ЭМЯ: Шинээр нэмэгдсэн 10 халдвар бүгд тусгаарлалтаас илэрсэн

2020-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

2020 оны Арванхоёрдугаар сарын 1-ний 11:00 цаг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 400 гаруй нь хавьтлуудын эхний болон давтан шинжилгээ байсан бөгөөд 10 хүний сорьцод халдвар  илэрлээ. Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм. Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн.  Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн нь  мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал тул тусгаарлалтад байсан” гэв.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 801 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 434 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 4, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 358

Сэлэнгэд 180

Улаанбаатарт 84

Дархан-Уулд 44

Орхонд 22

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3

Эх сурвалж: www.polit.mn

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 45 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 50 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 50 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 18 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин