Н.Чадраабал: Шинэчлэл нэрээр шүүхийг самарч болохгүй

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

 “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн,  гавьяат хуульч  Н.Чадраабалтай шүүхийн хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

 

-Шүүхийн хуулийн өөрчлөлтийг парламент хэлэлцэж эхлээд байна.  Эрх баригчид зөвхөн өөрсдийн хувилбарыг оруулж ирлээ. Энэ хуулийн төсөлд таны байр суурийг сонсох  гэсэн юм? 

- Би эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилж, санал сэтгэгдлээ илэрхийлсээр ад болж явдаг хүн.  Тэглээ гээд шударга бус явдлыг харсаар хэлээ хазаад сууж чаддаггүй. “Шударга төрийн төлөө” нэртэй ТББ байгуулаад 10 гаруй жил иргэний нийгмийн дуу хоолой болж явна. Монголын шүүхийн 50 жилийн түүхийг мэдэхээс гадна 25 жил шүүхийн тогооноос хоол идсэн болохоор энэ сэдвээр ярих үүрэгтэй гэж ойлгож байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх засаглалыг шинэчлэх чиглэлээр зохицуулалт орсон.  Энэ дагуу Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс болон Засгийн газраас санаачилсан хоёр  ч төсөл байсан.  Гэвч Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь хэлэлцүүлэг хийх чиглэлийг МАН-ын бүлгээс гаргасан  байна. Ер нь бол энэ хоёр төслийн аль нь ч шүүхэд шинэчлэл хийх оновчтой хувилбар биш. Гэхдээ чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлье гэвэл Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл нь арай дээр.  Хуульчид ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нь дэмжих хандлагатай байсан шүү. Гэвч Засгийн газар, УИХ хоёр өөрсдийнхөө хувилбар дээр тогтчихлоо. Энэ бол төрийн дээр улс төрийн нам гарч суусны баталгаа.  Эрх баригчид хууль тогтоох эрх мэдлээрээ бярдаж шүүхийн удирдлагыг нь гартаа атгасан МАН-ын шүүх байгуулж шинэ хонгил гаргах гэж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ШЕЗ-ийг шинэчлэн зохион байгуулах шаардлага үүсч байгаа. Тэгэхээр хуулийн төсөлд эмзэглэхээр ямар асуудал байна вэ?

-Шүүхийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага бий. Гагцхүү өөрчлөлт нь оновчтой зөв байж үр дүн нь ард түмэнд ашиг тусаа өгч шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Үндсэн хуулийн гол үзэл санаа нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хүрээнд эн тэнцүү байлгаж аль нэгийгээ орлон ажиллахгүй, хутгалдахгүй байх зохицуулалттай юм шүү дээ. Ингээд иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүх эрх мэдлийг хараат бусаар ажиллах тогтолцоог бүрдүүлж өгсөн байхгүй юу. Гэтэл УИХ хууль тогтоох эрх мэдлээрээ, Засгийн газар төсөв хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлээрээ, Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, шүүгчийг томилдог эрх дархаараа далайлган шүүхийн бие даасан засаглалын хэмжээнд ажиллах нөхцлийг алдагдуулж ирлээ.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч, УИХ, ШЕЗ гэсэн давхацсан олон удирдлагатай болж шүүхийн сахилгын хороогоор дарамтлаад улс төр, захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хараанд орчихвол шүүхийн хараат бус ажиллах нөхцөл алдагдана.  Тийм учраас би эрх баригчдын оруулж ирсэн Шүүхийн тухай хуульд оруулах төслүүдийн агуулгыг буруу гэж үзэж байна. Иргэний шударга шүүх гэж гоё яриад байгаа боловч үнэндээ иргэн хүнд ашигтай гялайх ч юмгүй,  шүүхийн эрх мэдлийг нь хэн нь авах вэ гэдгийг л зохицуулсан байна.

-Та ямар арга замаар хуулиа өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Зарим нэг шүүгч алдаж байгаа болохоос биш шударгаар ажиллаж байгаа олон зуун шүүгч байгаа. Иймд хэтэрхий хийрхэлгүй, үндэслэл сайтай өөрчлөлтүүд хийх ёстой. Судлаач эрдэмтэн,  шүүхийн ажлын практик чадвартай, шүүгч өмгөөлөгч, прокурор нарын дунд хуулийн төслөө хэлэлцүүлэн санал бодлыг нь тусгах нь зөв.  Өнгөрсөн 27 жил үргэлжилсэн шүүхийн шинэчлэл буруу байсан нь бодит үр дүнгээр нотлогдоод байна.  Ямар ч ажил амьдралын туршлагагүй, хэргийн нотлох баримт бүрдүүлж, дүгнэх, хууль хэрэглэх чадваргүй хүмүүс шүүхэд олноороо орж байгаа нь шүүхийг улам хэврэгшүүлж байгаа юм.  Харин олон жил шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн даргаар ажиллаж шүүхийн ажил албаны хүндийг үүрэлцэж явсан хүмүүс болон өмгөөлөгч прокуроруудыг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй, оролцуулсан ч босго давахгүй байгаа нь томилгоо шударга бус нүдээ олохгүй байгаагийн баримт юм.  Тэгэхээр үүнийг хуулиар зохицуулах ёстой.  Мөн өргөн барьсан хуулийн төсөлд Шүүхийн мэргэжлийн хороог татан буулгаж аваад ШЕЗ-д багтсан хүмүүс үзэмжээрээ сонгон шалгаруулалт явуулдаг болохыг тусгаж өгсөн хамгийн буруу зохицуулалт юм. Мөн шүүхэд хэрэглэгдэж хариуцлага тооцдог хуулиудыг шударга ёсны шаардлагад нийцүүлэх учиртай.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулиудыг эргэж харах ёстой.Эдгээр хуулиуд хоорондоо зөрчилтэй.  Дарга эрх баригчид, мөнгөтэй хүнд илүү энэрэлтэй тул шүүхээс шударга шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.  Тухайлбал,  Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах торгууль ялын дээд хэмжээг 40 сая төгрөгөөр тогтоосон атлаа Зөрчлийн улмаас торгох шийтгэлийн хэмжээг 200 сая гэжээ.   Эрүүгийн хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хүнд ялтай гэмт этгээдүүдэд ял завшуулдаг, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгодог зэрэг хууль тогтоогчдын гаргасан алдаатай хуулиуд нь шүүхийг шударга бус байна гэх ярианы сэжүүр болж байна. Шүүгчийг чирэгдэлгүй, шуурхай,  хариуцлагатай байлгахын тулд өдөр тутмын үйл ажиллагаанд нь мөрдөгддөг процессын хуулиудаар нь тавих шаардлагаа чангатгаж өгөх ёстой. Мөн шүүгчийг шилж, сонгож байгаа одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.Шүүхийг иргэний нийгмийн байгууллагуудын хяналтад ямар нэгэн хэмжээгээр оруулах зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Тэгж байж шүүхийг шүүмжлэх биш бас хамгаалж дэмжих талаас нь нөлөөлөх боломжтой болно.Цаашилбал Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэж баталгаажсан эрхийг нь бүрэн эдлүүлэх шаардлагатай. 2013 онд Шүүхийн тухай багц хуулиуд мөрдөгдөж ирсэн цагаас хойш дээд шатны шүүх нь доод шатны шүүхээ мэргэжил арга зүй удирдлагаар хангадаг хамгийн ач холбогдол бүхий хяналтыг устгаж, “бүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд дээд шатны шүүх нь оролцоод байгаа мэтээр” үндэслэлгүй яриа гаргаж, дэвэргэснээр анхан болон дунд шатны шүүхүүдийн шүүгч нарын мэргэжил чадвар доройтож, шүүн таслах ажиллагааны чанар муудаад байгаа юм. Үнэндээ шүүгч болгон хуульд захирагдан дотоод итгэлээрээ хэрэг шийдвэрлэдэг болохоос биш хэргээ бариад дээд шатны шүүх, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нар луугаа гүйдэг нь нэг ч байхгүй.  Саяхан хурцаар яригдсан Салхитын мөнгөний ордны хэрэг дээр дээд, доод шатны шүүхүүдийн хооронд бүлэглэсэн хуйвалдаан болсон гэх боловч энэ бол ховор тохиолдол. Гартаа барьсан хууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн алба нь шүүгч хүний ёс жудагт нөлөөлдөг юм.

-Шүүхийн дотоод эрх мэдлийн хувиарлалтыг тухай хэрхэн зохицуулбал зүгээр вэ.  Шүүхийн дотоод удирдлага ер нь ямар байх ёстой юм бэ?

-Үндсэн хууль болон шүүхийн үйл ажиллагаанд мөрдөгддөг хуулиудаар нэгэнт зохицуулагдчихсан юм л даа. Тухайлбал, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” мөн зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-н засгийн газрын гишүүн төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэж заасан байдаг. Түүнчлэн хэрэг маргаан хянан шийлвэрлэдэг процессын хуулиудад нь ч “Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй”, “Шүүгч гагцхүү дотоод итгэлээрээ хуульд захирагдан шийдвэр гаргана”, “Дээд шатны шүүхийн шийдвэрийг доод шатны шүүх заавал биелүүлэх үүрэгтэй” гэхчилэн шүүгчийн хараат бусаар бие дааж ажиллах үндэслэлүүдийг заачихсан байгаа. Гэтэл энэ төслүүдийн агуулгаас харвал Шүүгчийг захиргааны болон Улс төрийн албан тушаалтнууд айлгаж захирдаг болох гээд байна.

-Үндсэн хуулийн нэмэлтээр “Тойргийн шүүх” байгуулах заалт орсон байсан энэ хэр зэрэг зөв юм бол?

-Үндсэн хуульдаа нэгэнт ингэж заачихсан болохоор хэрэгжиж таарна. Өмнө нь ийм зохицуулалтыг нэг удаа хийгээд Цэц дээр очоод буруутаж байсан .Ер нь Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд Монгол Улс төрийн байгууллалтын хувьд нэгдмэл байж засаг захиргааны нэгжид хуваагдана. “Мөн хуулийн 57 дугаар  зүйлийн 1-т ... засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж хуульчилсантайгаа зөрчилдөж л байгаа юм. Нотариат, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хуулийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг тойргийн журмаар зохион байгуулж болох авч, Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн байгууллагыг тойргийн журмаар ажиллуулах нь буруу л даа. Тэгж яривал дүүрэг, сум, багуудыг ч тойрог болгож зохион байгуулж болох нь. Шүүгч хүн дэвсгэр нутагтаа л хуулийн үйлчилгээ үзүүлдэг учраас аймаг, нийслэл, сум, дүүрэг болгонд шүүх байгуулсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.9 ЛХАГВА № 235 (6460)

 

ШҮҮХЭЭ цэвэрлэх ёстой
ШҮҮХЭЭ цэвэрлэх авахгүй бол хэцүүдлээ. АВЛИГАД идэгдсэн шүүгч нараа зайлуулж, шударга хуульчдыг шүүгчээр сонгон шалгаруулж авах хэрэгтэй.
“Тойргийн шүүх” байгуулах нь Үндсэн хуульдаа нэгэнт ингэж заачихсан болохоор хэрэгжиж таарна. Ер нь Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд Монгол Улс төрийн байгууллалтын хувьд нэгдмэл байж засаг захиргааны нэгжид хуваагдана. “Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1-т ... засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж хуульчилсантайгаа зөрчилдөж л байгаа юм. Нотариат, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хуулийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг тойргийн журмаар зохион байгуулж болох авч, Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн байгууллагыг тойргийн журмаар ажиллуулах нь буруу л даа. Тэгж яривал дүүрэг, сум, багуудыг ч тойрог болгож зохион байгуулж болох нь. Шүүгч хүн дэвсгэр нутагтаа л хуулийн үйлчилгээ үзүүлдэг учраас аймаг, нийслэл, сум, дүүрэг болгонд шүүх байгуулсан байгаа.
энэ төслүүдийн агуулгаас харвал Шүүгчийг захиргааны болон Улс төрийн албан тушаалтнууд айлгаж захирдаг болох гээд байна.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах торгууль ялын дээд хэмжээг 40 сая төгрөгөөр тогтоосон атлаа Зөрчлийн улмаас торгох шийтгэлийн хэмжээг 200 сая гэжээ. Эрүүгийн хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хүнд ялтай гэмт этгээдүүдэд ял завшуулдаг, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгодог зэрэг хууль тогтоогчдын гаргасан алдаатай хуулиуд нь шүүхийг шударга бус байна гэх ярианы сэжүүр болж байна.
Иргэний шударга шүүх гэж гоё яриад байгаа боловч үнэндээ иргэн хүнд ашигтай гялайх ч юмгүй, шүүхийн эрх мэдлийг нь хэн нь авах вэ гэдгийг л зохицуулсан байна.
Засгийн газар, УИХ хоёр өөрсдийнхөө хувилбар дээр тогтчихлоо. Энэ бол төрийн дээр улс төрийн нам гарч суусны баталгаа. Эрх баригчид хууль тогтоох эрх мэдлээрээ бярдаж шүүхийн удирдлагыг нь гартаа атгасан МАН-ын шүүх байгуулж шинэ хонгил гаргах гэж байна. Эрх баригчдийн Муусайн гахайнууд
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 38 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

11 цаг 5 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

11 цаг 8 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

11 цаг 12 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

11 цаг 16 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

11 цаг 32 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 41 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 46 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 52 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

18 цаг 1 мин