ЭМЯ: Халдварын 52 хувь нь шинж тэмдэггүй илэрч байна

2020-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

2020 он. Арваннэгдүгээр сарын 22-ны 11:00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн яам цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт батлагдсан тохиолдлуудын 52 хувь нь шинж тэмдэггүй илэрч байна. Энэ нь халдварын голомтод очсон болон халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүс өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй яваад байх боломжтой гэсэн үг юм. Тиймээс үзвэр үзсэн, караокед орсон хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Халдварын нууц үе 5-5.2 хоног байна. Эрчимтэй халдвар тараах үе нь 2-4 хоног үргэлжилж байгаа гэж үзвэл нэг хүн дунджаар 7-8 хүнд, цаашлаад 23 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна"

Халдвартай хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг харвал, хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, үнэр амт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрвэл ханиад томуутай андуурахгүй байх хэрэгтэйг ард иргэддээ зөвлөж байна. Мөн халуурах, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг гарч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөөрэй” гэв. Мөн төмөр зам дагасан халдварын тархалтын эрчим 3.2 хувь буюу нэг хүн дунджаар 3.2 хүнд халдвар тарааж байгаа аж.

Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,

Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,

Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,

Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,

Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,

Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол

Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 5 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

17 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13