Шагнал өгдөг аппликейшн

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Google” компани заасан цуврал даалгаврыг нь биелүүлсэн хүмүүст мөнгөн шагнал санал болгодог “Task Mate” хэмээх шинэ аппликейшн бүтээжээ. Энэ платформ нь ресторан, ойрхон газрын зургийг авах, системд байршуулах гэсэн ажиллагааг хийх, дуртай, таалагддаг зүйлийн талаар судалгаанд хариулах, хэрэглэгчээр бүртгүүлсэн хүний эх хэлийг англи руу орчуулснаар төлбөр төлдөг байна. Аппликейшний хэрэглэгчид ямар төрлийн ажил хийхийг хүсч байгаагаа сонгох болон алийг нь хийхгүй орхих эсэхээ сонгодог аж. Гэхдээ өгсөн, сонгож авсан даалгавраа хүссэн цагтаа, ямар ч газар хийж болдог байна. Тодруулбал, гүйцэтгэсэн даалгавар бүрт олгох мөнгөн шагнал нь 50 цент байдаг аж. Гэхдээ гадаадаас гуйвуулсан мөнгөн шилжүүлгийг цахим үйлчилгээгээр дамжуулан орон нутагт хэрэглэдэг мөнгөн тэмдэгт болгож илгээх юм байна. Харин  хэрэглэгч хуримтлагдсан мөнгөн тэмдэгтийг авахын тулд электрон түрийвч  эсвэл хүссэн цахимаар мөнгө шилжүүлдэг үйлчилгээний дансыг бүртгүүлэх ёстой гэнэ. Дараа нь энэ сүлжээнд бүртгүүлснээр мөнгөн тэмдэгтээ хүлээж авах сонголтыг хийх аж.

Мөн “Play Store”-оос татаж авах боломжтой энэ аппликейшнийг зөвхөн туршиж үзэхийг хүссэн санал тавьсан холбоосыг хүлээж авсан хүмүүс л утсандаа татаж суулгах боломжтой юм байна. Энэтхэгт андройд сүлжээг дэмждэг утастай хүмүүс энэ холбоосыг илгээсэн саналыг одоогоор ашиглаж болно. Учир нь “Google” компаниас “Task Mate” аппликейшнийг туршилтын журмаар хэрэглэж байна. Зохион бүтээгчид нь бусад оронтой гэрээ байгууллагаар дамжуулан хэрэглэгчиддээ нэмэлт орлоготой болох боломжтой болох талаар үргэлжлүүлэн сурч байгаа гэж мэдэгджээ. Энэ шинэ аппликейшнийг “Google” компанийн бүтээсэн андройд болон иос үйлдлийн систем дэмждэг утсанд ашигладаг  судалгаанд оролцсоны хариуд мөнгөн шагнал өгдөг “Google Opinion Rewards” аппликейшнтэй харьцуулж үзсэн байна.

Ажиллах зарчим энэ аппликейшнийг хэрэглэгчид татаж авснаар өөрийнхөө тухай мэдээллийг бичсэн хүснэгтийг бөглөх ёстой аж. Харин хэрэглэгчийн профайлаас хамаарч долоо хоногт нэг удаа судалгааг хэрэглэгч рүү илгээдэг байна. “Google Opinion Rewards” аппликейшнд янз бүрийн сэдвээр асуусан асуултад хариулснаар хуримтлагдсан мөнгөн шагналаар зөвхөн зохион бүтээгч компанийн бусад аппликейшнээс худалдан авалт хийх замаар буцааж авах боломжтой. Харин шинээр туршиж байгаа “Task Mate” аппликейшний асуултад хариулж даалгаврыг хийснээр мөнгөн урамшууллаа бэлнээр нь хүлээж авч болох гэнэ. Гэхдээ “Google” компани бусад оронд хэзээ ашиглаж болох талаар мэдээлээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.9 ЛХАГВА № 235 (6460)

 

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

20 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

4 цаг 43 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 48 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

4 цаг 58 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 3 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 8 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 13 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

5 цаг 18 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

20 цаг 9 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

21 цаг 9 мин