НОК: Түгээлтийн машиныг 07:00-17:00 цагийн хооронд зорчихыг зөвшөөрлөө

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.НАМУУНТАМИР

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар өчигдөр /11.20/ хүнс, эмийн түгээлтийн автомашинуудыг  зорчуулах, худалдаа эрхлэгч, нийлүүлэгч талдаа хүндрэлгүй зохицуулах талаар хэлэлцэж, хүнсний болон эмийн түгээлтийг 10:00-17:00 цагийн хооронд хийх шийдвэр гаргалаа.

УОК-оос хатуу хөл хорио тогтоож, нийслэлд автомашин, иргэдийн хөдөлгөөнийг тодорхой цагт зорчуулахаар зохицуулсантай холбогдуулан хүнс, эмийн төрлийн бараа бүтээгдэхүүний түгээлт, ханган нийлүүлэлтийг 22:00-06:00 буюу шөнийн цагаар хийх болсон.  Үүнээс улбаалан хүнс үйлдвэрлэл, худалдааны төвүүд, ялангуяа хотын захын жижиг дэлгүүрүүдэд багагүй бэрхшээл үүсээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр өнөөдөр /11.21/ өглөөнөөс эхлэн хүнсний болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж, 10:00-17:00 цагт хийхээр боллоо. Үйлдвэрлэгчдийн түгээлтийн машинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож, холболт хийсний үр дүн бүртгэлжүүлж дууссан байна.

Найман нэрийн болон зургаан нэрийн нийт 3731 дэлгүүрийн 10 мянга орчим машины бүртгэл, холболтын ажлыг хийжээ. QR кодоороо цаашид бүх үйлчилгээнд бүртгүүлдэг болох ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Эхсурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

50 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 2 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 8 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин