Байгаль нуурын далайн хав юугаар хооллодог вэ?

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Судлаачид хүн төрөлхтний хүрээлэн байгаа орчинд бий болсон зөрчлийн улмаас бусад далайн хавны сүрэг устаж байхад дэлхийн хамгийн гүн, цэвэр устай гэгддэг Байгаль нуурын далайн хавнууд яагаад үржиж олширч байгааг бичлэг хийдэг төхөөрөмжөөр дагаж, музейн үзмэрийг судалснаар илрүүлсэн байна. Байгаль нуурын далайн хав буюу нерпа нь чихэрлэг усанд амьдардаг  хоёр төрлийн нэг нь аж. Харин одоог хүртэл судлаачид энэ амьтныг дэлхийд чихэрлэг усанд амьдардаг хавчны төрлийн цорын ганц амьтан амфиподоос гадна ихэвчлэн загасаар хооллодог гэж бодож байжээ. Мөн энэ жижигхэн амьтан хэдийг идэж цаддаг талаар мэддэггүй байсан гэнэ. Гэхдээ шинэ судалгаагаар энэ хав нь ихэвчлэн загасаар хооллодог гэдэгтэй зөрчилдсөн байна.

Үнэндээ далайн хав нь их хэмжээний амфиподыг агнаж хооллодог аж. Японы туйл судлалын үндэсний хүрээлэнгийн  далайн биологи судлаач Юки Ватанабэ  болон хамтрагчид нь видео бичлэг хийдэг камер, хурдасгуур хэмжигч хэрэгсэл ашиглаж Байгаль нуурын далайн хавны хоол хүнс эрэх явцыг тэмдэглэж авчээ. Далайн хав нь дунджаар 57 амфиподыг бөөнөөр нь агнадаг. Нэг өдөрт 1000-ыг барьдаг байна. Энэ нь олон төрлийн биш нэг удаагийн ангаар их хэмжээгээр хооллодог усанд амьдардаг ямар нэгэн сүүн тэжээлтэн амьтны тэжээлийн хэрэглээний түвшин өндөр байгааг харуулжээ. Ампифод дэлхийн бүх хэсэгт сахалтай халимнаас бусад усанд амьдардаг сүүн тэжээлтний хоол болох нь их ховор байдаг.

Далайн хав ангаа устай хамт залгиснаар нэмэлт булчингийн үйл ажиллагаа шаардагддаг учраас их эрч хүч зарцуулдаг байна. Мөн хоол тэжээл хайх хэмжээ, хүч чадал нь илүү буурдаг гэж судлаачид ярьжээ. Музейн үзмэр Байгаль нуурын далайн хавыг судалснаар сам хэлбэртэй араа шүдтэй болохыг илрүүлсэн байна. Энэ нь тэдэнд хурдан ангуучлах үеэр залгисан усаа гаргах боломжийг өгдөг аж. Дэлхийн хамгийн жижиг биетэй далайн хавны нэг Байгаль нуурын далайн хав нь ойролцоогоор 50 кг татдаг бөгөөд амфиподыг агнахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн энэ хавны хооллолтод нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Байгаль нууранд амфипод их байдагтай холбоотой аж. Судлаачид хувьслын энэ шинэ нээлт нь экосистемд махчин идэшт амьтдын өөрсдийгөө тэжээх чадварыг илүү нэмэгдүүлж өгдөг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

 

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

54 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

1 цаг 45 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

1 цаг 52 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

2 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

2 цаг 27 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

6 цаг 51 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

6 цаг 56 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

7 цаг 6 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

7 цаг 11 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

7 цаг 16 мин