Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалав

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “COVID-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох,халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2020.11.21/ боллоо. Төмөр замын 15629 ажилтнаас одоогийн байдлаар 11400 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажиллаж, төмөр замчдынхаа гол цөмийг хамгаалалтад авч чадсан шуурхай бүлгийн гишүүд, төмөр замын ажилтнууд болон ЭМЯ, орон нутгийн шат шатны байгууллагуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсээд дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.

-Төмөр замд ажилладаг 4229 хүнийг амралтын өдрүүдэд, удирдах газрын 433 хүнийг өнөөдөр амжиж шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай зохион байгуулах

-Төмөр замчдаас ирж байгаа саналын дагуу ээлжийн ажилтай байгаа хүмүүсийг витаминжуулах, дархлаа сайжруулах эм бэлдмэл, бодисоор хангах, хяналт тавих

-Зангилааны удирдлагууд орон нутгийн Онцгой байдлын комисстой ойр, хамтарч ажиллах, шаардлагатай бол өдөрт гурван удаа мэдээлэл солилцож, шийдвэрлэх ажлаа ярилцах

  -Өрхийн орлого бага, амжиргааны түвшин доогуур төмөр замчид олон бий. Тэдгээр хүмүүст, ар гэрт нь зангилаа, салбар байгууллага, тусламжийн комисс хэрхэн анхаарал хандуулж, яаж тусалж дэмжиж ажиллаж байгааг мэдээлэх

 -Эрээнд 14 хоногоор ажиллах агентуудад Замын-Үүд зангилаа дэм үзүүлэх, хувцас хунар, ариун цэврийн хэрэглэл, нийгмийн талаас нь сайн анхаарч, гэртээ байгаа юм шиг орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх

 -УБТЗ-ын дэргэдэх Ахмадын холбоо, зангилаадын Ахмадын зөвлөлүүдтэй харилцаж, ахмадуудтайгаа холбоотой ажиллах, тэдэндээ тусламж дэмжэг үзүүлэх

 -Удирдлагын төвд ажиллаж байгаа диспетчерүүд анхаарал хандуулж, ажлын байранд нь агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийх, дархлаа сайжруулах бодис, бэлдмэл, халуун хоолоор хангах зэрэгт захиргааны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах

 -Баянтүмэн тасгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хаасантай холбогдуулан, тэнд ажиллаж байгаа бага эмчийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгч, ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийж байгаад анхаарал хандуулах

 -Сүхбаатар, Замын-Үүдийн конторын эрүүл ахуй, ялангуяа бичиг баримт задлах үед ихсэх тоосжилтыг бууруулах, ариутгал, халдваргүйтлийг хэрхэн хийх зохицуулалтыг тодорхой болгох

-Цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулах

 -Машинч нарыг вагонд байршуулахаар шийдвэрлэсэн тул сайжруулсан түлшээр галлах үед угаартах, утаа цохих, үүнээс болж янз бүрийн эрсдэл үүсэхээс сэргийлж, аюулгүй байдлыг маш сайн хангах үүрэг, чиглэл өглөө.

Мөн Монголын төмөр замчдын үйлдвэрчний холбоо, салбар нэгжийн үйлдвэрчний холбоо, орон тооны болон орон тооны бус үйлдвэрчний байгууллагуудад хандаж, үйлдвэрчний байгууллага ийм хүнд үед гишүүддээ онцгой анхаарал хандуулж, гишүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлж, захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллахыг уриалав.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

6 цаг 20 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

6 цаг 44 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

7 цаг 2 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

7 цаг 8 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

7 цаг 20 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

11 цаг 11 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

12 цаг 13 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

12 цаг 33 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

17 цаг 9 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

17 цаг 19 мин