Т.Цэрэнтогтох: Вирусын эсрэг витамин D-гийн хэрэглээг нэмэгдүүлээрэй

2020-12-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Ч.ОЛДОХ

Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Т.Цэрэнтогтох ямар хүмүүс Covid-19-ийн халдвар авах эрсдэлтэй вэ. Халдвар авсан тохиолдолд ямар хүмүүс хүндэрч,  ямар нь  амархан эдгэж  байгаа талаар  судалгаа хийснээ танилцуулсан юм. Түүний зөвлөгөөг хүргэж байна. 

1. Covid-19 гарснаас хойш дэлхий  нийт нэг зүйлийг сайн мэдэж авлаа. Энэ бол  витамин D-гийн хэрэглээ нь вирусын эсрэг болоод хамгаалах нөлөө  нь өндөр байдаг. АНУ, Испани, Канадын судалгаанд үндэслэн витамин D-гийнхэрэглээ өндөр буюу хангалттай  хэмжээнд байх нөхцөлд тухайн хүн өвчлөх магадлал бага, өвдсөн ч  амархан эдгэх  боломжтой. Иймд витамин D-гийн хэрэглээг нэмэгдүүлэх нь зүйтэй. 

2. Монголчуудын 98 хувь нь витамин D-гийн дутагдалтай байна. Монголчууд өвлийн улиралд витамин  D-гийн хэрэглээ нь 8 нанограм буюу мл байдаг. Энэ нь маш бага үзүүлэлт юм. Уг нь энэ үзүүлэлт 30 байх ёстой бөгөөд монголчуудын дундаж үзүүлэлт 8 байдаг гэсэн үг юм. Иймд халдвараас хамгаалах эхний алхам нь витамин D-гийн хэрэглээг нэмэгдүүлэх буюу хангалттай хэмжээнд авах юм. 

3. Хүн хоногт  витамин D-гийн хэрэглээг 2000-2500 орчим, хөхүүл болон таргалалттай хүмүүс  хоногт дээд тал нь  4000 хүргэх% хүүхэд 2-оос дээш насанд 1000,  нярай  болон хоолонд орж байгаа хүүхдийн хэрэглээ 500  байх ёстой.  Ингэхдээ хэт ихээр хэрэглэж болохгүй.  Витамин D-гийн илүүдэл нь бас сайн зүйлд хүргэхгүй. 

4. Витамин С –г хэрэглэх нь  халдвар авах эрсдлийг багасгахгүй гэсэн тодорхой судалгаа алга. Харин халдвар авсан тохиолдолд эдгэх хугацааг богиносгох болно гэсэн АНУ, Испанийн судалгаа байна. Ялангуяа хүнд өвчтэй хүмүүс Витамин С –г өнпөр тунгаар хэрэглэснээр өвчин эдгэх хугацааг богиносгож байгааг Испанийн судлаачид гаргасан байна. 

5. Цайр, витамин С, витамин D нь эсийн дотор орж, дархлааны Т эсэд ихээр нөлөөлдөг. Гэтэл монголчуудад дутагдалтай байдаг.  Витамин С, витамин  D нь уушгины нөхөн  төлжих үйл ажиллагаа, судасны бүрэн бүтэн байдлын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг учраас  хамгаалалт болж  үрэвсэл гаднаас орж ирэхэд эдгэх явцыг хурдасгадаг. Цайрыг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс илүүтэй авдаг. Гэтэл монголчуудад дутмаг. Цайрын  өндөр хэрэглээтэй байх нь корона вирусын үед эдгэхэд чухал нөлөөтэй. Хүн хоногт 10 мгр цайр авах хэрэгтэй. 

6. Буруу зуршил, муу дадал нь өвчин эмгэг үүсгэж байдаг. Хүний дархлаанд хоол, дасгал, нойр чухал хэрэгтэйг санах хэрэгтэй. 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

22 цаг 16 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

22 цаг 20 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

22 цаг 22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

22 цаг 25 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин