Орхон аймгийн иргэн М.Цэцэгмаа:Халдвар иргэн Д-гээс өмнө дотооддоо тархчихсан байсан гэж бодож байна

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дотооддоо халдвар тархсанаас манай улс арванхоёрдугаар  сарын 1-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн хөдөө орон нутгийн олон иргэн Улаанбаатарт гацсан. Тэдний төлөөлөл Орхон аймгийн иргэн М.Цэцэгмаагаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Та Улаанбаатарт ирээд нутаг руугаа буцах боломжгүй болсон юм байна. Таны нөхцөл байдал ямар байна?

-Сайн байцгаана уу. Намайг М.Цэцэгмаа гэдэг. Би Эрдэнэт хотод ажиллаж, амьдардаг. Энэ сарын 11-ний өглөө Улаанбаатар хотод хувийн ажлаар ирсэн. Хөл хорионы улмаас одоо хүүгийндээ амьдарч байна. Би хувиараа лангуу түрээслэдэг байсан. Гэтэл хөл хорионы улмаас худалдаа, үйлчилгээний бүх газар хаагдаж, бид орлогогүй болчихлоо. Бизнес болон кредитийн зээлээ хэрхэн төлөх вэ гэдэгтээ үнэхээр их санаа зовж байна. Зээлийн хугацааг банк  нэг удаадаа хойшлуулсан ч дараа нь бид өрийн дарамтад орно. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад биднийг сэтгэл санаагаа тайван байлга гэж зөвлөснийг огт ойлгохгүй байна. Мөн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өчигдөр чуулганы үеэр “Монгол бол ядуу улс” гэж ярьсан. Газар доорх баялагаараа дэлхийд дээгүүрт ордог атлаа цар тахлын үед иргэдээ ийм хүнд нөхцөлд оруулчихаад, ингэж ярьсанд маш их харамсаж байна. Орлого тасалдсан энэ үед иргэдэд төр засгийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Энгийн үед бид тусламж гуйгаагүй. Цар тахал гарч онцгой нөхцөл үүссэн учраас дэмжлэг хүсч байна.

-Таны амьдарч байсан Эрдэнэт хотод өчигдөр 13 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ энэ нь Улаанбаатарт бүртгэгдсэн дотоодын халдвартай холбоогүй байлаа?

-Эрдэнэт хотод өчигдөр 13 тохиолдол илэрсэнд үнэхээр их цочирдлоо.  Монгол Улсын дотоодын анхны халдвар иргэн Д энэ сарын 10-нд оношлогдсон. Дархан хотод аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын  2-ны хооронд төмөр замчдын хооронд тэмцээн болж, олон хүн  нэг дор бөөгнөрсөн.  Гэтэл  халдварын голомт шинээр үүссэн аймгуудын ихэнх тохиолдол нь төмөр замын ажилчид байгаа нь их эргэлзээ төрүүлж байна. Тэгэхээр энэ COVID-19 иргэн Д-гээс өмнө дотооддоо тархчихсан байсан гэж бодож байна.  Эрдэнэт хотод өчигдрөөс тэг зогсолтын журам үйлчилж байгаа. Нэгэнт ийм нөхцөл үүссэн  учир  иргэн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүргээ  биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, бүгдээрээ энэ өвчнийг хохирол багатай давж нэг ч зүрх бүү зогсоосой гэж хүсч байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

duuree
Yduuraad bgaa bl tusuvuu zuv hiigeechee! Huduud hun am tsuun bson ene ued baahan soyoliin ordon meted ashiggui zardal yah gej tusuvluud bgaa ym be???
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

22 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

25 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

30 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин