XIII зууны богтог малгайн алтан цоховч, сүүжин  ээмэг

2020-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монголын Үндэсний музейтэй хамтран танилцуулж буй  “Алтан сан хөмрөг” цувралын энэ удаагийн дугаарт  XIII-XIV зууны үед холбогдох  “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг” үзмэрийг толилуулж байна.

Холбогдох он цаг: XIII-XIV зуун

Материал: Алт, тана, оюу, номин

Хэмжээ: Урт 6.15см, зузаан 0.3см, жин 14.7гр

Монголын Үндэсний түүхийн музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын Өв, Археологийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны баг 2006 онд  Архангай аймгийн Хотонт сумын нутагт Дөрвөлжингүүд хэмээх дурсгалыг малтан судалсан  байна.

Уг дурсгал нь Уйгарын  /745-840 оны/ үеийн дурсгалууд боловч Хулхийн ам  хэмээх газарт буй нэгэн дөрвөлжинг малтах явцад тэнд хожим байгуулсан монгол булшуудыг зайлшгүй малтан судлах шаардлага гарчээ.

Хулхийн амны нэгдүгээр дөрвөлжин, наймдугаар  Монгол булшийг малтан шинжлэх явцад богтог малгайн алтан чимэг, сүүжин хэлбэртэй ээмэг, гархи хэлбэрийн алтан ээмэг, сувд, үйсэн эдлэл зэрэг зүйлс олдсон байна.

 Үүнээс богтог малгайн алтан цоховч, сүүжин ээмэг олдворыг энэ удаа онцолж байна. Тана оюу, номин зэрэг чулууг шигтгэсэн зургаан талт, хавтгай алтан чимэглэл олдсон уг булш нь биеэр жижгэвтэр залуухан эмэгтэй хүнийх байсан бөгөөд гавлын ясны дагзны доор наалдсан байдалтайгаар уг дурсгал  олджээ.  Нүүр талын хавтгайн гурван талд зуйван дугуй хэлбэрийн тана суулгасан, эдгээр танан шигтгээний завсарт оюу, номин зэрэг жижиг чулууг тусгай хоногт суулгасан байсны нэг чулуу нь гээгдсэн. Гол дундаа үймэр цагаан чулуун шигтгээтэй, алтыг цувин ургамлын гаралтай угалзарсан хээгээр нүүр талыг бүхэлд нь сүлжиж чимэглэсэн. Уг эдлэлийн ирмэгийг хөвөөлдүүлэн жижиг алтан үрлийг нэгэн жигд ойрхон гагнаж эмжсэн. Ар тал нь хавтгай, номин чулууны дээд талд гурван жижиг цоорхойтой. Сүүжин хэлбэртэй алтан ээмэг нь эмэгтэйн аман хүзүүний ясан дээрээс гарсан нь мэрэгч амьтад зөөж тэнд аваачсан бололтой. Мөн их биеийг нь алтаар хийж, хоёр  ширхэг сувдыг нэг  ширхэг оюу чулууны хамт нарийн цувисан алтыг голоор нь сүвлээд, төгсгөл хэсгийг нь их биед нь ороосон алтан ээмэг олджээ.

Эх сурвалж: www.polit.mn  

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 26 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 50 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 50 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 51 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 2 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 36 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 58 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 19 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 36 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 52 мин