Азарган дөш

2020-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монголын Үндэсний музейтэй хамтран  “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж буй ховор дурсгалуудыг  танилцуулж байгаа билээ. Энэ удаа XVII-XVIII зууны үед холбогдохӨндөр гэгээн Занабазарын “Азарган дөш” үзмэрийгтолилуулж байна. Үзмэрийн талаарх судалгааны  мэдээллийг Монголын Үндэсний музейн эрдэмшинжилгээний ажилтан Ж.Наранчимэг бэлтгэсэн юм. 

Материал: алт шармал, ган

Хэмжээ: Өндөр 11 см, урт 16 см, өргөн 11 см, жин 8,650 гр

Холбогдох он цаг: Монгол оронд бурхны шашиндэлгэрсэн хожуу дэлгэрэлтийн үе буюу XVII-ХХ зууны эхэнүед бурхны шашны эд хэрэглэгдэхүүн бүтээх урлал дэлгэрэн хөгжжээ. Тухайлбал, хүрэл цутгуур, баримал, сийлбэр, торгон зургийн төрлүүд юм. Тэдгээрээс хүрэл цутгуурынурлал тэргүүлэх аястай хөгжсөн нь Өндөр гэгээнЗанабазартай салшгүй холбоотой. Тэрээр уран баримал, цутгуурын урлагийн төрөлд өөрийн дэг суурийг бий болгонөвлүүлэн үлдээсэн бөгөөд түүний гайхамшигт мутрынбүтээлүүд нь эдүгээ Монголын сүм хийд, музей болон хувьцуглуулагч нарт уламжлагдан хадгалагдаж байгаа билээ. Монголын Үндэсний музейн XVII-XХ зууны үеийн Монгол орон танхимд дархан урлалын гол тулга болох алтан шармал“Азарган” хэмээх ган дөш үзмэр нь үзэгчдийн хүртээл болондэглэгдсэн байдаг. Энэхүү дөш нь ган бөгөөд дөрвөн талболон хүрээ ирмэгийг алт шармал хээ угалзаар чимэглэнурласан уран гоёмсог хийцтэй. Тухайлбал дөшний дөрвөнталд дүрэлзэн асаж буй гал мэт угалзарсан алт шармалцоолбор хээ, дээд хүрээ ирмэгт бурхан шашны шүтээн урлалд түгээмэл дүрслэгдэх хамар угалз болон бад хээтэй. Тус дөшийг Улсын музейн дэргэдэх үзмэр худалдан авах комиссын 20 дугаар тогтоолоор "1958 оны аравдугаар сарын15-нд Булган аймгийн Гурванбулаг сумын III  багийн иргэн Равжираас Өндөр Гэгээний “Азарган дөш” гэдэг маш сонинган дөш нэг ширхэгийг 100 төгрөгөөр” худалдан авсан" хэмээн тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 11 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2 цаг 35 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

2 цаг 35 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

2 цаг 36 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 47 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 21 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 43 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 4 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 21 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 37 мин