"Болдтөмөр Ерөө гол” компани “УБТЗ” ХХН-д 500 сая төгрөг хандивлалаа

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Болдтөмөр Ерөө гол” компани төмөр замчдын шинжилгээ, оношлогоонд, нийгмийн асуудалд зориулж 500 сая төгрөг болон, 50 мянган ширхэг амны хаалтыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт хандивлалаа. 

Хандивыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар “УБТЗ” ХНН-т гардуулав өгөв. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү: “Болдтөмөр Ерөө гол” компани нь Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Манай 1,500 гаруй ажилтны 400 гаруй нь төмөр замчин байдаг. Тиймээс төмөр замын үйл ажиллагаа, төмөр замчдын жаргал зовлонг бид сайн ойлгодог. Энэ ч үүднээс цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед “Болдтөмөр Ерөө гол” компанийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс “УБТЗ” ХХН болон нийт ажилтнуудад 500 сая төгрөг, 50 мянган ширхэг амны хаалтыг буцалтгүй тусламж хандивлаж байна” гэв. 

 

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар: Монгол Улсад өмчийн олон хэлбэрийн төмөр зам байна. Монголд төмөр замын салбарыг хөгжүүлэхийн тулд бид хамтарч ажиллаж, бие биедээ тус дэм болж ажиллах үүднээс манай компани дээр дурдсан дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Төмөр замчид энэ амаргүй үеийн даван туулж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулна гэдэгт бид бүрэн итгэж байна. Ган зам нь зурааж, гал тэрэг нь хурдалж явах болтугай гэдэг ерөөл өргөе. 
Бидний хамгаалах, туслах сэтгэл нэг дор явж байгаа юм шүү.   

Хандивыг хүлээн авсан “УБТЗ” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. “УБТЗ” ХНН-т 15,600 орчим төмөр замчин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийт төмөр замчдын 15,200 орчим нь коронавирусийн шинжилгээнд хамрагдаад байна. 315 ажилтан ажилтан хүндэтгэх шалтгааны улмаас шинжилгээ өгч амжаагүй байгаа. 
Өнөөдрийн карантины нөхцөл байдалд цөөнгүй төмөр замчин тусгаарлалтад, өөр өртөө зөрлөгүүдэд ажилладаг 328 төмөр замчин Улаанбаатарт хөл хорионд байна. Мөн Төмөр замын сургуулийн 178 оюутан дотуур байрандаа байна.

 

Тээврийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд хол хорионд байгаа хүмүүсийн ажил үүргийг хэн нэг хүн гүйцэтгэж байх ёстой. Тиймээс бид стандарт бус хэд хэдэн арга хэмжээг авч, тээврийн аюулгүй байдлаа ханган ажиллаж байна. Тухайлбал, тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ахмадуудынхаа судалгааг гарган, энэ ажилт татан оруулцуулж байгаа.  Тийм учраас төмөр замын тээвэр өнөөдөр найдвартай ажиллаж байна. 

Бид энэ хандивыг коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажилдаа зориулах болно. Өнөөдрийн байдлаар төмөр замын 450 гаруй ажилтан тусгаарлагдаад байна. Бид хандивыг туслаарлалтад байгаа төмөр замчдын эмчилгээ, оношлогоо болон дээр дурдсан, илүү цагаар ажиллаж байгаа төмөр замчид, ахмадууд, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд дэмжлэг хэлбэрээр олгоно. Мөн нийт ажилчдынхаа арваннэгдүгээр сарын цалинг урамшуулалтай нь бүтнээр нь олгох шийдвэрийг Замын захиргаанаас гаргасан” гэв.

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш гадаад, дотоод зах зээлээс 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхай нь өнгөрсөн 2019 онд ажилчдадаа зориулан Баянгол цогцолбор хотхоныг ашиглалтад оруулсан билээ.

zochin
mundag baina. tanai hamt olond amjilt husye
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 56 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 25 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 16 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 23 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 58 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 22 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 27 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 37 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 42 мин