Барак Обамагийн шинэ номоос бид юу олж мэдэх вэ?

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

-Экс Ерөнхийлөгчийн дурсамжийн шинэ номыг Penguin Random House хэвлэлийн газар хэвлүүлжээ-

 

Дамдины ЭНХЭЭ 

Барак Обамагийн шинэ номын эхний дэвтэр (боть) “Зорьсон газар дэлхий” /Оросоор "Земляобетованная", англиар A Promised Land) ном АНУ-д 2020 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарчээ. Уг номонд Цагаан ордонд байх үеийн ажил үйлс, хамтран ажиллагсад хийгээд гадаадын удирдагч нартай харилцаж байсан тухай дурсамж оржээ. Мөн түүнчлэн Обама номондоо Ерөнхийлөгчийн албан тушаалд ажилласан өөрийнхөө чиг үүргийг үнэлж цэгнэжээ. Энэ ном Америкийн удирдагч асан хүний дурсамжийн гурав дахь ном аж. 1995 онд “Миний эцгийн мөрөөдөл” хэмээх түүний анхны ном, хожим 2006 онд “Бат бөх итгэл найдвар” ном тус тус хэвлэгджээ. Энэ удаа АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн шинэ номоос хамгийн сонирхолтой байж болох зарим хэсгээс орчуулан хүргэж байна. 

 

Бушийн дараагийн

 

“Дүрэм журамд хүндэтгэлтэй хандах, эцгийн сургамж, өөрийн туршлагын талаарх тааруу дурсамж зэрэг үү ... аль эсвэл зүгээр л шударга даруу зан төлөв үү, юутай ч Ерөнхийлөгч Буш эцсийн бүлэгт ажлаа хүлээлгэж өгөх, миний өргөмжлөгдөх хоорондын 11 долоо хоногийг “амар тайван” өнгөрөөхийн тулд боломжтой бүхнийг хийсэн” хэмээн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний номоос CNN эшлэнгээ Бушийн охид Барбара, Женна нар “Малия, Саша хоёрт (Обамагийн охид) Цагаан ордон дахь бүгдийг үзүүлж харуулах өөрсдийн төлөвлөгөөг өөрчилсөн” тухай мөн онцлон дурджээ.

"Цаг нь болохоор би ч мөн адил өөрийнхөө залгамжлагч болох хүнд ингэж л хандана хэмээн өөртөө андгайлсан”  хэмээн зохиогч онцолжээ.

 

Арьс өнгөний асуудал

 

2008 онд түүнийг сонгосон явдал нийгэмд үзэл бодлын зөрөлдөөний давалгаа бий болгосон бөгөөд бүгд найрамдахчууд үүнийг улс төрийн зорилгодоо ашиглаж эхэлсэн талаар Обама бичжээ. АНУ-ын тэргүүний байсан түүний бодлоор энэ нь эцсийн бүлэгт намыг өөрчилсөн аж.

"Цагаан ордонд би хүрч ирсэн явдал өөрөө ердийн дэг журам зөрчигдлөө хэмээх сэтгэгдэл төрүүлж, гүн гүнзгий үймээн сандрал дэгдээв” хэмээн Обама бичжээ.

"Сэтгэл санааны ийм төлөв байдлыг Дональд Трампашиглан намайг угаасаа Нэгдсэн Улсад төрөөгүй учраас хууль ёсны ерөнхийлөгч бус хэмээх шуугианыгтарааж эхэлсэн. Цагаан ордон дахь хар арьстай хүнээс айж эмээсэн сая сая америкчуудад тэрээр арьс өнгөний айдас хүйдсээс нь салгах эм бэлдэж өгөхөө амласан".

 

Дональд Трампын тухай

 

Цагаан ордонд Трампын үйлдлүүдийг эхэндээ наргиан болгон хүлээж авч байсан хэмээн Ерөнхийлөгч асан дурсжээ. Гэхдээ нэг их удалгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хаа сайгүй ичгүүр сонжуургүйгээр Трампын хэлж ярьж, хийж байгаа үйлдлийг хар арьст Ерөнхийлөгчөөс айж мэгдсэн цагаан арьст америкчуудын түгшүүр дээр тоглолт хийх гэсэн Бүгд найрамдах намын оролдлого юм байна хэмээн Обама авч үзэх болов.

Бүдүүлэг, зохимжгүйд байнга тооцогдож байсан үг яриа бүгд найрамдахчуудад гэнэт хэвлэл мэдээллийн амжилт авчирсанд Трампын гайхамшиг (феномен)оршино хэмээн зохиогч онцлон тэмдэглэжээ.

"Энэ утгаар авч үзвэл Трамп хийгээд Бонер (АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан, бүгд найрамдах намын гишүүн Жон), Макконнелл (АНУ-ын сенатын танхимын тэргүүн, бүгд найрамдах намын гишүүн Митч) нарын хооронд онцын том ялгаа байгаагүй.Хэлсэн ярьсан зүйл нь үнэн эсэх онцын ач холбогдолгүй гэдгийг тэд ч мөн ойлгож байсан. Тэдгээрийн хоорондох цорын ганц ялгаа гэвэл Трампад өөрийгөө зогсоох тоормос байхгүйд л оршино  хэмээн тэрээр дурджээ".

 

Бүгд найрамдахчуудын дайсагнасан хандлага

 

Өсөн нэмэгдсээр байгаа бүгд найрамдахчуудын антогонизмын сэдэв уг номын эхнээс дуустал үргэлжилнэ. Өрсөлдөгчдийнх нь үйлдлүүд түүний өдөр тутмын зарим шийдвэрт нөлөөлснийг Обама онцолжээ. Ялангуяа ажил хэргийн асуудлаар түүний нэрийн өмнөөс хэлэлцээ хийлгэхээр тухайн үеийн дэд ерөнхийлөгч Жо Байденыг Капитолийн гүвээ рүү илгээх үед.

"Сенатад ажиллаж байсан туршлага, хууль тогтоох ажлын хэрсүү нарийн ухаанаас нь гадна Жо-г зуучлагчаар сонгосон шалтгааны нэг бол Обаматай (“хар арьст, лалын шашинтай социалист”) хэлэлцээ хийснээс дэд ерөнхийлөгчтэй хийвэл бүгд найрамдахчуудыг үймүүлж бужигнуулахгүй байх болов уу хэмээн Макконнеллыг бодох биз гэсэн миний хувийн бодол санаа байсан юм” – хэмээн зохиогч бичжээ.

" Бүгд найрамдах намын сан хөмрөгт урт удаан хугацааны туршид хадгалагдсаар байсан бусдыг үл тэвчих, оюун ухааны эсрэг үзэл, хуйвалдааны онол, хар, өнгөт арьсанд хүйтэн хөндий хандах зэрэг хар муу сэтгэлийн бэлгэ тэмдэг нь Пэйлин [2008 оны сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Сара] болсон бөгөөд эдгээр хар муу бүхэн төв тавцанд гарах зам мөрөө олж байлаа” хэмээн улс төрч дурсан өгүүлж байна.

“АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч болтлоо хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх Сарагийн үсрэнгүй амжилт ирээдүйн улс төрчдийн хувьд цаг ямагт өөрийнх нь үзэн яддаг байсан тэр чиглэл рүү намыг хөтлөхөд хүргэх хэв загвар болно гэдгийг хэрвээ Маккейн мэдэж байсан бол Сара Пейлинийг сонгох байсан болов уу гэдэг талаар одоо хүртэл “заримдаа тунгааж боддог” тухайгаа Обамаонцолжээ. Экс ерөнхийлөгчийн бодлоор Маккейн юу ч болж байсан улс орноо л байнга нэгдүгээрт тавьж байсан ажээ.

 

Жо Байдены тухай

 

Олон зөвлөхийнх нь талаар Байден янз бүрийн санаа бодол илэрхийлдэг байсныг Обама дурсан өгүүлжээ. Тухайлбал, Афганистаны дайнд АНУ оролцох асуудалд тэрээр тун дургүй хандаж байсан нь танхимын бусад гишүүнд, жишээлбэл, батлан хамгаалахын сайд Роберт Гейтсэд, Байденыг үл итгэх үзэлтэн (скептик) хэмээн үзэхэд хүргэж байсан.

Цагаан ордны тэргүүн асан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Байденыг сонгох болсноо тайлбарлах үеийн Обама, Байден нарын харилцааны талаар хамгийн дэлгэрэнгүй дурсамж бичжээ.

"Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдох аваасерөнхийлөгчийн албан тушаалд ажиллахад Жо илүү бэлэн байсан бөгөөд энэ нь дэндүү залуу байна хэмээн надад санаа зовж байсан хүмүүсийн сэтгэлийг тайвшруулах байсан нь чухал хүчин зүйл болсон юм” – хэмээн Обама дурсан бичжээ.

"Жо бол шударга, үнэнч, ёс журам баримтлах хүн гэдгийг дотоод зөн совин минь надад хэлж байсан явдал илүү ач холбогдолтой байсан. Би түүнийг жирийн хүмүүсийн төлөө санаа тавьдаг, ажил хэрэг муудсан үед би түүнд итгэж найдаж болно хэмээн үзэж байсан юм. Би сэтгэл дундуур үлдэхгүй байх байсан".

 

Алдаа, азгүйтэл

 

Алдаа гаргаж, эсвэл улс төрийн зориг хангалттай гаргаж чадаагүйгээ Обама мөн хүлээн зөвшөөрчээ. Энэ нь, жишээлбэл, 2010 оны завсрын сонгуулийн үеэр бий болсон эдийн засгийн муу нөхцөл байдал болон цагаачлалын шинэтгэл хийх талаар түүний чадваргүй байсанд хамаарна. Чухам тэр үед бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн танхимд тавих хяналтаа сэргээсэн билээ.

"Бидний баримталсан чиг шугам бүтэлгүй байсныг сонгууль нотлон харуулсан болов уу гэж бодож байна.Би байдгаараа хичээж тэмүүлсэн хэдий ч нэгэн цагт Рузвельтийн хийсэн шиг үндэстнийг нэгтгэж чадаагүйг сонгууль нотлосон. Энэ бол үнэхээр аймшигтай байсанхэмээн тэртээ цаг үеийг дурсангаа Обама бичжээ".

 

Цагаан ордны хямраан

 

Цагаан ордны хямраан түүнийг тамхи татах муу зуршилд хүргэсэн хэмээн ерөнхийлөгч асан дурсамж номондоо үнэнээ хүлээн зөвшөөрчээ. Обамагийн бичсэнээр тэрээр заримдаа өдөрт найм, ес, арван янжуур татдаг байсан бөгөөд “оройд нь амсхийх зуураачимээгүйхэн сууж тамхилах газар хайдаг байсан” аж.

Түүний хэлснээр, охин Малия нь ааваасаа тамхи үнэртэж байгааг мэдэрч, “хөмсөг зангидах” болсоноос хойш тамхийг хаяхаар шийдэж, “зогсоо зайгүй” никотинтай бохь зажлах болжээ. 
 

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

20 цаг 23 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин