Театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцын онцлох 10 эшлэл

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцыг урьсан. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.


-Нийслэлдээ ганц академик театртай. Энэ нь өөрийн гэсэн уран сайхны бодлого, төлөвлөгөөтэй баригдмал, өрсөлдөөний зах зээл байхгүйг харуулж байна.


-Олон театр байгуулагдаж олон талт уран бүтээл гарч ирснээр театрын хөгжил үзэгчдийнхээ оюуны хэрэгцээг байлдан дагуулна.


-Драмын театрын хажууд 2-3 театр байвал өрсөлдөөнтэй, илүү хөгжих боломжтой гэдэгтэй санал нэг байна. УДЭТ-ын хажууд Хүүхэд, залуучуудын театр эсвэл драмынхаа бүтцийг нь задлаад тусад нь хоёр театр болгодог ч юм уу,бодлогын шинэчлэлүүд хиймээр байна.


-Өрсөлдөгчгүй уран бүтээл тухайн үедээ олон үзэлт, хандлагатай байгаа юм шиг хэрнээ уран бүтээлийн үнэ цэн юу болж байна вэ гэдгээ анзаардаггүй. Ганц театртай учраас бид ч гэсэн ганц театрынхаа хийж бүтээж байгаа, сурталчлан таниулж байгаа зүйлийг хардаг. Тэгэхээр яах аргагүй баригдмал орчин үүсчихээд байгаа юм. Үүнийг жаахан задалж харах хэрэгтэй.


-Хүмүүс уран сайхны шүүмж гэхээр хүнийг муулаад доош нь хийгээд байна гэж ойлгодог. Та мэргэжлийн шүүмж бичиж байна гэдэг ньуран бүтээл туурвиж байна гэсэн үг. Энэ талаас нь илүүтэй хүлээж авах, харилцан ойлголцох ёстой. Үүнд таатай хандах нөхцөл боломж нээлттэй биш. Манай аль ч салбарт ийм байна. Бүр шүүх, цагдаа болдог. Уран бүтээлийн бүтээлч маргаан, мэтгэлцээн байх ёстой.


-Судлаачдыг бэлтгээд байдаг судалгаа шинжлэл хэрэгтэй гээд байдаг. Салбарын хөгжил эрдэм шинжилгээ хөгжиж байж цааш явна гээд байгаа шүү дээ. Үүнийг ямар нэгэн байдлаар албажуулмаар байна.


-Театр уран зохиолыг бодоход олон уран бүтээлчийн нэгдсэн хөдөлмөр учраас бичиж судлахад баялаг. Судалгааны том орон зай байгаад байдаг. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн шүүмж бичдэг хүмүүс улам идэвхийлэн ормоор. Зөвхөн төв театр гэлтгүй орон нутгийн театруудад тавьж байгаа голлох уран бүтээлүүдийг үнэлж дүгнэх ёстой.


-Уран бүтээлчдийн хувьд тайзны бүтээл гэдэг зүйлийг бүрэн цогц утгаар нь илэрхийлэн гаргаж бүтээлийг төгс гүйцэтгэлтэйгээр амилуулах чадвар хэрэгтэй байна.


-Шүүмжлэл, судалгааны салбар нь хэн хүний гараа дүрээд байдаг салбар биш. Мэргэжлийн ур чадвар, авьяас, судлаачийн зөн билиг, мэдрэмж байхаас гадна хувь хүний өөрийнх нь зан чанартай, эрхэмлэж явдаг ёс суртахуунтай их холбоотой. Чигч шударга байх хэрэгтэй, замаасаа буцаж болохгүй.


-Ном уншаад бүтээл шүүмжилнэ гэдэг утгагүй. Амьдрал, ахуй, орчныг мэдэх ёстой. Театрт сэтгэл хөдлөлийн амьд урлаг байна. Түүнийг очиж халуун дотноор нь мэдрэх. Бага багаар мэдэрснийхээ дараа тайзан дээр жинхэнэ бүтээл амилахад жинхэнэ судлаачийн нүд, бясалгал, эргэцүүллээр харах юм.

Эх сурвалж www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 39 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 8 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 59 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 6 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 42 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

16 цаг 5 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 10 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 20 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 25 мин