Амжилтын түүх: Бусдыг зоригжуулахыг хүсдэг Гитанжали Рао

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Жил бүр салбар салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Тime” сэтгүүлээс түүхэндээ анх удаа “Оны шилдэг хүүхэд”-ийг нэрлэжээ. Энэ шагналыг энэтхэг гаралтай АНУ-д амьдардаг дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхийг хүссэн өсвөр насны зохион бүтээгч охин Гитанжали Рао хийж бүтээсэн зүйлээрээ хүртсэн байна. Одоо 15 настай охиныг АНУ-ын булан бүрээс оролцсон 5000 гаруй хүүхдээс сонгосон аж.  АНУ-ын хамгийн шилдэг залуу эрдэмтэн гэгддэг тэрээр кибер халдлагыг эрт илрүүлэх хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн аплликейшн, цэвэр усанд тугалга байгааг тогтоох сорил бүтээжээ. Жүжигчин, хүмүүнлэгийн идэвхтэн Анжелина Жолитой цахим орчинд хийсэн уулзалтын үеэр Гитанжали “Kindly” гэж нэрлэсэн хэрэглэгчид хэлж байгаагаа дахин бодох, бичсэн мессежээ илгээхийн өмнө засч болдог аппликейшн бүтээсэн гэж ярьсан байна. Гэхдээ энэ аппликейшнийг бүтээсэн гол зорилго нь шийтгэх биш гэж нэмж хэлжээ. Түүний хувьд хамгийн чухал нь “Ажиглах, харилцан санал солилцох, судлах, бий болгох, харилцах нь” чухал юм байна. Мөн Анжелина Жолитой хийсэн уулзалтын үеэр өөрийгөө эрдэмтэн шиг харагддаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин түүнд яг хэзээ шинжлэх ухаан таалагдаж эхэлсэн талаар ерөнхий хугацааг хэлж чаддаггүй байна. Гэхдээ тэрээр 10 гаруй настайдаа аав ээждээ нүүрстөрөгчийн нано хоолойнд түшиглэсэн мэдрэгчийн технологийг судлахыг хүсч байгаагаа хэлсэн гэж ярьжээ. “Тime” сэтгүүлийн түүхэнд анх удаа шилдэг хүүхдээр шалгарсан тэрээр “Миний зорилго өөрчлөгдсөн. Би зөвхөн дэлхийд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төхөөрөмжүүдийг бүтээхийг хүсээгүй. Харин бусад хүнд адилхан хийж бүтээх урам зориг өгөхийн тулд хийсэн” гэв. Би чадвал, чи бас чадна. Хэн ч хамаагүй үүнийг хийж чадна.Учир нь миний туршлагаас үзвэл бусад хүн чам шиг биш байгааг чи харахгүй байгаа нь амар биш” гэж хэлсэн байна.

Залуу зөвлөх

АНУ-ын Колорадо мужид амьдардаг Гитанжали Рао олон шийдвэрлэх асуудал бий гэж боддог байна. Тэрээр “Манай үеийнхэн бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй олон асуудалтай тулгарч байна. Мөн бид одоо ч хуучны асуудлуудтай тулгарч байна” гэж “Time” сэтгүүлд ярьжээ. “Бид дэлхийг хамарсан цар тахлын үеийн дунд байна. Түүнээс гадна бид хүний эрхийн асуудалтай тулгарч байна. Мөн бид бий болгоогүй ч асуудлууд байна. Гэхдээ бид одоо шийдвэрлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, технологи нэвтэрч хөгжсөнөөр бий болсон кибер халдлага зэрэг асуудал  юм” гэв. Тэрээр өмнө нь 11 настайдаа  бохирдсон уснаас тугалга илрүүлдэг зардал багатай, хурдан илрүүлдэг сорилыг бүтээснээр АНУ-ын залуу шилдэг эрдэмтэн гэж нэрлэгдэж байжээ. Хэдийгээр өсвөр настай эрдэмтэн ч 30 мянган оюутны зөвлөхөөр ажилласан байна. Тэрээр “Энэ залуучуудын хийж байгаа бүх ажил шинэчлэл нь шаардлагатай болохыг тодорхойлно. Мөн ямар нэгэн зүйл биш, нэг боломж гэж итгэж байна” хэмээн Анжелина Жулиятай хийсэн уулзалтын үеэр ярьжээ.

Жил бүрийн салбар салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Time” сэтгүүл дараа жилийн шилдэг хүн гэж өөрчлөхөөсөө өмнө 1927 оноос “Жилийн шилдэг эрэгтэй”-г шалгаруулан нэрлэж эхэлсэн аж. Харин өнгөрсөн жилийн хувьд Шведийн Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд дэлхий олон нийтийг хамарсан хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан нь энэ сэтгүүлийн  хамгийн залуу хүнээр тодорч байсан юм. “Time” сэтгүүлээс “Оны шилдэг хүүхэд” бол АНУ-ын хамгийн залуу үеийн шинээр гарч ирж байгаа удирдагчдад зориулсан барометр гэж мэдэгджээ.

Эх сурвалж www.polit.mn

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 18 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

12 цаг 45 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

12 цаг 48 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

12 цаг 51 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

12 цаг 55 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 12 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 20 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 25 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 31 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 41 мин