг дүгнэж үздэг. Өөрөөр хэлбэл багшийн шууд оролцоо дэмжлэггүйгээр суралцагч таны хичээлийг үзэж судлаад тухайн хичээлийн агуулгаа бүрэн эзэмшиж авч чадаж байвал тэр сайн хичээл гэж үзнэ. Үүний тулд багш хичээлээ төлөвлөх, боловсруулах олон талт ажиллагааг сайн хийх шаардлагатай болдог учраас  цахим хичээл нь  багшаас илүү хөдөлмөр, чадвар, туршлага шаарддаг онцлогтой.

-Манайд хэрэгжиж байгаа  теле хичээлийн зайн сургалт хүүхдэд чинь хөтөлбөрийн дагуу мэдлэг олгож чадаж байгаа болов уу?

-Манай улсын хувьд цахим хичээл бэлтгэх туршлага, хэрэглээ өндөр түвшинд хөгжөөгүй  хэдий ч теле хичээл бэлтгэж боловсруулах баг болон тэдний бэлтгэсэн хичээлийн үр дүнг сайжруулахаар бүх багш нар хичээн ажилласаар байна. Гэвч тодорхой нэгдсэн системгүйгээр сургалт бүрэн үр дүнтэй явагдаж чадахгүй байна гэж бодож байна. Учир нь өнөөгийн  байдлаар теле хичээлийг суралцагч нар үзэж, ангийн багш суралцагчдын дэвтэрийн тэмдэглэгээ, ирцийг фэйсбүүкээр дамжуулан бүртгэх байдалтай явагдаж байгааг анзаарсан.  Энэ нь эргээд сургалтын эргэх холбоо, чанар, үр дүнг бодитой дүгнэхэд бэрхшээл учруулж байна гэж үзэж байна. Жишээлбэл, сурагчид ойлгоогүй зүйлээ асууж тодруулах, өөрийн бодит ойлголт чадвараа бүрэн илэрхийлэх цаашлаад сургалтын үр дүнг үнэлэх боломжгүй байдал үүсч байна гэж харж байна. Аливаа цахим сургалт тодорхой нэг платформ буюу сургалтын системд тулгуурлан явагдвал илүү үр дүн сайтай явагддаг. Хэрэв бид сургалтын нэгдсэн системтэй байвал сургалтын явц, үр дүнг бодитойгоор хянаж, шалгах, сайжруулж, дүгнэх бүрэн боломжтой болно гэж үзэж байна.

-Ер нь гэрийн нөхцөлд хүүхдийн хичээл хийх сэтгэлзүй болоод орчныг яаж бүрдүүлэх вэ. Зайны  сургалт авах чадварыг яаж эзэмшүүлэх вэ?

-Хүүхдүүддээ зайны сургалтын арга барилыг зөв эзэмшүүлэх ажлыг эцэг эх, багш нар маань сайн зөвлөн, тайлбарлаж таниулах нь зүйтэй. Эцэг эхчүүд маань хүүхдүүддээ гэрээсээ сурч хөгжих бүрэн боломжтойг ойлгуулан, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэн, шинийг сурч мэдэхийг хичээх, сайтар бичиж тэмдэглэн авч, өөрийн мэдлэг чадвараа өдөр бүр хөгжүүлж байхыг ойлгуулах нь зүйтэй. Хичээлийн тодорхой хуваарь гаргаж, теле хичээлээ үзэх, даалгавраа хийх цагийг баримтлуулж, тэдний сурах орчныг бүрэн бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, телевизрээ унтраах, хичээл хийж буй хүүхдийнхээ дэргэд нь утсаар чанга яриахгүй байх, гэр бүлийн гишүүд дуу чимээгээ хязгаарлах зэргээр дэмжих хэрэгтэй. Хичээллэх, анхаарлаа төвлөрүүлэх үед нь хүүхдүүддээ саад болохгүй, асууж зөвлөгөө авах үед нь туслахад бэлэн байж чадвал тэдний хөгжилд тустай байх болно. Эцэг эхийн дэмжлэг, туслалцаа болон орчин бүрдүүлэлт бол хүүхдүүдийн сэтгэл зүйн болон материаллаг орчинг бүрдүүлж буй чухал асуудал юм.

- Цахим хичээл заахад манай багш нар гол төлөв ямар программ ашиглаж байна. Хичээлийнхээ агуулгаас шалтгаалдаг уу?

-Багш нар маань хичээлийнхээ агуулга, чиглэлээс хамаарч мэргэжлийн тусгай програмуудыг ашиглахаас гадна цахим хичээл бэлтгэх үндсэн програм хангамжуудыг хослуулан ашиглаж байна. Тухайлбал, математикийн багш нар geogebra, latex, equatio болон Camtasia, OBS studio, bandicam зэрэг цахим хичээл бэлтгэх програмуудыг ашиглаж байгаа жишээ их байна. Эдгээрээс Camtasia, OBS studio, Bandicam нь цахим хичээл бэлтгэх, дэлгэц бичих зориулалттай онлайн болон офлайн программ хангамжууд юм. Цахим хичээлээ заахдаа Google meeting, ZOOM, Microsoft Teams зэрэг онлайн сургалтын хэрэгслүүдийг өргөн шиглаж байна.

-Цахимаар хичээл зааж буй, цахим хичээл бэлтгэж буй багш нарт ямар зөвлөгөө өгөх вэ?

 -Цахим хичээл бэлтгэх арга зүйг нарийн сайн судлахыг зөвлөж байна. Цахим хичээл бэлтгэх, төлөвлөхөд ямар дидактик шаардлагууд тавигддаг вэ. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлж, уншиж судлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ цахим хичээл бэлтгэх програм хангамжуудыг судлах, хэрэглэх чадвараа сайжруулж ажиллах, мэргэжлийн багш нараас зөвлөгөө дэмжлэг авч ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.16 ЛХАГВА № 240 (6465)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 46 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 10 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 14 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 24 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 26 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 16 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 21 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 26 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 31 мин