Салхитын уурхайгаас 135 тэрбумын хөрөнгө гаргуулжээ

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачлагаараа оролцох оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал,  2020 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадам “Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авсантай холбогдуулан Салхитын уурхайн агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжийн өмчлөгчийг тогтоолгох иргэний шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхээс прокурорын тайлбарын дагуу нийт 135 тэрбум төгрөгийн үнэ бүхий байгалийн баялаг, хөрөнгийг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчинд хор хохирол учруулсан хэд хэдэн хэрэг дээр прокурор нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсний дотор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд хохирол учруулсан 2 компаниас 486 сая, 1 иргэнээс  300 сая  төгрөгийг гаргуулаад байна. Мөн иргэн Ж-ээс байгаль орчны нөхөн сэргээлтийн хохиролд 1,5 сая төгрөгийг  гаргуулах, иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 305 сая төгрөг гаргуулах зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байна.

Төрийн байгууллага прокурорт хүсэлт гаргаснаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгууллагуудын төлбөрийг гаргуулж, шийдвэрлүүлсэн. Дээрх байгууллагуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож нийт 142,5 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан. Тухайлбал дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 10,5 саяас 57,9 сая хүртлэх төгрөгийг нэр бүхий 5 компаниас тус тус гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлүүлсэн.

Сангийн яамны санхүүгийн хяналт, шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийн дагуу төрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад ажил зохион байгуулах, хамтран ажиллах албан бичиг хүргүүлж, үүний үр дүнд нийт 64.4 сая төгрөгийг төлүүлж төрийн санд төвлөрүүлсэн байна. Мөн дутуу төлсөн татварт 2,0 тэрбум төгрөг, нөхөн татварт 406,9 сая төгрөгийг нэр бүхий хоёр аж ахуйн нэгжээс гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна.

Мөн Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн дагуу 33 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Одоо гэм хорын хохирлын асуудал дээр нь ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13