Г.Дамдинням: Боловсролын тогтолцоонд  шилжилт хийх ёстой

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ 

 

 УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Боловсролын багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Гол өөрчлөлт  нь   юу вэ?

-Хуулийн гол өөрч­лөлтийг дээд, дунд, бага боловсрол гэж  авч үзэж ярих  ёстой. Дээд боловсролд  интерпрейнер буюу мэдлэгийг үйлдвэрлэлд шилжүүлдэг их сургуулиудыг байгуулах,  шинжлэх ухааны салбар дахь хөрөнгө оруулалт, түүний үр дүнг сургалт, амьдрал руу чиглүүлсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Дэлхий нийтийн дээд боловсролын систем ийм зарчмаар  амжилтад хүрч байна. Бид XXI зуунд олон улсын түвшинд хамтарч ажиллах чадвартай, нэг түвшин, стандарттай системийг бүрдүүлэхэд  анхаарах ёстой. Дунд боловсролд дижитал шилжилт чухал. Энэ нь өнөөдөр COVID-19-ийн үед илүү  тод харагдлаа.  Олон улсын стандартын боловсролын тогтолцоог  үндэснийхээ  онцлогт тааруулан  шингээж авах нь чухал. Хүүхэд сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэглэж чаддаг чадварыг суулгах талд нь өөрчлөлт хийх ёстой юм. Манайд сурлага сайтай хүүхдүүдийг  “гавал хүүхэд” гэж ярьдаг. Гэтэл тухайн хүүхэд сургуулиа  төгсч гараад амьдрал дээр амжилт олж чадахгүй байх нь олонтаа. Хүмүүс хэлэхдээ  “Энэ уг нь гавал шүү дээ, мэдлэг сайтай мундаг, даанч...” гэлцдэг. Ийм сул талаа нөхөж олон улсад давуу хэрэглэж байгаа өөрчлөлтүүдийг шингээх эрх зүйн боломж нөхцлийг нь нээж өгөх ёстой. Бас нэг асуудал нь  үнэлгээний арга зүй юм.

-Тухайлбал?

-Хүүхэд  бүгдийг төгс мэдэх албагүй. Сурах арга барилтай болох нь чухал. Сурч мэдснээ хэрэглэж чаддаг байх тэр дадал зуршил руу чиглэсэн өөрчлөлт хийх ёстой. Багш зөвхөн тухайн хичээл дээр юм уу, тухайн агуулга дээр сайн байгаа  хүүхдүүдэд төвлөрч ажилладаг. Эсвэл тийм байхаас аргагүй нөхцөл байдал руу оруулдаг  зохицуулалтыг болиулж  бүгдэд хамаатай чиглэлд нь сургалтыг өгдөг  тогтолцоо руу  чиглүүлэх ёстой.

-Кембрижийн хөтөлбөр манайд хэр үр дүн өгсөн бэ?

-Кембрижийн гэхээс илүү олон улсын  хөтөлбөр гэж ярих нь зөв  юм. Олон улсын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх үндсэн санаа  нь  дотооддоо ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд  олон улсын их, дээд  сургуулиудад шууд элсэн ордог стандартыг хангах  асуудал юм. Хоёрдугаарт,  дунд боловсролд хийх  зайлшгүй  шаардлагатай  суралцагч өөрийн  мэдлэгээ хэрэглэж чаддаг байх өөрчлөлтийг бид  олон улсын хөтөлбөрөөр дамжуулж авах ёстой. Үүний цаана нийгмийн тэгш бус байдал, ялгарлыг арилгах төрийн бодлого явах ёстой. Манай боловсролын салбарт ялгарал, тэгш бус байдал газар авсан. Энэ  нь улам гүнзгийрч, нийгмийг хоёр хувааж байгаа  нь ирээдүйд хортой. Өнөөдөр 120 гаруй сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурч буй хүүхэд,  Дархан-Уул аймгийн гэр хороололд  сургуульд сурдаг хүүхэд хоёрын авах боловсролын хэмжээ, чанар  өөр. Энэ байдлыг болиулъя. Төрийн бодлогын зүгээс  хувийн сургууль, хувийн хэвшлийг хааж боохгүй байх ёстой. Тэгэхээр  улсын сургуулиуд нь  хувийн сургуулиудтай өрсөлдөх хэмжээнд,  олон улсын хөтөлбөртэй болох тухай яриад байгаа юм. Хуулийн цаад суурь нь нийгмийн  тэгш бус байдал, ялгарлыг арилгах,  Монголын сургуулиудыг төгсч гарсан хүүхдүүд олон улсын их, дээд сургуульд чөлөөтэй өрсөлдөж орж чаддаг байх. Нөгөөтэйгүүр олон улсын хөтөлбөрөөр сураад төгссөн монгол  хүүхэд өөрийн олж авсан мэдлэгийг амьдрал дээр ашиглаж чаддаг байх, ийм чадварыг эзэмшсэн байх асуудлыг хуулийн өөрчлөлтөөр  ярьж байна.

-Үндэсний  хөтөл­бөрийг олон улсынхтай  хэрхэн уялдуулж боловсруулах ёстой юм бол?

-Бид 2010 оноос  олон улсын хөтөлбөрийг шалгуур болгон  үндэсний хөтөлбөртөө өөрчлөлт хийснээр  нэлээд сайжирсан. Анх олон улсын хөтөлбөрийг  оруулж ирж байхад химийн хичээл гэхэд л Монголын үндэсний хөтөлбөрөөс  20 хувиар агуулгын зөрүүтэй байсан.  Явцын дунд манай хөтөлбөрийн түвшин ахисан. Цааш сургалтын  хөтөлбөрийг  олон улсын түвшин рүү ойртуулахын тулд сурах бичгийн шинэчлэл хийж, багш  бэлтгэхэд  анхаарах ёстой. Багш, сурагчийг үнэлэх үнэлгээний системийг шинэчлэх ёстой. Ирэх дөрвөн жилд  PISA буюу  олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог үнэлдэг  системийг оруулж ирж, бид дэлхийн хаана явна гэдгээ шударгаар, хөндлөнгийн үнэлгээгээр  харах ёстой. Ингэж өөрсдөдөө дүн тавьж,  нөхөж сайжруулах асуудлаа гаргаж ирье.  Дээр  нь сургуулиудын менежментийг тодорхой болговол  нийгэмд байнга  яригддаг улс төрийн томилгоо, мерит зарчим гэдэг зүйл шийдэгдэнэ. Манай хуучин Зөвлөлт маягийн системийн удирдлага, шинэ үеийн олон улсын хэмжээнд сургах менежментийн багийн  хооронд хандлагын ялгаа их бий. Өөрчлөх хэрэгтэй. Ийм зургаан төрлийн шинэчлэл хийснээр  боловсролын тогтолцоонд  олон улсын хэмжээнд өрсөлдөх хэмжээний шилжилт хийгдэнэ.

-Дээд боловсролтой ажилгүйчүүд нэмэгдсээр  байна. Яаж зохицуулах вэ?

-Манайд айл өрхүүдийг ядрууруулж буй нэг  шалтгаан нь сургалтын төлбөр гэж зарим судалгаа харуулдаг. Боловсон хүчин бэлдэх төрийн бодлогод анхаарах ёстой. Иргэд өөрсдөө мэдээлэлтэй, судалгаатай байж мэдлэг боловсрол эзэмших,  сургуулиа, мэргэжлээ сонгохдоо хариуцлагатай ханддаг баймаар байна. Ерөнхий боловсролын түвшинд одоо ярьж буй  шинэчлэлийг нэвтрүүлж чадвал  энэ тал дээр  ахиц гарна.  Монгол Улс ардчилсан орон учир хувийн, улсын сургууль гэсэн төрөл бүрийн нээлттэй сонголт байхыг хориглож, иргэдийн мэргэжил  сонгох  чөлөөт  сонголтыг хязгаарлаж  болохгүй.

-Асуултаа  өөрчлөөд   тантай холбоотой гараад буй мэдээлэл ямар учиртайг тодруулж болох уу. Танд  цагдаа ямар  шаардлага тавив, та  хэрхэн хандсан  бэ. Яагаад 30 минут саатуулагдав?

-Эхнээс нь тайлбарлая, нэгдүгээрт би “Намайг таньсангүй, эх орондоо их юм хийсэн хүн” гэж огт яриагүй. Сошиалд нэг хүн зориуд гуйвуулсан  байна лээ. Тэрийг нь санаатайгаар өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлж, миний нэр хүндэд халдах, гутаан доромжлох ажил  идэвхтэй хийгдээд  байна. Шүүхийн тухай хуулийг өөрчлөх  төсөл санаачлагчдын нэг нь би. Хуулийн төсөл оруулснаас хойш  санаачлагч гишүүд рүү хандсан ийм дайралтууд зохион байгуулалттай  явж байна. Тэр нь илэрхий  харагдаж  байгаа. Болсон үйл явдлын тухайд гэвэл би цагдаатай маргасан, муудалцсан, үл ойлголцсон зүйл байхгүй.

Хоёр асуудалд иргэдээс санал их ирж байгаа. Нэгдүгээрт, цагдаа нарын харилцааны асуудал. Дээрэнгүй хандаж байна, хүний эрх зөрчлөө гэж иргэд байнга хэлж байгаа.  Бид  бүгдээрээ бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Үүнийг  бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм үед хамгийн их тавигддаг асуудал нь  хүний эрх. Би хүний эрхийг хангаж ажиллаж байгаа юу гэдгийг ярьсан. Хоёрдугаарт, цагдаа  нар бичиг баримт шалгах, анхааруулж, сануулахдаа 1.5 м-ийн зай хамаарахгүй ойртож байсан. Иймд халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа юу гэдгийг хэлсэн. Миний хувьд журмын дагуу  ажлын болон иргэний үнэмлэхээ үзүүлээд явсан. УИХ-ын Тамгын газраас   биднийг “Та бүхэн гадуур гарч болохгүй” гэдэг шаардлагыг тавьсан. Миний  зүгээс энэ нөхцөлд  тойрогтоо ажилламаар байна гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн ч “болохгүй” гэсэн хариу өгсөн. Бусад гишүүн маань ч хүсэлт гаргасан юм билээ. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүд хаашаа ч чөлөөтэй нэвтэрч, хаанаас ч ямар ч мэдээллийг бүрэн авах эрхтэй. Гэтэл Онцгой байдлын  болон  гамшгийн тухай хуульдаа үүнийг тодорхой зааж өгөөгүй. Олон гишүүн энэ асуудлыг ярьсан. Тойргийн  иргэдээс “Ирсэнгүй,  биднийг тоохгүй байна” гэсэн шүүмж ирүүлж байгаа. Гэвч халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд УИХ-ын Тамгын газраас болохгүй гэсэн. Тэр өдөр буюу Төрийн ордонд цугласан хуралдаанд би хуулийн ажлын хэсэгт орсон учраас хүсэлт тавьснаар  УИХ-ын Тамгын газраас дуудсан. Очих замд цагдаа зогсоохоор нь  үнэмлэхээ үзүүлэхэд “таныг явуулахгүй” гэсэн. Би хуралдаанд дуудагдаад очиж байгаагаа хэлээд “Та өөрийнхөө  удирдлагаас асуугаач” гэсэн. Гэтэл тодруулна гээд 30 минут болсны эцэст “Удирдлагаасаа асуучихлаа” гээд явуулсан. Болсон явдлын талаар санаатай мушгин гуйвуулалтаас үүдэн хүмүүст буруу ойлгогдсон байна лээ. Би тухайн үед  юу хэлсэн бэ гэвэл,  халдвар хамгааллын  дэглэм, хүний эрхтэй холбоотой асуудлууд яригдаж байна. Энд би УИХ-ын гишүүний хувьд ажиллах эрхтэй ч дор хаяж 30 минут хүлээж байж нэвтэрсэн. Тэгэхээр энэ байдал  иргэдэд ямар  байгаа бол. Иргэдэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна вэ. Нөгөө талаас цагдаа халдвар  хамгааллын дэглэмээ баримталж  байгаа юу  гэдэг асуудлыг тавьж байтал үг хэлэх минут дууссан. Түүнийг нь нэг хүн сошиалд гуйвуулж бичээд, хэлээгүй яриагүй зүйлүүдийг хэлсэн ярьсан болгож гүтгэсэн. Гүтгэлэг эхлүүлсэн, тараасан хүмүүсийг шалгуулна гэж  бодож байгаа. Миний пэйж хуудаст  тухайн өдөр миний  хэлсэн үг, бичлэг  бүгд бий. Эцэст нь хэлэхэд онцгой нөхцөл байдалд үүргээ нэр төртэйгөөр биелүүлж  өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, цагдаа, онцгой комисс болон бусад албаныхандаа баярлалаа. Иргэд, олон түмэн маань гэртээ байж,  өөрийн  болон гэр бүлийнхээ  эрүүл мэндийг хамгаалаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

15 цаг 39 мин
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн туха

21 цаг 36 мин
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл

21 цаг 36 мин
Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Уржигдар 16 цаг 30 мин
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

Уржигдар 16 цаг 26 мин
“Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч эрүүл мэндийн жил 2027”

Хүний их эмчээр 3650 хоног. Эрүүл мэндийн сайдаар 550 хоног. УИХ-ын гишүүнээр иргэди

Уржигдар 15 цаг 43 мин
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд

УИХ-ын намрын ээлжит чуулган 2025 оны сүүлчийн өдөр хаалтаа хийв.  Улс төрийн амаргүй сорилтуудаар

Уржигдар 06 цаг 00 мин
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар сүүлийн үед уран гэмээр улс төрийн нүүдлүүд хийж байна.   Бө

Уржигдар 06 цаг 00 мин
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна

Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна

2026-01-06
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг албан үүргээс нь чөлөөлжээ

2026-01-06