Т.Ням-Очир: Теле хичээлд СӨБ 69, ЕБС 73 хувьтай хамрагдаж байна

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Боловсролын салбар бүх үе шатандаа зайны сургалтад шилжээд 20 гаруй хонож байна. ЕБС-ийн цахим хичээлийн явц ямар байгаа вэ?

-Энэ хичээлийн жил гурван улирлаар хичээллэнэ. Нэгдүгээр улиралд 16 долоо хоног хичээллэх ёстой. Есдүгээр сарын 1-21-нийг хүртэл аймгийн төв, нийслэлд танхимын болон танхимын бус сургалтыг хосолсон хэлбэрээр, сум баг, тосгоны сургууль ердийн горимоор хичээллэсэн. Нийтдээ 10 долоо хоног хичээллээд, арваннэгдүгээр сарын 11-нээс теле болон цахим сургалтад шилжсэн. Өөрөөр хэлбэл, зургаан долоо хоног теле болон цахим хэлбэрээр хичээллээд, энэ сарын 18-нд сурагчид I улирлын амралттайгаа залгана. БШУЯ-ны зүгээс энэ бүх хугацааны хичээлүүдээ төлөвлөөд, теле хичээлийнхээ хуваарийг гаргаад явж байгаа. Зарим хувийн хэвшлийн болон төрийн өмчийн сургууль сургалтын цахим хувилбарыг сонгоод, сургалтын удирдлагын системүүдийг хөгжүүлээд, багш нар нь өөрсдөө цахимаар хичээлээ заагаад явж байгаа. Бидний авсан урьдчилсан судалгаагаар 100 гаруй сургууль үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ ашиглаад, хөгжүүлээд явж байна. Өнгөрсөн хугацааны теле хичээлийн ирц, мэдээллээ авч үзэхэд сургуулийн өмнөх боловсрол 69, ЕБС 73 хувьтай явж байна. Үүнээс 10 орчим хувь нь дээр дурдсан цахим платформ ашиглаж байгаа. Үлдсэн 20 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар теле хичээл үзэх боломжгүй, гэр бүлийн орчинд нь цахим орчин бүрдээгүй хүүхдүүд байна. Эдгээр хүүхдийн хичээл сурлагад анхаарах, сургалтын хөтөлбөрт нийцүүлсэн гарын авлага, бататгах даалгаврыг долоо хоног бүр хүргэх, эргэж хянах зэргээр уялдаа холбоотой ажиллаж байна. Ямар ч байсан энэ бүх цаг хугацаанд хичээлийн хоцрогдлыг аль болох бага гаргах, нийгмийн болон сурлагын ялгаатай байдлыг бага байлгах тал дээр анхаарч ажиллаж байна.

-Боловсролын салбарт тэгш хамруулан сургах гэж нэг зүйлийг чухалчилж байгаа шүү дээ?

-Дэд бүтцэд холбогдоогүй, цахилгаангүй, олон хүүхэдтэй эмзэг бүлгийн айлын хүүхдүүдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхээр мэргэжлийн байгууллагууд анхаарч байна. Өнгөрсөн сарын 11-нд хичээл сургалтын үйл ажиллагаа зогсонгуут хүчирхийлэлд, хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй хүүхдүүдийн судалгааг сургуулиудаар дамжуулан гаргасан. Хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдэд хорооны хамтарсан баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраар дамжуулан ямар тусламж дэмжлэг хэрэгцээ шаардлагатай байгааг анхаарч, “Хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдээд явж байна. Мөн хоол шим тэжээлийн дутагдалд орж болзошгүй хүүхдүүдэд чиглэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Тухайн сургууль, цэцэрлэгийн нөөцөд буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг энэ хүүхдүүдэд зориулъя гэсэн санаачилгыг гарган ажиллаж байна. Мөн долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт нарийвчилсан мэдээллийг нийслэл, дүүргүүдээс авч зөвлөмж, чиглүүлэг өгч ажиллаж байна. Мэдээж сайн туршлага олон байна. Тухайлбал, сум орон нутгийн орох, гарах постод багш нар хичээл, бие даах даалгавруудыг нь хүргэж өгдөг, эцэг эх нь ирээд авдаг, эргэж хянуулж, шалгуулдаг, ойролцоох хүнсний дэлгүүрүүдэд захиад үлдээхэд дамжуулаад өгдөг гэх мэт. Харин цахилгаан, нийслэлийн дэд бүтэцтэй холбоотой асуудлуудыг бид шийдвэрлэх боломжгүй учраас харьяа дүүрэг, мэргэжлийн байгууллагуудад асуудлыг уламжилж байгаа. Бидний зүгээс аль болох тэгш боломжийг хангах, хүндээ хүрч ажиллах боломжийг хайж байна. Зайны сургалт гэдэг нь зөвхөн теле хичээлээр хязгаарлагдахгүй. Дээр дурдсан шиг дасгал, даалгавруудыг хүргэх, гарын авлага материалаар хангах, сэргээн санах, бататгах даалгавар дээр бие даан ажиллах бас багтана. 

-Удахгүй сурагчдын амралт эхлэх гэж байна. Хөдөө орон нутагт дотуур байранд тусгаарлагдсан хүүхдүүдийг гэрт нь хүргэх, эцэг эхэд нь  хүлээлгэж өгөх ажил дууссан уу?

-Энэ сарын 4-ний байдлаар ЕБС-ийн 13 дотуур байранд 213 хүүхэд байсан. Үүний талаас илүү хувь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд байсан. Хөдөө орон нутаг руу зорчих иргэдээс COVID 19-ийн шинжилгээ авч эхэлсэнтэй холбогдуулан дотуур байрны сурагчдыг хамруулаад, асарч харгалзах хүнтэй явуулж эцэг эхэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Төв, Орхон, Дархан аймагт дотуур байрны хүүхдүүдээ хүлээлгэж өгөх ажил шат дараатай хийгээд дуусч байна. Энэ ажлыг БШУЯ удирдаад, аймаг, орон нутгийн боловсролын байгууллагууд гардан хэрэгжүүлж байгаа. Энэ долоо хоногтоо дуусчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ бид хүчирхийлэлд өртөж болзошгүй, аав ээж  нь архины хамааралтай эсвэл гаднын улс оронд ажиллаж буй ах дүү, хамаатан садангүй, харгалзах хүнгүй гэсэн шалтгаантай хүүхдүүдийг эрсдэлийг нь тооцоолоод дотуур байрандаа байрлуулаад, харж хандаж байгаа. Цаашид тодорхой шийдвэрүүд гарвал холбогдох зохицуулалтуудыг хийгээд явна. 

-Анги удирдсан багш нарт хичээл сургалт, гэрийн даалгаврын талаар ямар нэгэн чиглэл өгч байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд зургаан долоо хоногийн урт амралтыг боловсролын салбарт төлөвлөж байгаагүй. Жил бүр утаа, улирлын томуу, цаг үеийн байдлаас шалтгаалж хөл хорио тогтоодог. Ингээд хичээл сургалт зогсдог учраас аль болох хүйтний улиралд хүүхдүүдээ урт амраагаад, урин дулаан цагт түлхүү хичээллүүлье гэсэн чиглэлийг барьж энэ хичээлийн жилийн хичээл, амралтын хугацааг төлөвлөсөн. Өнгөрсөн хичээлийн жилд багагүй цаг хугацаанд зайны сургалт явсан, одоо дахин зайны сургалтад шилжсэн учраас бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд сэргээн санах, бататгах, хоцрогдол арилгах хичээлүүдийг хэрхэн зохин байгуулах вэ гэсэн тодорхой бодлого, стратегийг гаргасан. Энэ сарын 1-нээс эхлээд интерактив хичээлүүдийг econtent.edu.mn дээр байршуулаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон, сонирхолтой хөнгөн тоглоомын аргаар өөрсдийгөө сорих, хөгжүүлэх дасгал, даалгавруудыг байршуулсан. Энэ ондоо багтаад бид 50 гаруй хичээл, цаашлаад амралтын хугацаанд нь 100 гаруй интерактив хичээл байршуулчихвал хүүхдүүд амралтынхаа хугацаанд ажиллаад явах боломжтой. Мөн ахлах ангийн хүүхдүүдэд онлайн хичээлийг багш нарын сайн дурын үндсэн дээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээрээс  нь теле хичээл үзэх, цахим орчинд ажиллах боломжгүй хүүхдүүдэд сонсох байдлаар нь аудио видео хичээл бэлтгэж хүргэх, хэвлэмэл материал, гарын авлага хүргэх ажлыг орон нутгийн боловсролын байгууллагууд төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн бид онцгой байдлын нөхцөлд хүүхэд бүрт хүрч болох бүх хувилбарыг туршаад, хэрэгжүүлээд явж байна. 

-Энэ жил улсын хэмжээнд 38 мянган хүүхэд XII анги төгсөнө, ЭЕШ өгнө гэсэн тооцоо бий. Цар тахлын нөхцөл байдал төгсөх ангийнханд хүндрэлтэй тусах вий гэж санаа зовох эцэг эх олон бий?

-БШУЯ-ны бодлого бол аль болох танхимын сургалтаа голлоод, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг илүүд үзэж байгаа. COVID 19-ийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад, ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд, хичээллэх боломж хэр байна. Олон улсын туршлага ямар байна гээд судалж байгаа. Магадгүй ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд нөхцөл байдал дээрдэхгүй, халдварын тархалт хумигдахгүй бол эрсдэл багатай сум, баг  тосгоны хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх, эрсдэл өндөртэй хороо, дүүрэг, аймгийн төвийн хүүхдүүдийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрийг ашиглах боломжит хувилбарыг Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулна. Аль болох амьд харилцаатай, хүүхдүүдэд ойр сургалтын арга хэлбэрийг яаж ашиглах вэ гэдэг тал дээр анхаарна. Теле хичээлийн хувьд СӨБ, ЕБС-ийн I-XII анги гэж хязгаарлахгүй байгаа. Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлүүд, насан туршийн боловсролын теле хичээлүүд, ахлах ангийнханд зориулсан мэргэжил сонголт болон ЭЕШ-д зориулсан теле хичээлүүдийг бэлтгэн хүргэж байна. Ямартаа ч цаг үеийн нөхцөл байдал цаашид яаж эргэх нь үү БШУЯ боломжтой бүх хувилбарыг хүүхдүүдийнхээ төлөө хийх болно.

-Боловсролын хуулийн багц төсөлд олон нийтийн санал авах ажил үргэлжилж байгаа. Цахимаар санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж сонссон?

-Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол бид боловсролын хуулийн төсөлд аймаг, орон нутагт нь очиж санал авахаар ажлаа төлөвлөөд, УИХ-ын БСШУС-ын Байнгын хороотой хамтарсан удирдамж, график төлөвлөлтөө гаргаад ажиллаж байсан. Харин одоо энэ бүх ажлаа цахим хувилбарт шилжүүлээд ажиллаж байна. Энэ долоо хоногоос аймаг, орон нутгийн цахим уулзалтыг  хуваарийн дагуу төлөвлөөд, хийгээд явна. Бид өмнө нь боловсролын хуульд ямар саналуудыг тусгах вэ гээд задгай санал асуулгыг авсан. Харин одоо энэ бүх ажлаа  багцалсан, нягталсан, нарийвчилсан чиглэлээ яриад явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

 

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

8 цаг 42 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

9 цаг 53 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

19 цаг 43 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

19 цаг 43 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

19 цаг 43 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09