Цахим музей: Монгол төрийн голомт нутаг Хэрлэнгийн хөдөө арал

2020-11-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.Доржханд

"Polit.mn" цахим сайт Хэнтий аймгийн музейтэй хамтран "Цахим музей" буланг та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаа Их эзэн Чингис хааны түүхэнд Их Ауруг гэж нэрлэгддэг Хэрлэнгийн хөдөө аралын тухай танилцуулъя. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэний Хөдөө арал бол Монголын эзэнт гүрний төрийн голомт нутаг юм. Энд Чингис, Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр гээд үе үеийн их хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн шийдэж, Монголчуудын түүх, утга соёлын гайхамшигт дурсгал “Монголын Нууц товчоон”-г туурвиж, Чингис хааны “Их Орд”, Их Монгол улсын эхэн үеийн улс төр эдийн засгийн төв, хожим онгон шүтээний найман цагаан гэр, хүндэтгэлийн зан үйл XY зуун хүртэл төвлөрч байсан нь түүхэн сурвалжийн мэдээ болон түүх, археологийн судалгааны үр дүнгээр баттай тогтоогдсон билээ. Тиймээс Хөдөө арлын бүс нутагт Монголын эзэнт гүрний үеийн хамгийн чухал археологийн дурсгалууд хадгалагдаж буй бөгөөд үүний онцгой төлөөлөл нь “Аваргын балгас” буюу Чингис хааны “Их Ауруг орд”-ын туурь болно. Түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн баримтаас үзвэл Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Ордууд нь эхэн үедээ цаг, улирлын байдал, малын бэлчээр даган нүүдэллэж байсан боловч сүүлдээ суурьшин хот хүрээ болон өргөжсөн байна. Эдгээрээс “Их Ауруг орд” нь хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд Хэрлэний Хөдөө аралд оршиж үйл хэргийг нь Бөртэ хатан эрхлэн явуулдаг байсан ажээ. “Ауруг” хэмээх нь ар гэр, гэр хүрээн гэсэн утгатай, тухайлбал их хаан удаан хугацаагаар аян дайнд явахдаа эд хөрөнгө, мал сүрэг, хатад хүүхэд, өтгөс буурлуудаа нэг газар төвлөрүүлэн алтан ургийн язгууртанд хариуцуулан үлдээдэг байснаас үүдэлтэй хэмээн үздэг. 1960-аад оноос хойш хийгдсэн малтлага судалгааны үр дүнд нутгийнхан “Аваргын балгас” хэмээн нэрэлдэг эртний туурийг Чингис хааны “Их Ауруг” ордын үлдэц мөн болохыг баталсан төдийгүй дараах үеүүдэд Монголын их хаадын хаан сууринд суух төв, Их Монгол улсын анхны нийслэл хот шинжтэй оршин тогтнож байсан түүхэн чухал дурсгалт газар мөн хэмээн нийтээр үзэх болсон юм. Эртний “Ауруг” “Агуруг” хэмээх нэр сунжирсаар одоо тэр орчмын байгал, түүхийн дурсгалууд “Аварга тосон” “Аваргын рашаан”, “Аваргын гол”, “Аваргын балгас” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү дурсгал маань Аймгийн ИТХ-ын тогтоолоор "Хан Хэнтий аймгийн 9 гайхамшиг"-ийн нэгт багтсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

12 цаг 54 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

14 цаг 23 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

15 цаг 16 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

19 цаг 47 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

23 цаг 44 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Уржигдар 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Уржигдар 13 цаг 06 мин