Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:Сүхбаатар болон Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр “Сэлэнгэ аймагт 1239  хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрсэн. Хэдийгээр манай аймагт нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсаа хүнсээр хангахын тулд Сүхбаатар боомтоор хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татан авч байна. Харин авто машины хөдөлгөөн бүрэн зогссон. Сүхбаатар сумын болон хилийн боомт дахь Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуулаар оношлох ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Мөн цагдаа, онцгой, гааль, цэргийн ангиуд, төмөр замд ажиллаж байгаа нийт  албан хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд хамруулж байна. Шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул шинжилгээнд хамрагдаагүй иргэд гэрийнхээ ойрын шинжилгээ авах цэгт очиж шинжилгээгээ өгөх нь иргэний үүрэг” гэж ярьсан юм.

Сэлэнгэ аймаг халдварын тархалтыг зогсоохын тулд дараах арга хэмжээ авч ажиллаж байна.

1.Сүхбаатар суманд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн  хоёр эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилж байна.

2.Сүхбаатар сумын ундны ус түгээх худгуудаас гэр хорооллын иргэд үнэ төлбөргүй усаа авах зохицуулалтыг хийлээ. Аймгийн төвийн хэмжээнд түлээ, нүүрсийг захиалгын дагуу хүргэлтээр хүргэх үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн.  

3.Аймгийн 17 сум, зургаан тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх, аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум сумандаа хэрхэн зохион байгуулах тухай 17 сумын Онцгой комисстой цахимаар холбогдож,  чиглэлийг өгсөн.

4.Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 чиглэл, гэрийн тусгаарлалтын хамгаалтад нийт 409 албан хаагч ажиллаж  байна. 

5.Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байна. 

6. Иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж өгөх тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

44 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 8 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 8 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 9 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 20 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 55 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 17 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 38 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 55 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 10 мин