ЗТХ-ийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэл өгөв

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн  өнөөдөр /11.23 боллоо.  Сайдын шуурхай зөвлөгөөнд хийгдсэн ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.  Сайдын түрүүчийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн 11 үүрэг, даалгаврын тав нь 100, тав нь 70, нэг нь 30 хувийн биелэлтэй  байна.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.

Ялангуяа, Гурван барилгын асуудлаа шийдэж, энэ онд багтан ашиглалтад оруулах, Хөдөлгөөний диспетчерүүддээ анхаарал хандуулж, тэднийг дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажилдаа гарах үед нь эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт, Япон руу үйлдэх нислэг, Сөүлээс эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл татах нислэгийн бэлтгэлийг сайтар хангахыг “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-д, Цагаанхадын боомтод онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулан уртын болон богинын тээвэрт явж байгаа жолооч нарыг хавьталд оруулахгүй байх асуудалд онцгой анхаарч, тээвэр зохицуулах хүмүүсийн ээлжээр ажиллах нөхцөл байдлыг хяналтын байгууллагуудтай хамтарч сайтар зохион байгуулах, хяналт тавих, Замын-Үүд дээр үүссэн нөхцөл байдал сайнгүй байгаа учир зохион байгуулалтад анхаарч, жолооч нарын цалин, нийгмийн асуудлын талаар ачаа хүлээн авагч нартай тохирч, тодорхой болгох, Сонирхол татсан дугааруудын дуудлага худалдааг хэрхэн, яаж зохион байгуулах, дотооддоо мөрдөх журмыг нэн даруй боловсруулж бэлэн болгохыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т, Төлбөр хураах бүх цэгийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд бүх төлбөр хураах цэг цахим хэлбэрт шилжсэн байхыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т, Онгоц өнгөрүүлэлтийн үеийн горим алдагдсан тухай, Бээжинд онгоц ослын буулт хийсэн тухай дүгнэлтийг яаралтай гаргаж танилцуулахыг Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд, “МТЗ”-ын Төмөртэй өртөөн дээр ажилласан ЗТХЯ, МТЗ, УБТЗ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахыг ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэлийг хангуулах, өвөл хийх ажлын төлөвлөгөө гаргахыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгов.

Сайд эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолуудын биелэлт, “Ковид-19” халдварт вирусээс үүдэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш Засгийн газар, Улсын онцгой комисс, Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан тушаалын биелэлтийн талаар мэдээлэл бэлтгэх, Бүх байгууллага амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого бага ажилтнуудынхаа судалгааг гаргаж, анхаарал хандуулж, туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

Үүрэг будаа Халтар аа
Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба гэж нисэхийн тэтгэврийн болоод нөхөөсний мэдлэг чадваргүй нөхдүүдээр дүүрсэн юу ч хийдэггүй, ямар ч үүрэг рольгүй нөхдүүдээр дүүрсэн нэгж байдаг. Дарга нь АН-ын гишүүн, сайд асан А.Гансүхийн хүн болох Цолмон гээд хамаатан саднаараа нисэхэд цус ойртсон этгээд байгаа. Халтар сайдын үүргийг биелүүлж МИАТ.ХК, ИНЕГ-ийн бузар булхайг шалгаж чадах уу ? Үгүй л байхгүй юү ! Өмнөөс нь салаавч өгөхөд л буугаад өгнө. Учир нь тэдний мэдлэг, боловсрол нь дутна бас айдас хүйдэстэй. Иргэний нисэхийн салбарын бодит дүр төрх ийм л байна, Халтар сайд аа ! Хөөрхий дөө, Халтар ч энэ байдлаараа бол нисэхийг ойлгохгүй байсаар суудлаасаа буух байх аа !
Шоучин сайд
Халтарын үүргийг ИНЕГ-ын дарга Бямбасүрэн, МИАТ.ХК-ийн захирал Баттөр нар биелүүлэх үү ? Үгүй л байхгүй юу. Бас энэ хоёрын үгийг ажилчид нь сонсохоо болисон, учир нь тэд хулгайчид. Баттөр инженерүүдийнхээ цалин хөлсийг хасаж, цүнх баригч нарынхаа урамшууллыг өгч нисгэгч. инженерүүдээ нулимж байна. Бямбасүрэн болохоор ИНҮТөвийг өөрийнхөө гар хөлийн бөгс долоогчдоор дүүргэж, түүгээрээ дамжуулан нисэхийн мөнгийг Ковидоор далимдуулж цуслаад шоронд суухгүй гээд хахуулийн мөнгөө хуулийнханд бэлдэж байна гэнэ дээ.
zochin
shuurhai baina sain baina. ene tsag ued ingej l ajillah heregtei
Иргэн
энэ нөхөр ч салбарынхаа нөхдүүдийг хэд хоног зад шоудуулаад эцэст нь орон даяар өвчин тараагаад л
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 41 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 4 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 5 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 5 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 17 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 51 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 13 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 34 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 51 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 7 мин