• Зууны мэдээ сонин онлайн захиалга

УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цуглажээ

2020-11-20 15:14

Т.САЙХАН

УОК-т коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 7.8 тэрбум төгрөгийн хандив өгчээ. тодруулбал, 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал хандивласан байна.

Улмаар 6.6 тэрбум төгрөгийг УОК-ын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байгааг УОК-оос мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ