Г.Өлзийбүрэн ял эдэлж буй “хар” Б.Отгонбаатарыг эргэдэг болжээ

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн,”хар” хочит Б.Отгонбаатар өнгөрсөн зун, баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хамт шүүхээр шийтгүүлсэн.

Б.Отгонбаатар нь  Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад “Азаргын гол чонот” ХХК-даа Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумдын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га газарт лиценз авсан.

Энэ үйлдлийг шүүх Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзээд  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан юм.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Б.Отгонбаатар өдгөө ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа.

Тэгвэл түүнийг Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн эргэж тойрох болсон байна. Тэрээр  439 дүгээр хорих ангид очиж Б.Отгонбаатартай уулзжээ. Энэ нь хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад байгаа бололтой.

Г.Өлзийбүрэн нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нөхөр бөгөөд саяхан хойд хөршид Элчин сайдаар явах кандитатаар нэлээд хүчтэй яригдсан. Тэрээр ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан. “Лотс инвест”, “Сентоза фоод корт” гэх хоёр компанитай.

Дашрамд дуулгахад, Б.Отгонбаатарыг мөрдөн шалгаж байх үед оффшор дахь дансанд нь их хэмжээний мөнгө байгаа нь илэрсэн байна.

Энэ нь зарим нэг хүнийг шоронд очиж, Б.Отгонбаатарыг эргэхэд хүргэж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

Nootoi humuusdee ene nuhur ekhneriin araar orchood yamz buriin l yum hiij yavhiin
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

11 цаг 56 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

12 цаг 3 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

12 цаг 9 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

12 цаг 12 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

12 цаг 20 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

17 цаг 30 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

18 цаг 17 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

20 цаг 26 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

20 цаг 56 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 1 мин