Ө.Бавуу: "COVID"-ийн дэглэм  ахмадуудад хүнд тусч байна

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ЗОТОЛ

Сэлэнгэ аймгийн иргэн, Түүхийн ухааны доктор Ө.Бавуутай тус аймагт үүссэн нөхцөл байдал, иргэдийн амьдралд тулгарч буй асуудлын эргэн тойронд цахимаар ярилцлаа.

-Сайн байна уу, та сайхан намаржиж байна уу. Сэлэнгэ аймагт хөл хорионы нөхцөл байдал ямар байна?

-Төмөр зам дагасан газар хөл хорио, цар тахлын халдвар гээч зүйл хүнд тусдаг юм байна. Би аймгийнхаа удирдлагуудтай байнга холбогдож, утсаар ярьж байгаа. Ямартай ч халдварын хүрээг хумиад авах шиг боллоо. Хүмүүс шинжилгээнд орж өгөхгүй, айж эмээх бэрхшээл их байгаа юм билээ. Иймээс би “албадан шинжилгээ хийлгэ”, явсан маршрутыг хөөгөөд айл өрхийг явуулын албадан шинжилгээнд хамруулаач  гэдэг саналыг аймгийнхаа удирплагууд, Онцгой комисст нь хэлсэн. Шинжилгээ хийлгэ гэчихээд  хараад суугаад байвал бүтэхгүй. Тиймээс аймгийн хэмжээнд Онцгой комиссынхон арга хэмжээ авч байгаа юм байна лээ. Хүнд хэцүү цагт санал бодлоо илэрхийлэхгүй, гэртээ бүгээд байж болохгүй учраас би  эрдэмтэн хүний хувьд дуугарч, санал хэлж, ярьж байгаа нь тэр юм даа.

-Сэлэнгийн ард иргэдийн амьдрал ямар байна?

-Бүгд хөл хорионы дэглэмд гэр гэртээ сууцгааж байна. Ажил нь  зогссон, орлогогүй болсон иргэд цаашдаа яах вэ гэцгээж, төр засгаас шийдэл хзлээж байна.  Бас жижиг аж ахуй нэгжүүд, тодруулбал 3-5 хүнтэй, 5-10 хүнтэй ажилладаг аж ахуй нэгжүүд сөхөрлөө. Тэдэнд зээл ч өгөхгүй, төрөөс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байгаа учраас хаалгаа барилаа. Тэднийг  яаж дэмжих  вэ, ажлын байрыг хэрхэн хадгалах вэ гэдэгт анхаармаар байна.

Манай аймгийн хэмжээнд ажлын байр бий болгох боломж бий. Энэ талаар би УИХ-ын гишүүн Б.Өнөрболорт хэлсэн. Миний санал бол зардал багатай ажлын байр бий болгох тухай юм. Нэг суманд 15 үнээтэй гурван ферм, таван гахайтай айлд нэмээд гурвыг,  15 өндөглөгч тахиа өгөх зэргээр дэмжээд явах арга бий. Шаардлагатай гэвэл энэ чиглэлээр хийсэн бэлэн төсөл ч надад бий. Иргэдийг ажлын байртай болгох хэрэгтэй. Орлогоор нь дамжуулан НДШ төлүүлдэг болчих  боломжтой. Үүнийг төр, засаг  маань бас анхаарч үзээсэй. Дархан-хуучин Сангийн аж ахуйн намын хороон дарга байсан   Г.Бадарч гэж хүн бий. Тэр хүн янз бүрийн ургамлаар дарш хийдэг. Тэнд жижигхэн шахуурга төхөөрөмж аваад өгчихвөл малын тэжээлийн асуудлыг шийдчих маш их бололцоо байна. Улс орлого болгож аваад тэр хэрээр нийгмийн даатгалаа төлөөд ажлын байртай болох боломж шүү дээ. Дээр нь ахмадууд, зорилтот бүлгийнхээ төр, засаг харж үзэх ёстой санагдаж байна.

-Ахмадууд, зорилтот бүлгийнхэнд хандсан ямар бодлого байгаасай гэж харж байна?

-Дэлхийг хамарсан цар тахал учраас хаана ч хүнд байх нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргасан ч, тэр нь  тодорхой бүлгүүд, тэтгэврийн ахмадуудад руу чиглэхгүй байна. Ер нь энэ талаар нэг ч үг хэлэхгүй, дуугарахгүй юм. Хоёрдугаарт, тэтгэврийнхэнд хүнд тусч байгаа бас нэг асуудал нь ахмадууд гол төлөв зүрх судас, даралт ихсэх, багасах өвчлөл ихтэй. Гэтэл эм олдохгүй, эмийн хөнгөлөлт гэдэг  ихээхэн асуудалтай. Үүнийг төр, засаг анхаармаар байна. Ажиглаад байхад, төр засгийн зүгээс ахмадууд руу хандах хандлага нэг л биш болчихжээ. Тэтгэвэрт гарсан л бол үхлийн дансанд бичсэн мэт хаядаг байж таарахгүй. Надад ингэж л санагдаж байна.

-Зорилтот бүлгийнхэн, өндөр настнууд өөрсдийн байр суурийг тэр бүр гаргаж хэлдэггүй. Тиймээс  төрийн сонорт хүргэж  чаддаггүй бололтой?

-Төрийн өндөр албан тушаалтнууд  биднийг тоож уулзахгүй. Хөдөө орон нутагт ирж ажиллахдаа дарга нартай болон намын гишүүдтэйгээ уулзчихаад яваад өгдөг. Одоо хөл хорионы дэглэмтэй үед уулзана гэж яах ч  билээ. Хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзъя гэхээр гадуур явж болохгүй, хөл хорионы дэглэмтэй. Утас руу нь залгаад тэр бүр холбогдож чадахгүй, ингээд ахмадууд бид гэр гэртээ бухимдаад, заримынх нь даралт ихсээд  сууцгааж байна шүү дээ.

-Сэлэнгэ аймагт өргөн хэрэглээний бараа иргэдэд хэр  хүртээмжтэй  байна?

-Өргөн хэрэглээний бараа зарж борлуулдаг дэлгүүрүүд нь  үнийг хулгайгаар нэмсээр байна. Ургамлын тос, нарийн боов, талхны үнийг  хулгайгаар  50-100 төгрөгөөр нэмээд байсан. Нэмсээр байгаад одоо дийлдэхээ байлаа. Эм ч адил. Жишээ нь, даралтны эм 2000 гаран төгрөг байсан нь 4000 гаруй төгрөг болсон. Тахианы мах нэг кг нь 4500 орчим байсан нь  9700 төгрөг болчихжээ. Талхны үнэ  1700 төгрөг болсон. Үнийн дээд хэмжээг төр засгаас заавал цар тахал гэхгүйгээр  улсын хэмжээнд тогтоодог баймаар байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд махны  үнэ тогтвортой  байсныг Дархан-Уулаас эхлээд  дээд үнийг тогтоогоод нэмчихлээ. Үхрийн мах нэг зг нь 9500 төгрөг болчихсон. Өмнө нь  манай Сэлэнгэд үхрийн мах нэг кг нь 8000-8500 төгрөг байсан юм. Асуухаар Засгийн газар үнэ  тогтоосон гээд байж байх жишээтэй.

-Та бол эрдэмтэн, судлаач хүн. Ахмадуудад хандсан, шинжлэх ухааны үндэслэлтэй амьдралд ойр  бодлого  зохицуулалтын талаар  танд ямар  санал байна вэ?

-Сүүлийн үед тэтгэврийн зөрүүг арилгана гэж  ярьж байна. Ижил албан тушаал хашиж байсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахаас биш тэтгэврийн  дээд хэмжээг  тэтгэврийн доод хэмжээтэй  тэгшитгэнэ гэсэн бодлого явуулж болохгүй. Онолын талаас энэ буруу. Нийгмийн даатгал ямар хэмжээгээр төлсбн байна вэ, тэр хэмжээндээ тэтгэврийн хэмжээ тогтоогдож байдаг. Энэ бол улсын жишиг шүү дээ. Тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 350 мянган төгрөг байгаа. Мэдээж нэмэгдүүлэх нь зөв. Ийм шаардлага бий. Сангийн сайдаар  Ч.Хүрэлбаатар гэдэг хүн ажилладаг бололтой. Ярьж байгаа нь их сонин, хөдөөгийн амьдралыг огт ойлгохгүй, ямар ч мэдлэггүйгээр асуудалд хандах юм.

Саяхан тэтгэвэрт төдөн төгрөг өглөө, халамжид ийм мөнгө зарцууллаа гэж мэдээлсэн. Сонсоод байх нь ээ, хуучин байсан зүйлүүдийг л хэлж байна лээ. Илүү юм огт алга. Хийсэн, хэрэгжүүлсэн шинэлэг зүйл нэг ч байхгүй байна. Иймд төр бодлогоо хөдөө, орон нутгийн иргэд рүү хандуулаасай. Мөнгөнийхөө инфляцтай уялдуулж тэтгэврийг тогтоодог систем рүү  орвол үр дүнтэй болов уу. Нөгөө талаас “Насны хишиг” гэдэг юм гаргаснаараа хүний эрхийг хааж боож болохгүй. Тэр нь сард 15-20 мянган төгрөг л нэмэгддэг, түүний оронд Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлээсэй. Намрын чуулганы эхэнд УИХ хэсэг яриад хуулийн төслөө унагаачихсан нь харамсалтай. Гэр бүлийн хоёр хүний нэг нь нас барахад үлдсэн нь 300 гаран төгрөгөөр амьдралаа авч явна гэдэг боломжгүй. Тиймээс Засгийн газар Хамтын тэтгэврийн асуудлыг  анхааралдаа авах ёстой. УИХ ч гэсэн Тэтгэврийн тухай хуулиа эргэж харах ёстой.

-Шинжлэх ухааны салбарынхан бага цалинтай. Тэтгэвэр мөн адил уу?

-Шинжлэх ухааны салбарынхны тухайд тэтгэвэрт гарсан ч судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжлүүлээд хийж байдаг онцлогтой. Ажиллаж байгаа үед зэргийн нэмэгдэл гэж  20-30 хувь  өгдөг. Тэтгэвэрт гарахаар  тэр нь байхгүй  болно. Тэгэхээр тэтгэвэр дээр нь тэр нэмэгдлийг нь олгодог зохицуулалттай болж болдоггүй юм болов уу гэж боддог. Ядаж бид судалгааныхаа номыг хэвлүүлмээр байдаг. Эрдэмтдийн хийсэн нээлт, судалгаанууд тухайн хүнийг бас барахад хамт “үхнэ” шүү дээ. Үүнийг нийтийн хүртээл болгох талаас шинжлэх ухааны байгууллагууд, салбарын яам анхаармаар байна. Надад л гэхэд сүүлийн үед бичсэн 12 боть ном хадгалагдаад байж байна. Бүгд түүхийн шинжлэх ухаантай холбоотой бүтээл, сонирхолтой сэдвүүдийг хөндсөн байгаа.

Бидэнд тэтгэврийн хэдэн төгрөгөөс өөр орлогын ямар ч эх үүсвэр алга. Бусад хүмүүс шиг тэтгэвэрт гараад хонь маллаад, мужаан хийгээд явчих боломж эрдэмтдэд байдаггүй юм байна лээ. Надад ийм л санал байна. Иргэдийн дуу хоолой болж, цахимаар холбогдож ярилцсан танай хамт олонд баярласнаа илэрхийлье.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

О.Сүхбаатар
Сайнуу Бавуу-гуай! Ярилцлагийг уншлаа сайхан өвөлжөөрэй. О.Сүхбаатар
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

5 цаг 46 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

9 цаг 34 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

9 цаг 48 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

9 цаг 55 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

10 цаг 5 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

14 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

14 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

14 цаг 42 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

16 цаг 3 мин